Зарим авто замын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна

2017 оны 09 сарын 26

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр баригдаж байгаа Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны барилгаас 31 дүгээр хорооны зам хүртэлх авто замын барилгын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна.

Зорчих хэсгийн өргөн нь 6м, хоёр талаараа 1 метрийн өргөн явган хүний зам, ус зайлуулах хоолой бүхий  1,035 км урттай  замын ажлыг  “Норов зам” ХХК гүйцэтгэж байгаа юм.  Замын ажлыг ирэх сарын 1-ний өдөр гэхэд дуусгах гэрээтэй ажиллаж байна. Тус зам нь цаашаа 31 дүгээр хорооноос Гэмтлийн эмнэлэг хүртэл баригдаж байгаа байгалийн чулуун замтай холбогдох юм гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top