ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Фантази” секс шопын бүх салбарт шалгалт хийснээр эздэд нь “эм, эмнэлгийн хэрэгсэл хууль бусаар импортолж хадгалсан, борлуулж, түгээсэн” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Шалгалтын явцад тус дэлгүүр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, мэргэжлийн хяналтын байгууллагын зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүй, ямар өвчинд хэрэглэдэг нь тодорхойгүй 271 нэр төрлийн эмийг бэлгийн чалх сайжруулах, сэргээх үйлчилгээтэй хэмээн худалдаж байжээ.
Улсын хилээр хууль бусаар оруулан ирж, ЭМЯ-наас эм худалдах, түгээх тусгай зөвшөөрөл аваагүй атлаа иргэдэд худалдаж байсан хэмээн буруутгаж, эд мөрийн баримтаар хураан авсан байна.
Мөн “Интимэйт” ХХК-ийн “Интимэйт секс шоп” дэлгүүрийн хоёр салбарт дээрх зөрчил илэрч, 58 нэр төрлийн 200 гаруй эм эд мөрийн баримт болон хураагджээ.
Д.Билгүүн. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )