Социологийн судалгааны байгууллагууд заримдаа жаахан хадуурч, улс төрчдөд үйлчилдэг, тэдний нэр хүндийг өсгөх Пи Ар хийдэг болсон гэх хардлага бий. Иймэрхүү явуургүй арга нь хааяа бас цухалзаад л байдаг. Харин “Сант марал” судалгааны байгууллагад итгэх хүн цөөнгүй. Тэдний судалгаа үнэнд арай ойрхон тусдаг тул зарим нь итгэл хүлээлгэдэг биз. Саяхан “Сант марал”-ынхан нэгэн судалгаа хийжээ. Хамгийн нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь улс төрийн амьдралд оролцоосой гэж хүсдэг вэ хэмээн асуусан тэдний судалгааны асуултанд оролцогчдын ихэнх нь Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хоёрыг нэрлэсэн байх юм. Улс төрөөс нэгэнт жийгдээд байгаа Н.Энхбаяр ийм өндөр оноотой яваа нь гайхлыг төрүүлнэ. Түүний хувьд МАН-аасаа салж, МАХН-ыг дахин шинээр эмхлэн байгуулаад, эрх баригчдын эсрэг тэмцэл өрнүүлэн “Ард түмний их хуралдай” хийж, УИХ, Засгийн газрыг онцруулах хүртэл тэмцэхээ илэрхийлсэн нь ийнхүү өндөр үнэлэгдсэн болов уу. Улс төрийн хүрээний хуучин андууд болох МАН-ын удирдлагууд нь түүний нэр хүнд ийнхүү өсөх тусам “Шээс” нь гоожихоо шахаж байгаа тухай мэдээллүүд хаа сайгүй түгэх болжээ. Тэгэхээр “Сант марал”-ынхан хүмүүсийг арай ч хий дэмий хошгируулаагүй бололтой.
Я.Ымербек. Zindaa. mn
Сэтгэгдэл ( 0 )