Нийслэлчүүдийн мөнхийн сэдэв болох газрын маргааныг цэгцэлнэ

2018 оны 01 сарын 08

Улаанбаатар хот төлөвлөлтгүй, дэд бүтэц муу хөгжсөнөөс нийслэлд хүн амын төвлөрөл хэт ихэссэн. Ямар сайндаа л хөдөө орон нутгаас нийслэлд суурьших шилжилт хөдөлгөөнийг 2020 он хүртэл  зогсоочихсон байгаа билээ дээ. Хэт шигүү, нягтшил ихтэй суурьшлын бус үүссэнтэй холбоотойгоор байшин барилга, зам тээвэр гээд бүхий л зүйлийнх нь зохистой харилцаа алдагдаад удаж байгаа билээ.

Энэ нь газрын маргаанаар ч илэрдэг. Газрын маргаан нийслэлчүүд бидний хувьд өдөр тутамд тулгамддаг асуудал мэт болсон. Хүүхдийн тоглоомын талбай, газар чөлөөлөлттэй холбоотой үүссэн газрын маргаан гээд олон төрлийн асуудлаа шийдүүлэхээр газрын албанд олон иргэн,  аж ахуйн нэгж ханддаг. Тэдгээрийн асуудлыг шийдвэрлэх санаачлагыг НИТХ-ын дарга С.Амарсайхан гаргаж, ажил хэрэг болгохоор ажиллаж байгаа нь сайшаалтай. Өөрөөр хэлбэл, НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн иргэдийн газартай холбоотой асуудал, санал гомдлыг татан авч, түүнд үндэслэн хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.

Энэ нь хэлэлцүүлгээр зөвхөн дарга, даамлуудыг оролцуулан иргэдийн нүд, чихнээс холуур шийдвэрлэдэг хоцрогдсон аргыг халж буйгаараа онцлог болох гэнэ. Тодруулбал, хэлэлцүүлэгт иргэд өөрсдөө оролцож, газартай холбоотой тулгамдсан асуудлаа шийдвэрлэх түвшинд ярилцах боломжтой юм байна. Бараг анх удаа гэж хэлж болох газрын нээлттэй хэлэлцүүлгээс өмнө иргэдийн хүсэлтийг өргөдөл хэлбэрээр хүлээн авах гэнэ. Ингэхдээ НИТХ-ын Ажлын алба болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, дүүргүүдийн Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнүүд иргэдийн санал гомдлыг хүлээн авах юм. Авсан санал гомдолд тулгуурлан асуудлыг хэлэлцэх учир хотын иргэн бүрийн санал чухал ач холбогдолтой тул иргэдийг идэвхтэй оролцож санал хүсэлтээ ирүүлэхийг Нийслэлийн газрын албанаас хүсч байгаа юм.

Газартай холбоотой, маргаантай асуудал нийслэлийн иргэн бүрийн өмнө тулгардаг. Иймээс НИТХ-ын дарга С.Амарсайханы гаргасан энэхүү захирамж цаг үеэ мэдэрсэн, нүдээ олсон зүйл болж буйг онцлох хүмүүс олон байгаа юм. Зөвхөн дарга нар хаалттай хаалганы цаана шийдвэр гаргадаг хуучинсаг арга барилыг халж, иргэдэд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шийдвэрлэх гарц гаргалгааг хамтаараа хэлэлцэх боломжийг олгосноос илүү зөв шийдвэр, зөв шийдэл гарахыг ч үгүйсгэхгүй юм.

Хэлэлцүүлгийн гол зорилго ч энэ байж мэдэх юм. Илүү олон талт, үр өгөөжтэй шийдвэр гарна гэдэгт олон хүн итгэл тавьж байгаа юм. Нэмж хэлэхэд, газрын маргаантай холбоотой иргэдийн санал хүсэлт, өргөдлийг энэ сарын 18-ний өдрийг хүртэл хүлээн авах юм билээ. Тиймээс иргэн та өөрийн санал хүсэлтээ илэрхийлэхэд бүхий л боломж нээлттэй байгаа шүү.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал иргэдийн дуу хоолойг сонсох энэ зарчмаараа илүү олон асуудлыг шийдвэрлэж, ажиллаасай. Тэгвэл утаа, замын түгжрэл гээд бидэнд тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх зөв гарцыг олох боломжтойг иргэд хэлж байгаа юм.   

М.УЯНГА


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mergejliin tetgever(66.181.181.219) 2018 оны 01 сарын 08

baishinguudaa nuraahaar toos bosno barilga nemj bariulahgui daguul hot ruu barilga bariulna geed tushaal garchichval avtomataar niislelee daguul hot ruu shiljuuleh zuitei geed duugartsgaana

0  |  0
zochin(88.130.50.237) 2018 оны 01 сарын 08

ih delguures tsyrk hurtelhi ter sayhan gudmyag urd baisanaar n bolgood ogooch ee. Hotod ososj torson buh humuusijn baga nastaj holbootoi gudamd gar buu hurgeech gej guuja, husje.

0  |  0
Болдбаатар(202.179.24.155) 2018 оны 01 сарын 08

Маш сайн шийдэл байна, үүнээс хойш газрын асуудлыг шийдэхдээ блок чэйн технологи нэвтрүүлж ашиглавал зах зээлийн капитализм бүрэн ялна.

0  |  0
Top