Эсгийн дээр урласан 108 метр “Монголын нууц товчоо”

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 10

Хэнтий аймгийн “Хан-Хэнтийн” гар урчууд санаачлан Монголын уламжлалт гар урлал болох зээг оёдлоор эсгий дээр “Монголын нууц товчоо”-г урлажээ. Тус бүтээлийг Гиннесийн ном болон “ЮНЕСКО”-ийн дэлхийн өвд бүртгүүлэхээр санамж бичиг байгуулаад байгаа аж.

1.8 метр өндөртэй, 108 метр цагаан эсгийн дээр нууц товчооны үйл явдлыг дүрсэлснээс гадна үндэснийхээ угалзыг хослуулан оруулж, эртний нэн чухал дурсгал болох буган чулуун хөшөө, хадны сүг зураг зэргийг багтааж өгчээ.

“Монголын нууц товчоо”-н дахь Чингис хаан төрөх үеэс эхлээд насан өөд болох хүртэлх бүлгүүдийг цагаан эсгийн дээр монгол зургаар илэрхийлж түүнийгээ зээгт хатгамлаар хатгаж ширэх санааг Хэнтийн аймгийн хувиараа хөдөлмөр эрхлэгч н.Нэргүй болон түүний гэр бүл анх санаачилсан гэдэг.

Уг бүтээл үндсэн долоон ажилтнаас гадна 1200 хүний гарын ураар бүтжээ.

“Зиндаа” сэтгүүл

2017 оны 1 сар, № 02/502

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top