Төрөлхийн зүрхний гажигтай 100 хүүхдийг үнэ төлбөргүй эмчлэх ажил эхэллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 26

МУЗН, БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэндийн сантай хамтран төрөлхийн зүрхний гажигтай 100 хүүхдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийхэд хамтран ажиллахаар болсон.

БНХАУ-аас тэргүүлэх зэргийн эмч нар эхний ээлжинд  эмчлүүлэх 20 хүүхдийг сонгохоор  ирсэн бөгөөд энэ сарын 26,27-ны өдрүүдэд Улсын гуравдугаар эмнэлэгт  үзлэг хийх юм байна. Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй хүнд, хавсарсан зүрхний төрөлхийн гажигтай нярай болон 0-16 насны 100 хүүхдэд  үнэ төлбөргүй эмчилгээг БНХАУ-ын Бээжин хот, ӨМӨЗО-ны Хөх хотын өндөр түвшний эмнэлгүүдэд хийх юм. Төслийн хүрээнд эмчилгээнд орох хүүхэд болон асран хамгаалагч нэг хүний байр, хоол, унааны зардлыг БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэгээс гаргах ажээ.

 

Д.Дорж

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХУЖААНУУД ЗАЙЛЦГАА(202.179.24.223) 2025 оны 03 сарын 13

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЯТАДЫН АЮУЛЫГ ХАНГАЛТТАЙ ТАЙЛБАРЛАСАН.

1  |  0
Top