Дархан, Сэлэнгэд их хэмжээний цас оржээ

Админ | Zindaa.mn
2017 оны 10 сарын 08

  Нутгийн зарим хэсгээр урьд шөнө их хэмжээний цас орсон байна. Булган, Төв, Хэнтийн нутгаар ихээхэн хэмжээтэй цас, нойтон цас оржээ. Хэнтийн нутгаар цас үргэлжлэн орж, цасан  болон шороон шуурга шуурчээ. Мөн Сэлэнгэ, Дарханы нутгаар их хэмжээний цас орсон байна. Цас их орсноос үүдэн Дархан, Сэлэнгийн чиглэлийн зам хаагджээ.

Нийслэлээс Дархан чиглэлийн замыг өнөөдөр өглөө хаасан байна. Улаанбаатар хотод бага зэргийн цас орсон. Цаашид зарим нутгаар цасан шуурга шуурхыг Цаг уур орчны шинэчилгээний газраас анхааруулж байна.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top