Нийтийн тээврийнхэн дунд болзолт уралдаан зарлалаа

2017 оны 09 сарын 26

Нийслэлийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийтийн тээврийн үйлчилгээний чанар соёлыг сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллагуудад тавигдах стандартын шаардлага, гэрээний үүргийн биелэлт, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх зорилго бүхий болзолт уралдааныг зарлалаа.

Тус уралдаан 2017 оны есдүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны аравдугаар сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх аж. Уралдаанд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч үндсэн чиглэлийн 21 аж ахуйн нэгж байгууллага, такси үйлчилгээ эрхлэгч 11 аж ахуйн нэгж байгууллага хамрагдана.

Үйлчилгээний соёл, чанар, хөдөлгөөний аюулгүй байдал, дэг журам болон иргэдээс ирүүлсэн нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой мэдээллүүдийг үндэслэн, үзүүлэлт тус бүр дээр 0-10 хүртэлх оноо өгөх ба онооны нийлбэр 100 байна. Харгалзах үзүүлэлтийг үйлчилгээний гаралтын тоонд харьцуулсан дүнгээр тооцож онооны нийлбэрээс заалт тус бүрээр 0-10 оноо нэмж, хасаж дүгнэнэ.

Амжилттай оролцсон аж ахуйн нэгж, байгууллагуудыг I, II, III, тусгай байр эзлүүлэх ба мөнгөн шагналаар шагнах юм. Харин хангалтгүй үнэлгээ авсан аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу хугацаатай үүрэг даалгавар өгч, гүйцэтгэлийн хяналт тавих гэнэ.

Нийтийн тээврээр зорчигчид та бүхэн http://transport.ub.gov.mn/index.php/2016-03-14-07-11-59/2017-09-26-00-55-16 цахим хаягаар нийтийн тээврийн үйлчилгээний судалгаанд оролцох боломжтой.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top