ЭХЗХ | Айл өрхийн цахилгааныг 1кВт цаг тутамд 35-131 төгрөгөөр нэмэгдүүллээ

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Эрчим хүчний зохицуулах хорооноос 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн цахилгааны тарифыг нэмэгдүүлж байгаа тухай мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун "Эрчим хүчний үнийг нэмэхдээ хоёр зүйлийг голчлон баримталж байна. Цахилгаан дулааны үнийг өөрийнх өртөгт хүргэхээр төлөвлөсөн. Мөн хэрэглэгчдэд ачаалал бага байх хувилбарыг баримталж байна. 

Аж ахуйн нэгжийн цахилгаан эрчим хүчний үнийг 30 хувиар нэмэгдүүлэхээр болсон. Айл өрхийн цахилгааны үнийг хэд хэдэн аргачлалаар нэмнэ. Өрхийн хэрэглээнээс хамаарч шаталсан байдлаар нэмэх шийдвэр гарсан. Тухайлбал, 0-150 кВт цаг хүртэлх цахилгааныг 140 төгрөг байсныг 175 төгрөг, 150-300 кВт.ц 256 төгрөг, 300 кВт цагаас дээш цахилгааны хэрэглээг 285 төгрөг болгон нэмэгдүүлж байна. 

Өөрөөр хэлбэл айл өрхүүдийн цахилгааны төлбөр хэрэглээнээсээ хамаарч 1кВт цаг тутамд 35-131 төгрөгөөр нэмнэ. Гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлт хэвээр үлдсэн. Дулааны үнийг ирэх 2025 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ" гэлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dkxjxk(202.126.89.236) 2 цагийн өмнө

2025 хулгай төсөв Хамгийн тодорхой юм энэ дэ манж хужаагууд манж хужаа хулгайг батлах нь ойлгомжтй юу гэж хулгайга зогсоох. Ийм шааруудыг хүн гэж өвөрдж болохгүй.

0  |  0
Top