Гоо сайхны болон гэр ахуйн бүтээгдэхүүнээрээ дэлхийд тэргүүлдэг улсын нэг бол Солонгос билээ. Тэгвэл тус орны болоод бусад орны чанартай гэр ахуйн болон гоо сайхны бүтээгдэхүүнийг Монголынхоо хэрэглэгчдэдээ шууд хүргэхийг зорьж байгаа “Парис косметик” компанийг танилцуулъя. Тус компани нь 2002 онд байгуулагдсан бөгөөд гоо сайхны болон гэр ахуйн барааны гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байна.
“Парис косметик” компани нь “СмайлМарт” салбар дэлгүүрээ 2012 онд нээж, үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Өдгөө тав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд аль хэдийн байнгын үйлчлүүлэгчтэй болсон байна. Тус дэлгүүр нь Солонгосын гэр ахуйн болон гоо сайхны төрөл бүрийн барааг хэрэглэгчдэдээ хамгийн хямд үнээр бөөндөх болон ширхгээр худалдаалах зорилготой аж.
Тухайлбал, гэр ахуйн барааны хувьд хайруулын таваг алмазтай, энгийн /хүний биед хор нөлөөгүй, түлэгдэж наалддаггүй, сүүлийн үеийн шинэ загвартай/, мах шарагч, гаазан плетик, хоолны сав /дахин боловсруулсан, меламинтай хуванцраар биш шинэ хуванцрыг ашиглан хийсэн, түүхий эд сайтай, хүнсний бүтээгдэхүүн хадгалахад ямар ч хоргүй сав/, халуун тогоо, ус буцалгагч, өлгүүр, аяга тавга, агааржуулагч /усан болон хуурай/ офисс хэрэглээний зүйлс гэх мэт маш олон төрлийн сайн чанартай барааг зах зээлийн ханшаас хямд худалдаалж байна.
Гоо сайхны барааны хувьд Солонгосын хамгийн сүүлийн үеийн шинээр гарсан гарсан пудр, крем, уруул, сормуусны будаг, чийгшүүлэгч, нүүрний сэт / алое, зуу наст, анартай сэт, BB кремийн сэт, үрчлээний эсрэг үйлчилгээтэй Q10 сэт, гахайн эхэстэй, улаан хүн орхоодойн найрлагатай сэт гэх мэт үйлдвэр бүрийн бүтээгдэхүүн/, пудр /конпакт, усан пудр гэх мэт 20-иад төрлийн сонголттой/, үсний шампунь /гэр бүлийн том савалгаатай морины тостой, үнэртэй устай, үс уналтын эсрэг үйлчилгээтэй, химитэй, хагтай, хуурай үсний гэх мэт/, үсний будаг /энгийн болон 100 хувийн оролттой 3D үсний будаг/, үсний тэжээлийн тос, хумсны лак, арилгагч, шүд цайруулах үйлчилгээтэй, эмчилгээний Солонгосын дотоодын шүдний оо, саван, биеийн тос /авакода, ногоон цай гэх мэт төрөлтэй савалгаа том/, гэх мэт маш олон төрлийн бүтээгдэхүүн өргөн сонголттойгоор, зах зээлийн ханшнаас хямдаар худалдаалагдаж байна.
