“Өгөх Өдөр Хөдөлгөөн ТББ”, “Лантуун дохио ТББ” хамтран санаачилж охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг “Нүдээ Нээ” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн билээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Үндэсний өгөх өдөр” энэ жил охидын хүчирхийллийн эсрэг нүдээ нээхийг уриалж байна. Тэдний зүгээс хүчирхийллийн талаар 7 хоног шуугиад өнгөрөх биш нийгмийн сэтгэл зүйг тэр чигт нь өөрчилж, хууль журам бодлогын бодит өөрчлөлт хийх, хүнээ хайрлах сэтгэлийг түгээх нөлөөллийн томоохон ажлуудыг хийхээр зорьж байгаа ажээ. Өнөөдөр энэ талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулагдаж мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр бид “Лантуун дохио ТББ"-ын тэргүүн Ч.Ганжавхлангаас дараах яриаг авснаа уншигч танд хүргэж байна.
Хүчирхийлэл гэдэг зүйл олон жил нүдэнд ил болон далд хэлбэрээр явагдсаар байна. Үүний эсрэг төр засаг дорвитой арга хэмжээ авч чадахгүй байх шиг?
- Миний хувьд аль талаас нь харах ёстой вэ? гэдгийг үнэхээр хэлж мэдэхгүй байна. Хүчирхийлэл гэдэг зүйлийг олон жил бид ярилаа, харлаа. Хоёр настай охиныг хаздагаас эхлээд, таван настай хүүхдийг заазуурддагаас эхлээд л өнгөрсөн жилийн хэргүүд шуугиад орхигдсон. Энэ жил 4 настай хүүхдийг яаж хүчирхийлсэн тухай мэдээлэл гарсаар л. Энэ байдал сүүлдээ бүр гаарлаа. Тийм учраас бид тэмцлийн өөр хэлбэрт шилжих хэрэгтэй байна. Үүнийг аль нэг ТББ асаад унтардаг гал шиг, 7 хоногийн сенсацийн хэмжээнд биш хүн бүр өдөр болгон өөрийн байгаа газар болгоноо тэмцэж, нүдээ нээх шаардлагатай болсон гэдгийг аймшигтай баримт бидэнд сануулсаар байна. Хоёр долоо хоногийн өмнө 5 настай хүүхэд хүчиндүүлсэн гэх үед маш олон хүмүүс 5 хоног шуураад 6 дахь хоногт нь мартаж эхэлсэн. Энэ явдал замхарч эхэлж байна. 13 настай охиныг буудалд амийг нь хороолоо, хамгийн сүүлд 3 настай охин аавдаа удаа дараа хүчиндүүлсэн байна.
Энэ аймшигтай хэргүүдийн эсрэг нийгэмд гэрэл болж тууштай тэмцэхээр тус хөдөлгөөнийг зохион байгуулж байгаа гэж ойлгож болох уу?
- Тийм ээ. Хүчирхийлэл үнэхээр Үндэсний аюулгүй байдал гамшгийн хэмжээнд ирсэн байна. Тийм учраас үүний эсрэг олон мянган залуучууд маш тууштай, бодит үр дүнг шаардсан тэмцлүүдийг аль хэдийн нүдээ нээн хийгээд эхлүүлсэн байна. Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Сэтгэгдэл ( 0 )