Меланиа Трамп Цагаан ордонд байхыг үзэн яддаг болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 24

  Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаар тэдний гэр бүлийн амьдрал огцом өөрчлөгдсөн. Тэрбумтны эхнэр, өөрийн хүссэнээрээ амьдардаг байсан Меланиаг дэлхий даяар мэддэг болж, шар хэвлэлүүдийн бай болох болсон билээ. Хаана ч явсан зурагчид дагаж, хэвлэлүүд түүний л талаар бичиж байгаа нь Меланиаг ихэд залхаажээ. Түүний найзын ярьснаар АНУ-ын Тэргүүн хатагтай их зовж байгаа аж. “Меланиад тохиолдож буй зүйлүүд түүнийг их зовоодог. Тэр Цагаан ордон дахь амьдралаа үзэн ядах болсон. АНУ-ын Тэргүүн хатагтай болохоос өмнөх тайван, нам гүм амьдралаа их үгүйлж байгаа” гэж найз нь хэлсэн байна.

Саяхан порно жүжигчин Сторми Дэниэлс Доналд Трамптай олон жилийн турш холбоотой байснаа дэлгэсэн нь Меланиаг сэтгэл санаагаар бүр их унагаажээ. Трамп түүнтэй гэрлэсэн хойноо порно жүжигчинтэй уулздаг байсан болж таарсан билээ.

Түүнчлэн саяхнаас Трампын том хүү Доналдыг дуучин Обри О”Дэйтэй нууц амрагийн харилцаатай гэж бичих болсон. Үүнээс болж тэдний гэр бүл салжээ.

Дональд Трамп-младший и Ванесса Трамп

Трампын хүү эхнэр Ванессагийн хамт.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.9.43.59) 2018 оны 03 сарын 27

Олны танил хүн болох хэцүү

0  |  0
(66.181.179.194) 2018 оны 03 сарын 26

Тахиа шиг тархитай бол явах л болж дээ

0  |  0
Зочин(202.179.24.62) 2018 оны 03 сарын 25

Мөнгөнд нь болж эцэгтэйгээ чацуу өвгөнтэй суусан Мепани тэсэх л болж дээ, одоо яая гэхэв

0  |  0
иргэн(203.91.115.36) 2018 оны 03 сарын 24

Хүссэн юм хүзүүгээр татнаа гэдэг л болж дээ

0  |  0
Omg(66.181.161.12) 2018 оны 03 сарын 23

Huurhii Melania.

0  |  0
(27.123.214.119) 2018 оны 03 сарын 23

мөнгөөр санал худалдан авч төрд гардаг лаларууд санаа аваасай билээ.

0  |  0
Top