Нэг төрлийн бүтээгдэхүүн л гэхэд 20-иад төрлийн сонголттой учир таныг хүссэн зүйлээ олно гэдэгт итгэлтэй байна. “Парис косметик” ХХК нь бүтээгдэхүүнээ Польш, Болгар, Турк, Солонгос UAE зэрэг орнуудаас оруулж ирдэг байна. Үнэртний хувьд Польшийн “Жень Марк”” брэндйин уснаас эхлээд л тансаг үнэртнүүдийг маш боломжийн үнээр худалдаалдаг байна. Хэрэглэгч танд “СмайлМарт” дэлгүүрийн бүтээгдэхүүн чанартай хэрнээ зах зээлийн үнээс хямд байгаа нууцыг хуваалцъя. Учир нь "Парис косметик" ХХК нь чанарыг эрхэмлэж, ашгийг чухалчилдаггүйд оршиж байгаа юм. Тэдний зорилго нь сайн чанартай бүтээгдэхүүнээ худалдан авагчдад хямд үнээр хүргэхийн зэрэгцээ барааны эргэлтээ түргэсэж төрөл сонголтоо олшруулж нэгж бүтээгдэхүүндээ өртөг бага шигээдэг онцлогтой юм.тулд бүх бололцоогоо дайчлах юм. Тэд Тухайн улсын үйлдвэрүүдээс бүтээгдэхүүнээ шууд татах ба ямар нэгэн байгууллага хувь хүнээр дамжуулдаггүй. Тусгай зориулалтаар тээвэрлэсэн бүтээгдэхүүн хэн нэгнээр дамжилгүй шууд хэрэглэгчийн гар дээр ирдэг нь бас нэг давуу тал бөгөөд Энэ нь бүтээгдэхүүний үнэ хямд байхад нь нөлөөлдөг нэг хүчин зүйл аж. Гадуур худалдаалагдаж байгаа бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн гар дээр ирэхдээ хэд хэдэн худалдаачны гар дамжсан байдаг. Энэ нь бүтээгдэхүүний үнэ хэд дахин нэмэгдэж хэрэглэгчийн гар дээр өндөр үнэтэй очиход нөлөөлдөг.
Тэгвэл “Парис косметик” компани үйлдвэрээс шууд бүтээгдэхүүнээ татаж байгаа учир илүү хямдаар хэрэглэгчдээ бүтээгдэхүүнээ өгөх боломжтой болж байгаа юм. Одоогийн байдлаар “Парис косметик” ХХК нь Солонгосын дээгүүрт бичигдэх Green cos, Cello, Farmastey, Welcos зэрэг үйлдвэр болон Польш, Туркийн үйлдвэрүүдээс бүтээгдэхүүнээ шууд татдаг аж. Мөн Польш улсын Verona үйлдвэрээс сүүлийн үеийн 3D үсний будаг, агааржуулагч зэрэг бүтээгдэхүүнийг татдаг аж. Дээрх үйлдвэрүүдийн албан ёсны борлуулагчаар “Парис косметик” ХХК ажиллаж байгаа юм.
"Парис косметик" ХХК нь бөөний худалдааг эрхэмлэдэг. Тухайлбал, нэг бүтээгдэхүүнээс гурван ширхгээс олныг худалдаж авахад үнэ нь маш сайн хямдрах аж. Мөн хот болон хөдөө орон нутагт гоо сайхны бүтээгдэхүүний бизнес эрхэлдэг, лангуу түрээсэлдэг, гоо сайхны газар ажиллуулдаг хүмүүс /үсчин, маникюр, пэдикур/ тус төвөөс гоо сайхны бүтээгдэхүүнээ бөөндөж авдаг байна. Энэ үүднээсээ гоо сайхны бүтээгдэхүүн бөөндөх болон жижиглэнгээр худалдаж авах хүмүүст “Смайл март” дэлгүүрийн үүд хаалга нээлттэй. Бизнес эрхлэгчид томоохон худалдааны төвийг зорьж бараа бүтээгдэхүүнээ авахдаа түгжрэл дунд, цаг заваа ихээхэн үрдэг гэхэд хилсдэхгүй. Тэгвэл "Смайл март" дэлгүүр үйлчилгээ сайтай, тохилог саруулхан орчныг бүрдүүлж өгснөөрөө таны цагийг хэмнэнэ. Тиймээс эрхэм хэрэглэгчдээ “Смаял смарт” дэлгүүрийг сонгон үйлчлүүлэхийг урьж байна.
Танд хямд үнэ, чанартай бараа бүтээгдэхүүнийг санал болгож, хурдан шуурхай найрсаг хамт олон үйлчлэх болно. Инээмсэглэл бэлэглэгч “Смайл Март” дэлгүүр.
Хаяг: Салбар 1- Төв салбар гандангийн ард буюу Энэбишийн хөшөөний зүүн урд
Салбар 2- 3-р хороолол Худалдаа хөгжлийн банкны баруун талд
Утас: 77115960, 99115960, 80554480
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
Фэйсбүүк хаяг инстаграмм хаяг юу вээ\n