Хот тайван хонохгүй нь

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 16

Сая гаруй хүнтэй метрополис хот маань тайван хонохын заяа алга. Гэмт хэрэг, зөрчил гарахгүй өдөр гэж байхгүй бололтой. Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд цагдаагийнхан иргэдээс ирсэн 1651 мэдээллийн мөрөөр гэмт хэргийн шинжтэй 41 үйлдлийг газар дээр нь очиж шалгажээ. Одоогоор дээрх 41 хэргийн 35-ынх нь эзэн холбогдогч нь тогтоогдоод байгаа аж. Нийслэлд нэг шөнийн дотор хулгайлах, бусдын биед гэмтэл учруулах, булаах, хүний амийг санаатайгаар хохироох болон хүчиндэх гэмт хэрэг тус бүр нэг, дээрэмдэх гэмт хэрэг тав, танхайрах найм, зам тээврийн хэрэг найм, осол 42 бүртгэгдэн найман хүн гэмтсэн байна. Нийслэлийн хэмжээнд 194 хүн эрүүлжүүлэгджээ.

Эх сурвалж: Нийслэл таймс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top