“Хатагтай” эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Д.Мягмарсүрэнтэй ярилцлаа.
- Монголчуудын дунд бэлгийн замын халдварт өвчний тархалт их байна гэж мэргэжилтнүүд хэлдэг. Энэ тухайгаас яриагаа эхэлье.
- Тиймээ. Сүүлийн жилүүдэд бэлгийн замын халдварт өвчний тархалт ихэссэн. Манай орны хувьд эрсдэлтэй орны тоонд ордог. Өвчлөлт ихэсэж байгаа шалтгаан нь биеэ үнэлэгч олон байгаагаас гадна замбараагүй бэлгийн хавьтлаас үүдэлтэй. Мөн гэр бүлийн тогтвортой байдал алдагдсан, хосуудын бие биедээ үнэнч бус болсон зэрэг олон шалтгаанаас үүдэж бэлгийн замын халдварт өвчин ихсэж байна. Үүгээр зогсохгүй, үргүйдэл, умайн гадуурх жирэмслэлт, өсөлтгүй жирэмслэлт элбэг болсон. Энэ нь манай улсын хувьд нэн тулгамдаж буй асуудлуудын нэг болж байна.
- Тэгвэл үүнээс хэрхэн сэргийлэх вэ?
- Сэргийлэх арга зам олон бий. Залуус өөрөө өөртөө хандах хандлага, эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх юм. Мөн гэр бүлийн тогтвортой байдал, бие биедээ үнэнч байх, бэлгийн нэг хавьтагчтай байх. Түүнчлэн тохиолдлын бэлгийн хавьталд орлоо гэхэд хамгаалалт заавал хэрэглэж занших, аль болох тохиолдлын бэлгийн хавьтлаас татгалзах хэрэгтэй. Мөн тогтмол үзлэгт хамрагдаж байх хэрэгтэй. Тохиолдлын бэлгийн хавьталд орсноос болж санаа сэтгэл,биеэрээ хохирох зэрэг олон эрсдэлд өртөхийг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь үүнээс та өөрөө өөрийгөө хамгаална гэдгээ мартах учиргүй.
- Хөгжингүй улс орнуудын хувьд энэ тал дээр ямар арга хэмжээ авдаг вэ? Манайхтай харьцуулбал?
- Улс болгоны нөхөн үржихүйн бодлого өөр өөр. Тухайлбал, Хятад гэхэд нөхөн үржихүйн бодлого нь аль болох бага төрөх байдаг. Харин манайд эсрэгээрээ олон хүүхэд төрүүлэх бодлогыг баримталдаг Манай орны хувьд хөгжил буурай орны тоонд ордог. Үүнээс шалтгаалаад эрүүл мэндийн салбартаа зарцуулах төсөв, хөрөнгө нь харьцангуй бага болохоор хүмүүст хүртээмжтэй хүрч чаддаггүй. Мөн БЗХӨ-ний тухай мэдлэг мэдээлэл багатай байдал ч үүнд ихээхэн нөлөөлдөг. ДОХ-ын халдвар авч магадгүй гэдгээ мэдсэн ч эрсдэлтэй алхам хийж байна шүү дээ. Энэ нь Монголчуудын төрөлхийн зантай холбоотой. Ер нь Монгол хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол харьцангуй дутмаг гэж үздэг. Гэхдээ 2010 он гарснаас хойш хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол харьцангүй сайжирч байгаа. Хүн өвдсөн хойноо биш өвдөөгүй байхдаа урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж сурвал ирээдүйд бий болох олон өвчлөлөөс өөрийгөө сэргийлэх боломжтой.
- Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд үргүйдэл ихэссэн гэсэн мэдээлэл гарч байгаа. Энэ нь юутай холбоотой байна вэ?
- Хамгийн түрүүнд дээр дурьдсан шалтгаануудын улмаас үргүйдэл ихсэж байгаа. Мөн сөрөг цус үргүйдэх нэгэн том шалтгаан болж байна.
- Сөрөг цус гэж юу вэ?
- Хүн бүр өөр өөр цусны бүлэгтэй. Цусны бүлэг дотор резус гэж байдаг. Энэ нь нэмэх, хасах гэсэн хоёр төрөлд хуваагддаг. Харин Монгол хүмүүс ихэвчлэн нэмэх байдаг. Европ тал руугаа хасах болдог. Газарзүйн байршлаасаа хамаараад өөр өөр. Нэмэх, хасах резустэй хүмүүс хоорондоо тохирдоггүй. Жишээлбэл, гуравдугаар бүлгийн цустай хүн осолд орлоо гэхэд тухайн хүний цусны резусыг мэдэж байж цус сэлбэх шаардлагатай.. Тэгэхээр нэмэх резусын цустай хүнд хасах резусын цус сэлбэж болохгүй. Үүнийг л хэлээд байгаа юм л даа.
