"Анод" банктай холбоотой маргаан гурван жил гаруй хугацаанд үргэлжилж байна. Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа улам хүрээгээ тэлж, сэжигтэн, яллагдагчдын тоо нэмэгдсээр байгаа. Ихээхэн хэл ам дагуулсан "Анод"-тай холбоотой асуудлаар тус банкны Хохирогчдын түр хорооныхон өчигдөр хэвлэлийнхэнд хандсан юм. Хуралд "Гал үндэстэн холбоо"-ны дэд ерөнхийлөгч Н.Даваагийн өмгөөлөгч Б.Отгонболд, Хохирогчдын түр хорооны гишүүн Л.Цэвээнравдан нар ирсэн байв. Тэдний үзэж буйгаар "Анод" банкийг алдагдапд оруулж, дампууруулахад хүргэсэн нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханы хууль бус үйлдэптэй холбоотой гэлээ. Хохирогчдын түр хорооны гишүүн Л.Цэвээнравдан "Анхнаасаа хувьцаагаа будлиантай гаргасан. Үүнээс болоод "Анод" банк 2002 оноос байнга алдагдалтай ажиллаж ирсэн юм. Үүнийг үүрэг чиглэлийнхээ дагуу хянадаг газар нь Монгол банк. Тэд "Анод"-ын хувьцааг гаргахыг тогтоол үйлдэн хүлээн зөвшөөрөөгүй тул банкны хөрөнгө оруулагчид 24 тэрбумаар шатаж, 1300 хувьцаа эзэмшигч хохирсон" гэсэн юм.
Мөн тэд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан 100,122 дугаар тогтоол гэгчийг дур мэдэн гаргаснаас банк дампуурахад хүрсэн гэв. Өөрөөр хэпбэл, эхний гаргасан 100 дугаар тогтоолдоо "Банкны гишүүд хувьцааны төвлөрсөн мөнгийг зарцуулах эрхгүй" гэж заажээ. Удалгүй 122 дугаар тогтоолоо гаргаж, өмнөх 100 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан "Анод банкны хувьцааны ашгийг хөрөнгө оруулагчид хүртэж болно" гэж тусгасан байна. Энэ байдлыг банк дампууруулсан этгээдүүд овжин ашигласан" гэж Л.Цэвээнравдан мэдэгдсэн юм. Түүнчлэн энэ онд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханы бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох ёстой атал ажиллах хугацааг нь дахин сунгасанд "Анод"-ын Хохирогчдын түр хорооны гишүүд бухимдалтай байгаа аж. Учир нь, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг эрүүгийн хэрэгт сэжиглэн шалгаж байгаа тул төрийн албанд ажиллах ёсгүй гэж "Анод" банкны Хохирогчдын түр хорооныхон үзэж байгаа аж. Мөн эрх ашиг, эд хөрөнгөөрөө хохирсон "Анод"-ын хувьцаа эзэмшигчид Санхүүгийн зохицуупах хорооны байрны гадна жагсаж, тэмцэхээ илэрхийлсэн юм.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Сэтгэгдэл ( 0 )