Эрчим хүчний зохицуулалтын төлөвлөгөөт шалгалт хийж байна

2017 оны 09 сарын 26

Эрчим хүчний зохицуулалтын хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу орон нутгийн дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн техник, санхүү эдийн засгийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хорооноос томилогдсон шалгалтын бүрэлдэхүүн Сүхбаатар аймгийн "Дөрвөлж" ОНӨААТҮГ-т 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хяналт шалгалт хийж байна.

Энэхүү хяналт шалгалтаар "Дөрвөлж" ОНӨААТҮГ-ын их засвар, хөрөнгө оруулалт, техникийн шинэчлэлийн ажил, тэдгээрийн үр өгөөжийн тооцоолол, дулаан түгээх сүлжээний горим тохируулгаар хэрэгжүүлсэн ажлуудад үнэлгээ дүгнэлт өгөх юм.

Мөн түүнчлэн тус газар үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомж, Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоол, шийдвэрийг мөрдөж буй байдалд давхар хяналт шалгалт явуулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top