Жил бүрийн есдүгээр сарын 29-ний өдрийг “Дэлхийн зүрхний өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан Улсын III эмнэлгийн ЗҮРХ СУДАСНЫ эмч нар үнэгүй үзлэг хийх гэнэ. Тодруулбал, Улсын III төв эмнэлэг, нийслэлийн зургаан дүүргийн эмч нар зүрхний даралт үзэх, эрүүл хооллолт, эмийн зөв зохистой хэрэглээний талаар олон нийтэд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна. Энэхүү үйл ажиллагаа өнөөдөр 12:00-16:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болно.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )