"Амралт ба аялал жуулчлал" сэдэвт олон улсын XI дэх үзэсгэлэн тавдугаар сарын 12-14-ний өдрүүдэд Москва хотноо амжилттай зохиогдлоо. Үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам эх орноо сурталчлах ажлуудыг зохион явуулав. Монгол Улсыг сурталчлах арга хэмжээний хүрээнд "монгол цай"-ны амталгааг явуулсан нь үзэсгэлэнд оролцогчид болон үзэгчдийн сэтгэлд ихэд нийцэж байлаа. Амталгааны үеэр Элчин сайдын яамны ажилтнууд эх орныхоо хөгжил дэвшил, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, монгол түмний зан заншил, соёл, аялал жуулчлалын чиглэл зэрэг асуудлаар үзэсгэлэнд оролцогчидтой уулзапт, яриа өрнүүлэв.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )