Гишүүн С.Бямбацогт нарын 30 гаруй гишүүний санаачилсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах, Алслагдсан болон говийн бүсэд хамаарагдах сумдыг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Дээрх хуулийн төслүүдэд алслагдсан болон говийн бүсийн төрийн албан хаагчдад сар бүр цалингийн 20 хувийн нэмэгдэл олгох, эмч, багш нарт таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох, тухайн нутгийн хилийн боомтоор оруулж ирж байгаа өргөн хэрэглээний бараа, шатахууны онцгой албан татварыг бууруулах, гаалийн татвараас чөлөөлөх зэрэг заалт тусгасан юм.
Алслагдсан болон говийн бүсийн 330 сумын төрийн албан хаагч үүнд хамрагдахаар төсөлд тусгасан байна. Мөн заасан газар нутагт байрладаг хилийн цэргийн заставын ажилчид ч үүнд хамрагдах аж. Хуулийн төслүүдийг гишүүд хэлэлцэхийг дэмжсэн юм.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )