Өнгөрсөн шөнө хүчтэй газар хөдөлжээ. Энэ талаар Одон орон, геофизикийн судалгааны төв "Энэ сарын 19-ны 00.49 цагт Сэлэнгэ аймгийн Түшиг сумаас хойш дөрвөн километрт таван магнутын хүчтэй газар хөдөлж, шөнийн 03.00 цагт дахин газар хөдөлсөн" гэсэн мэдээлэл өгчээ. Одоогоор газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учирсан гэх мэдээлэл бүртгэгдээгүй байгаа аж.
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )