Ахуйн хэрэглээний хий дэлбэрч 77 хүн гэмтлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 29

Испанийн Велес малага хотын “La Bohemia” кафед ахуйн хэрэглээний хийн баллон дэлбэрснээс 77 хүн түлэгдэж, гэмтсэн хэрэг гарчээ. Хохирогчдыг Андалуз мужийн эмнэлгүүдэд тараан хэвтүүлсэн байна. Сүүлийн үед ахуйн хэрэглээний хийн баллон дэлбэрэх явдал нэмэгдэж байгаагийн нэг илрэл нь дээрх дэлбэрэлт боллоо. Ийм дэлбэрэлт нь хүний хайхрамжгүй байдлаас үүдэлтэйгээр гардаг бөгөөд байшинг бүхэлд нь хэврэгшүүлэх буюу нураадаг учир хохирол асар өндөр гардаг онцлогтой юм. Өнгөрсөн долдугаар сард Францын зүүн өмнөд хэсэгт мөн ийм хэрэг гарч, ресторан байрласан байшин бүхэлдээ шатаж байжээ.

 

С.Төгөлдөр  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top