Францын Засгийн газарт Дотоод хэргийн сайдын алба хашиж байсан Жорж Трон бусдыг хүчирхийлсэн хэрэгт орооцолдсон шуугиан дахин сөхөгджээ. Түүнийг хоёр ч эмэгтэйг хичирхийлсэн хэмээн буруутгасан билээ.
Древе хотын захиргаанд ажилладаг байсан хоёр бүсгүй Жорж Троныг өөрсдийг нь хүчирхийлсэн тул шалгаж өгнө үү гэсэн өргөдлийг хуулийн байгууллагад өгсний дараа сайд асныг мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн юм байна. Улмаар Жорж Трон нь 1995 оноос Древей хотын захирагчаар ажиллаж байсан бөгөөд 2007, 2010 онд дээрх гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон гэнэ. Үүнээс гадна бас нэг бүсгүй хохирогч болсон гэж баталж байгаа ч гомдлоо албан ёсоор гаргаагүй байгаа аж.
Хотын дарга Жорж Трон эмэгтэйчүүдэд эхлээд массаж хийх санал тавиад, дараа нь гэмт үйлдлээ хийдэг байжээ. Хохирогчид эхлээд төрийн өндөр албан тушаалтантай тэрсэлдээд ажлаа алдана гэж айгаад гомдол гаргаагүй гэнэ. Харин Францын Сангийн сайд асан, ОУВС-гийн тэргүүн Доминик Стросс Кан Нью Йоркийн зочид буудлын үйлчлэгчийг хичирхийлэхийг оролдоод албан тушаалаасаа салсан явдал тэдэнд өргдөл бичих урам зориг хайрлажээ. Жорж Трон өөрт нь тохсон хэргийг эрс эсэргүүцэж байсан ч хэрэг нь ийнхүү нотлогджээ. Одоогоор тэрээр барьцаа төлөөд гадуур байцаагдаж байгаа юм. Шүүхээс түүнд 20 хүртэл жил хоригдох ял оноож магадгүй байна.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 8 )
манайд ч яаж ч болдог юм шиг, бандаашгаа мартсан билүү, яалаа ....., монгол дарга босс хүнийг бол яг тавьж байхад нь........ нийг нь гялгар уутанд, гондомтой аваад , бичлэгийг нь шууд Ютюб дээр тавихгүй бол мөнгөн ус шиг л бултчих агуу авьяастай болой
Gantulga bandaash 20 jil yal avah estoi yum bna. Yun Ih Hurlin Gishuun Be
gaihlaa sh de garchgaas ni bas sy bambold yum bol uu gj bodloo kk
Энэ сэтгүүлчид арай хэтэрнээ. Францын хулгайчууд хүүхнээ хүчиндэнэ үү?, хүүрээ иднэ үү? Бидэнд ямар хам аа байнаа. Ухаандаа С.Батболд даргад дургүй хүмүүсийн л хатгаасаар хийсэн мэдээлэл юм байхдаа. Ядруу сэтгэцтэй хүмүүсээр Монгол дүүрчээ.
Хүчирхиилэгч гэж хаашаа харсан эд вэ Манай монголд тохирсон төнгөө юм уу өөр зүйлээ өгөөгүй бол шууд л хүчирхиилэгч болно, гадаад хүүхэн ,,хүчирхиилж,, байгаагүй тул даанч мэдэхгүй юм даа
шал худлаа мэдээлэл тавих юм ОУВСангийн тэргүүн асанг шууд сонгуулиас болж гүтгэсэн нь баригдсан шүү дэ
ӨӨ СУ БАТБОЛДЫН ХЭРЭГ ИЛЭРСЭН ЮМ БАЙХ ГЭЖ ГОРЬДЛОО Ш ДЭЭ
Хоёр ч эмэгтэйг хичирхийлнэ гэж яг яадийм бол Төгөлдөрөө