Хүүхдийн мөнгийг 50 мянга болгоно гэх мэдээллийг үгүйсгэлээ

2017 оны 09 сарын 19

Саяхан цахим орчинд Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн мөнгийг 50 мянган төгрөг болгох зарлиг гаргасан гэх мэдээлэл тархсан. Тэгвэл үүнтэй холбоотой болон бусад асуудлаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл гаргалаа.

Үүнд "Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын талаар ор үндэслэлгүй мэдээлэл олон нийтийн сүлжээ болон мэдээллийн цахим хуудсуудаар нийтлэгдэж байгаад харамсч байна.

“Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн мөнгийг 50 мянга болгох тухай зарлиг гаргалаа” гэсэн ор үндэсгүй мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж уг мэдээллийг зарим эх сурвалжууд зориудаар түгээж байна. Мөн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг Улсын Ерөнхий прокуроор томилно” хэмээн мэдээллийн цахим хуудсууд ямар нэг эх сурвалжгүйгээр үндэслэлгүй мэдээлж байна. Дээрх мэдээллүүд нь ор үндэсгүй бөгөөд хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх тухайд Монгол Улсын Ерөнхийлөгч бие даан шийдвэр гаргах боломжгүй асуудал юм.

Ор үндэслэлгүй энэ мэт мэдээлэл нийтэлж, түгээж, уншигчдыг төөрөгдүүлж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудыг албан ёсны эх сурвалжаас тодруулж, баримттай бодит мэдээлэл түгээхийг хүсье." гэжээ.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(39.7.51.152) 2017 оны 09 сарын 19

Эхлээд улс орноо хөгжүүлье дараа нь хүүхдын мөнгө нэмэх шаарплагагүй харин шинэ хүүхдын мөнгө өгвөл 4 сая дахь иргэнээ удахгүй өлгыдөн авна хүүхэд ч их төрнө

0  |  0
зочин(39.7.51.152) 2017 оны 09 сарын 19

Улсаа хөгжүүлье эхлээд дараа нь хэд ч болгож болно

0  |  0
Уншигч(103.229.122.62) 2017 оны 09 сарын 19

Уншсан бүхэндээ эх сурвалжийг нь мэдээгүйгээр мэдээ, мэдээлэл гэж итгэх хэрэггүй.

0  |  0
Ard(202.70.46.225) 2017 оны 09 сарын 19

Zuw sanaa b ard tumneeree togloh hereggui

0  |  0
ARD(27.123.213.2) 2017 оны 09 сарын 19

YMARWA MEDEELELIIG VNEM ZOW BICHIJ BAIMAAR BAINA BURUU ZVIL BICHSEN ETGEEDED HARIUTSLAGS TOOTSMOOR YMAA

0  |  0
Top