Ц.Цогзолмаа: Багш нар ажил хаялтаа зогсоохоор болсон

2017 оны 10 сарын 30

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон Багш нарын цалин нэмэх түр хорооноос өнөөдөр /2017.10.30/ хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.  Өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн уулзалт, зөвшилцлүүдийн үр дүнд өнөөдөр зарлаад байсан ажил хаялтыг зогсоохоор тохиролцсон.

Багш нарын цалин нэмэх шаардлагын хүрээнд Засгийн газраас шат дараалсан тодорхой арга хэмжээ  авч байгаа гэдгийг салбарын сайд тодотгов. 2017 оны төсвийн тодотголд 55,4 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдад олгох шийдвэр гарсан. Энэ бол нэг удаагийн асуудал бус, ирэх оны төсөвт багшийн цалин урамшууллыг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хийх ажлын эхлэл гэдгийг ч сайд Ц.Цогзолмаа хэллээ.  Тиймээс асуудалд олон талаас нь бодиттой хандаж  ажил хаялтаа зогсоож, ширээний ард сууж, асуудлыг шийдэх саналыг тавьж   Багш нарын ажил хаях түр хороо болон МҮЭХ-ны удирдлагуудтай уулзалт хийсэн гэдгийг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэдээллээ. 

Засгийн газар Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд цалинг нэмэх бус багш нарын орлогыг нэмэгдүүлэхийн тулд бусад урамшууллыг ямар хэлбэрээр, хэрхэн олгож болох талаар албан ёсоор  зөвшилцөж хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар зөвшилцлийн хүрээнд яригдаж байна. Нэг ёсондоо багшийн цалингаас гадуурх урамшууллыг олгох өнөөдөр мөрдөгдөж байгаа 9 журам бий, үүнийг эргэн харж  багшийн гар дээр бодиттой очих талаар хамтран ажиллаж системийнхээ хэмжээнд шинэчлэл хийх асуудлыг хэлэлцэж эхэлж байгаагаа хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. 

Өнгөрсөн хугацаанд багш нар хоёр хоног ажил хаясан. Энэ хоёр өдрийн цалинг олгох эрх нь тухайн ерөнхий боловсролын сургуульд нээлттэй байгаа учраас цалинг нь өгөх ёстой гэж сайд Ц.Цогзолмаа хэлэв. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Багш нарын цалин нэмэх түр хороо болон МҮЭХ-той ойлголцож, хамтарч ажиллахаар болсон. Цаашид 2018 оны төсөвт төрийн албан хаагчдын орлогыг нэмэгдүүлэхэд зориулж 112 тэрбум төгрөг төсөвт суулгахаар ярилцаж байгаа. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд 2019 он хүртэл цалин нэмэхгүй учраас урамшуулал хэлбэрээр олгох, тэр нь багш нарт шууд гарт нь очдог байхаар асуудлыг зохион байгуулахаар зөвшилцлийн хүрээнд яригдаж байна. Үүнийг салбарын яам МҮЭХ болон холбогдох байгууллагуудтай ярилцана” гэлээ.


 

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ккккк(112.72.12.76) 2025 оны 03 сарын 13

Засс ажлаа хаявал хаяна л биз. Хэд хоног ч гэсэн хичээл заасан нэртэй ганц үг зөв дуудаж чадахгүй худлаа жилчиж мөнгө мөнгө гэж үгэлсэн балиар шук авгай нараас хэд хоногч гэсэн холдохысоон. Цэ багш танкаа унтраана гэсэн тэгээд нэгэн цагт сургууль шатааж хүүхэн багшийн зүрхээр туг тахиж байсан шар цэргийн сүлд шар хадаг хүзүүгээрээ ороочихсон дэвтэр дээрээ дүрсэлсэн сүг зураг танктай ёроо ёролчихождээ энэ Мөөө мэт сулиат авгай нар. Хувийхан бид үнээ хэд нугалан нэмэх сайхан шалтаг гарлаа. Цалин нэм цалин нэм бас үнээ нэмий үнээ нэмий гэжээ. Кккк

1  |  0
Зочин(73.92.105.137) 2025 оны 03 сарын 13

Багш нарын сурган хүмүүжүүлэх ажил тааруу байгаагийн жишээ нь арван жилийн хүүхдүүд архи уудаг, тамхи татдаг, бэлгийн замын халдварт өвчин авдаг гээд олон муу мэдээ гарах юм аа.

1  |  0
Зочин(202.9.41.45) 2025 оны 03 сарын 13

Багшаа дээдэлж хүнпэлдэг улаиждалтайг далимдуулж одоогийн багш нэртэй хүчирхийлэгчид авдаг цалингаа нэмэгпүүдэх гэж улиаран хүчирхийлж байна. Гаргаж байгаа бүтээгдэхүүн нь тодорхой. Манай хүүхэд залуучуудын дийлэнх нь ямар ёс суртахуунтай болж байгаа билээ. Бүгдийг нь багш нараасаа хуулбарлан авдаг. Яам нь болохоор ямарч нөхцөлд багш нараа хамгаална гэдэг. Эцэг эхчүүд хүүхдэдээ сайн хандах болов уу гээд улыг нь долоож юу хүссэн есөн хүслийг нь хангадаг. Шаардлага тавих хүн нэг ч байхгүй болохоор дур зоргоороо дургидаг. Эцсийн эцэст хэдэн хүзхэд багачууд минь л хохирдог ийм цаг үе иржээ. Ангиас

1  |  0
иргэн(202.131.250.130) 2025 оны 03 сарын 13

Цо авгай оноо түүж дээ. Тэр одоо баатар болно.

