“Сонгууль-2024” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зарлалаа

2024 оны 11 сарын 15

Сонгуулийн ерөнхий хорооноос их, дээд сургуулийн оюутан, судлаач, мэргэжлийн албан хаагчдын дунд “Сонгууль-2024” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг Хууль зүйн үндэсний хүрээлэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь төсөл”, “Легал дата” ХХК, “Тунгаахуй өгөгдлийн урлан” ХХК-тай хамтран зарлалаа.

Сонгуулийн олон төрлийн нээлттэй дата мэдээллийг судалгаа, шинжилгээний эргэлтэд оруулах, сонгуулийн эрх зүй, сонгуулийн процессын эрх зүйг сонирхон судлах судлаачдыг идэвхжүүлэх, нэмэгдүүлэх зорилгоор энэхүү уралдааныг зарлаж байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Улс төрийн намын тухай хууль (шинэчилсэн найруулга)-д оруулсан жендэрийн тэгш байдлыг хангах зохицуулалтын үр дүнд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гарсан өөрчлөлтийн талаарх хүйсээр ангилсан дата мэдээлэлд үндэслэн эдгээр зохицуулалтын үр нөлөө, хэрэгжилтэд судалгаа, хийх олон нийтэд үр дүнг танилцуулах зорилготой юм.

“Сонгууль-2024” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны удирдамжтай ЭНД дарж танилцана уу.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top