Нийслэлд Тяньжин-Хөх хот-Улаанбаатар чиглэлийн нислэгийг танилцуулах хурал боллоо. Хуралд БНХАУ-ын Тяньжин хотын агаарын тээврийн компани, Монголын зам харилцаа, аялал жуулчлалын салбарын төлөөлөгчид оролцов. Монгол, Хятадын хоорондох олон улсын агаарын тээврийн шугам нэмэгдэж байгаа энэ үед Улаанбаатар-Тяньжины хооронд онгоц нисэх болсон нь хоёр орны зам харилцааны нөхцлийг сайжруулах, аялал жуулчлалын шинэ алхам болно хэмээн холбогдох мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Түүнчлэн хоёр орон хоорондын улс төр, эдийн засаг, соёлын харилцаа, иргэдийн найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн талууд үзжээ.
Эх сурвалж: Нийслэл таймс
Сэтгэгдэл ( 0 )