1  |  0
иргэн(202.131.250.130) 2025 оны 03 сарын 13

Уг нь зөвхөн цалин биш шударга ёсны тэмцэл байсан юм сан

1  |  0
иргэн(202.131.250.130) 2025 оны 03 сарын 13

Жижиг сэхээтнүүд шиг гуйвамтгай давхрага байдаггүй гэж Ленин онцолсон юм шүү. Мөнхийн үнэн...Тэгж л таарна

1  |  0
Зочин(66.181.164.43) 2025 оны 03 сарын 13

Багш эмч нарын ажил хаялт жагсал цуглааныг дэмжихгүй байна. Монголд банкны өр зээлгүй хүн цөөхөн л байдаг байх. Хувийн хэвшлийнхэн бид татвар, шимтгэл банкны өр зээлээ төлөөд талхны ч мөнгөгүй хоцордог үе зөндөө тэгээд хэнийгээ барьцаалж ажил хаяж цалин нэм гэхэв, ажлаасаа халагдчихгүй цалингаа цагт нь авч байвал өр зээлээ төлөөд ахиад хэрэглээний мөнгөө олох ломбард гүйх эсвэл ах дүү найз нөхдөөсөө зээлэх гээд арга чаргаа баран амьдарч байна. Хувийн хэвшлийнхэнд олон цагаар ажиллах юу ч биш төдийгүй цалингаа хугацаандаа авч чадахгүй байх асуудал энүүхэнд.

1  |  0
ЧИМГЭЭ(202.179.10.10) 2025 оны 03 сарын 13

хэлтэй амтай нь багш нар байна Төрийн захиргааныханы цалинг сумын түвшнийхийг та нар хараарай 300-400,0 орчим мянгыг гар дэрээ авдаг боловч банкинд төлөөд өрнөөс өрнийхооронд байна. Үүнийг анхаарч үзэх хэрэгтэй

1  |  0
иргэн(202.70.34.38) 2025 оны 03 сарын 13

Ганц багш нар ядуу амьдарч байгаа юм уу монгол тэр аяаараа ядуу амьдарч байгаа шүү багш нар гэж даварсан юмнууд монголд сургалтын чанар ямар байгааг төр засаг харах хэрэгтэй Сургалт үнэхээр муу байгаа 10 жилийн сурагчдын 100 ны бараг 60 хувь нь сургалт муу ийм байжийж тэгээд цалин нэм гэж хэдэн тэнэг багш нар болих хэрэгтэй монголд багш, эмч нар цалингаас гадуур орлоготой шүү энийг захийн нэг сурагч эцэг эхчүүд ард иргэд хэлнэ шүү битгий давар багш нараа та нар зээлтэй гэж яриад байгаа тэгвэл монголын ард түмэн бараг бүгдээрээ зээлтэй байгаа шүү даварсан багш нараа

1  |  0
daaga(103.26.194.22) 2025 оны 03 сарын 13

manai niigmiin tsalin huls bugd neg l tuvshind baigaa bagsh emch geed tusd avch uzej bolohgui.tetgever avagchid gej yaduugiin tuil bn.bugdiig n hamtad n avch uzeh shaardlaga bii bagsh emch nart baigaa zovlon bugded n bii.bugd l adil zovlon toochij bolno.tegj davarch bolohgui.

1  |  0
Бадмаа(203.91.115.36) 2025 оны 03 сарын 13

Багш, эмч нар гэж цалингаас гадуур орлоготой хүмүүс. Анги засвар, ангийн хуримтлал, цэвэрлэгээний мөнгө гэж байнга авна. Эмч нар ч ялгаагүйбайнгын гар хараастай.

1  |  0
иргэн(202.179.26.88) 2025 оны 03 сарын 13

Багш нарын тэмцэл талаар болжээ.МОНГОЛЧУУД бид нарын тэмцэж ялдаг үе хэдэн зууны урд өнгөрсөн шүү дээ.Одоо зөвхөн хууран мэхэлдэг цаг үе болсон.

1  |  0
Emegtei(27.123.214.123) 2025 оны 03 сарын 13

ene bagsh nar tsalingaa nemuuldegiin bj tegeed huuhduudiin hicheelees gaduurhi surgalt her nemegdehiin hagas udur l ajilladag bizdee ter emnelgiin humuusiin tsaling nemeed hariutslagiig ni undurjuuleechee arai bish

1  |  0
отгоо(66.181.179.227) 2025 оны 03 сарын 13

Багш нар тэмцэж чадлаа юу? Нийгмийн хамгийн амиа хоохойлсон давхарга багш, эмч нар. Тиймээс ч цалин ч байхгүй нийгэмд бүтээсэн зүйлгүй хүмүүс.

1  |  0
Зочин(112.72.3.175) 2025 оны 03 сарын 13

Багш нарын түр хороо сайн ажиллаж байна зөв шүү дээ цаг үеэ олсон шаардлага тавьжээ.

1  |  0
Зочин(202.72.245.207) 2025 оны 03 сарын 13

Болж дээ, Хийсэн ажлын үр дүнгээр нь цалинг нэмэх нь хамгийн зөв шийдэл

1  |  0
Top