- Энэ нь үргүйдэлтэй яагаад холбоотой гэж?
- Аав нь нэмэх цустай, ээж нь хасах цустай байлаа гэж бодъё. Тэгээд тэр хоёр хүн хүүхэдтэй боллоо. Хүүхэд нь хэрэв аавын цусны бүлгийн нэмэх резусыг авахын бол ээжийн цусны бүлгийн хасах резустай тохирохгүй. Өөрөөр хэлбэл эхийн цусны бүлгийн резус нь хасах, харин хэвлийд буй ургийн цусны бүлгийн резус нь нэмэх байвал ээжийн цусны бүлэг нь тухайн хүүхдийн цусыг дайснаа гэж үзэн задалдаг. Улмаар ураг эндэх, эхний төрөлтөөс хойш дахин хүүхэд тогтохгүй байх явдал үүсдэг. Энэ нь нэмэх, хасах цусны зөрчилдөөн юм. Тиймээс эртхэн цусны бүлгийнхээ нэмэх, хасах резусыг тогтоолгож, мэдэх хэрэгтэй. Хэрэв хүүхэд аавынхаа хасах цусыг авбал эсэн мэнд бойжих тохиолдол байдаг. Аав нь хасах, ээж нь хасах бол ямар ч аюулгүй.
- Хасах цустай эмэгтэйчүүд олон бий юу?
- Маш олон бий. Хасах, нэмэх цустай эсэхийг титрээр үзэж, оношилдог.
-Тэгэхээр тухайн эмэгтэй хасах цусны резустай л бол хүүхэд тээх боломжгүй гэж ойлгож болох уу?
- Яг тэгж ойлгож болохгүй. Өндөр хөгжилтэй орнуудад хасах цустай эмэгтэйчүүдэд вакцин тарьдаг. Вакцин тариулаад л хэвийн жирэмслэх боломжтой. Энэ вакцин нь манай улсад ороод ирсэн.Тухайлбал, манайх эмнэлэг болон бусад зарим нэг эмнэлэгт энэ вакциныг хийдэг. Уг нь үүнийг Эрүүл мэндийн даатгалын хөнгөлттэй үнэнд оруулмаар байгаа юм л даа. Нэг удаагийн тариа нь найман зуун мянган төгрөгийн үнэтэй байдаг. Мөн хасах цустай эмэгтэйчүүд анхны жирэмслэлтэд аборт хийлгэлээ гэхэд хүүхэд тогтохоо байх тохиолдол олон. Хасах цустай эмэгтэйн эхний жирэмслэлт тогтоод төрдөг боловч дараагийнхаасаа жирэмслэлт нь тогтдоггүй. Энэ нь эхний жирэмслэлтийн дараагаар эсрэг бие үүсдэгтэй холбоотой.
- Сүүлийн үед жирэмслэлт залуужих хандлагатай болж байгаа. Ер нь хэдэн насны хооронд төрвөл хамгийн тохиромжтой үе нь гэж үздэг вэ?
- Эмэгтэй хүний сарын тэмдэг ирсэн л бол жирэмслэх боломжтой болдог. 25-30 нас бол Монгол эмэгтэйчүүдийн төрөхөд хамгийн тохиромжтой нас. Миний харж байгаагаар, харин ч эсрэгээрээ жирэмслэлт залуужсан гэхээсээ илүүтэй оройтсон. Ялангуяа боловсрол эзэмшиж, гадаад дотоод руу явах эмэгтэйчүүд ихэссэн нь орой төрөлтийн гол шалтгаан болж байна.
Б.Янжиндулам
Сэтгэгдэл ( 4 )
Энэ вагциний үнэ хэд вэ
Bi -3 bvlgiin tsustai eregtei hvnd zvgeer vv
Tanitai holboo barimar bn asuh zuil bn 99479625
Bi emegtei mini resus factor hasah manai nuhriinh nemeh bid 2 huhedtei blohgu bn germand shinjilge ugtul ter baktsiniig jiremsen bolsni dara hine ternees umnu hijhgui gsn end bolhoor jremslehes umnu hiih uymu bvvr oilgohoo bla