МҮЭ-ийн Холбооны “Хөдөлмөр” сургалт, судалгааны төв нээгдээд таван жил болсон. Тус төвд үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцан ажиллах, ажиллаж байгаа ажилтан, инженерийг мэргэшүүлэх сургалт зохион байгуулдаг. “Хөдөлмөр” төв Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс гурав дахь удаагаа магадлан итгэмжлэгдэж гэрчилгээгээ авчээ. Энэ удаа тус төв нь аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогч эздийн сургалт явуулах эрхтэй болов.
Д.Амар
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )