Олигархуудын загалмайлсан ”өвөө” П.Очирбат ”хүүдээ” сургамж айлдав

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 16


Сүүлийн өдрүүдэд хэвлэлүүд олигархиудыг  тодруулах аянд мордон дуулиан тарьж байна. Үүнийг сэдэгчид нь Н.Энхбаяр тэргүүтэй хэсэг хүмүүс ажээ. Тэд эхний 15 олигархийг зарласан нь ийнхүү шуугиан дэгдээхэд хүргэсэн юм. Монголын анхны ерөнхийлөгч асан П.Очирбатыг ч олигархиудын эгнээнд оруулсан нь зарим хүмүүсийн гайхлыг төрүүлсэн болов уу. Zindaа. mn сайт мөн түүний Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт Гутайн голын хажууд цагаан алтны уурхай авч ажиллуулан ойр хавийн голууд, ялангуяа хамгийн цэцгэг устай Онон голыг бохирдуулж буйг мэдээлсэн юм. Ийм гамшиг тарьсан ажилд гар хуруугаа дүрэлцэж байгаагаараа олигархиудын загалмайлсан “өвөө” болсон юм болов уу гэсэн утгаар тус сайт нийтэлсэнд харин тэр огт бухимдсангүй. Төрийн тэргүүн байсан хүний хувьд намба зааж энэ удаа ийнхүү тодорхой юм ярилгүй өнгөрсөн байж болох юм.  Цагаан алтны уурхайнхаа талаар бол бүр таг дуугүй байхыг хүсэв бололтой. Олигархиудын загалмайлсан “өвөө” гэсэн өргөмжлөлийг тэр бас тун хоржоонтойгоор хүлээж авав бололтой. Тэрээр “Намайг өвөө гэж Зиндаа дээр бичсэн байсан. Би өвөө нь юм бол Н.Энхбаяр олигархиудын эцэг юм байна л даа” гэжээ. Магадгүй юм. Аливаа үйлд өв залгамжлал гэж  байдаг хойно доо. Гэхдээ мань хүн Н.Энхбаярт хандан “Ерөнхийлөгч байсан хүн шиг бай л даа” гэсэн сургамжийн үг унагасан нь бас л олны анхаарал татав. Ерөнхийлөгчөөр ажиллаж  байсан хүн түүнийхээр бол элдэв холбоо, хөдөлгөөн байгуулж эрх баригч нартаа шаардлага хүргүүлээд байдаггүй ажээ. 

Х.Тулга. Zindaa. mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.229.123.127) 2015 оны 08 сарын 19

nugel ni nuureeree

0  |  0
mongol hun(103.26.193.166) 2015 оны 02 сарын 08

mongoliin hamag ashigt maltmaliig banhar Ochirbat ideed duuslaa sh dee Hamag hurungiig n huraagaad buudan horoovol taarna

0  |  0
mongol hun(103.26.193.166) 2015 оны 02 сарын 08

mongoliin hamag ashigt maltmaliig banhar Ochirbat ideed duuslaa sh dee Hamag hurungiig n huraagaad buudan horoovol taarna

0  |  0
Top