Автобусны буудал дээр хоёр хүний амийг хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 16

Энэ сарын 13-ны 01.30 цагийн орчим 35-40 насны хоёр хүнийг автобусны буудлын орчимд хутгалж амийг нь хөнөөжээ гэсэн мэдээллийн дагуу цагдаагийнхан шалгасан байна. Тэднийг газар дээр нь очиход Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны нутаг Авто сургуулийн автобусны буудал дээр тус дүүргийн нэгдүгээр хорооны иргэн 38 настай эрэгтэй Б, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны иргэн 32 настай эрэгтэй С нарын цээж болон далан тус газар хутгалж амийг нь хөнөөсөн байжээ. “Гэмт хэрэг үйлдэгдсэн газар "Хөх тэнгэр" гэсэн нэртэй 0,5 граммын архины хоосон шил байсан. Мөн талийгаачид архи хэтрүүлэн хэрэглэсэн байх магадлалтай. Энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа болохоор ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Талийгаачдыг хэн болохыг тогтоож, ар гэрийнхэнтэй нь холбоо барьж, мэдэгдсэн" хэмээн албаны эх сурвалж өгүүлэв.

Эх сурвалж: Нийслэл таймс

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top