“Анод”-ын хэргийн холбогдогч Б.Энххуяг хэний мөнгөөр Хаус бариулсан юм бол?

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 17

“Анод” банкны удирдлагуудыг  улс  төрийн шалтгаанаар цагдан хорьж  байгаа  гэсэн шуугиан дэгдээд удаж байна. Тэдний  хэрэгт Монгол банкныхан ч холбоотой  гэдэг.  Тухайлбал  тус банкны тэргүүн дэд  ерөнхийлөгчөөр  ажиллаж  байсан Б.Энххуяг .  Анх “Анод” банкинд шалгалт хийгээд  зээл,  хувьцаа эзэмшигч  нарт нь хандаж  тэрээр  “Банк дампуурахгүй. Та нар санаа зоволтгүй” гэж  байлаа. Гэвч  сүүлд нь энэ хэрэгт холбогдож, яллагдагчаар  татагдсан юм.  Мөрдөн байцаалтын явцад  “Анод”  банкнаас их хэмжээний зээл  гаргах, хуурамч  IPO хийхэд  нөлөө  үзүүлсэн, удирдлагуудтай  нь хуйвалдсан гэдгийг тогтоон,  түүнийг буруутгаж байгаа ажээ.  Б.Энххуяг нь төрийн албанд  бараг ажиллаагүй ,  бизнес хөөж  гавьтай  яваагүй нэгэн.  Гэхдээ Монгол банкинд хэлэн жил  ажилласных  Нүхтэд  хэдэн зуун  саяар үнэлэгдэх  хаус бариулж амжсан байна. Тэр  мөрдөн  байцаалтаас  бултаагүй. Ингэх  сэдэл ч гарахгүй бололтой.  Харин  одоогоор  тодорхой  эрхэлсэн ажилгүй  ч гэсэн  долоо  хоног бүр“Ланд круйзер-105” маркийн машинаараа Нүхт дэх эдлэн газар , хаустаа очиж  тухалдаг ажээ.   Тэр  хэний мөнгөөр хаус бариулсан юм бол доо.

                  А.Тулга. Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top