Ц.Болормаа: Хүний хэрэгцээ цөм бүрэн гэдэг шиг оюутны, багшийн хэрэгцээ цөм бүрдсэн кампус босгохын төлөө зорьж байна

Админ | Zindaa.mn
2019 оны 05 сарын 23

Монгол Улсын Их сургууль 2016-2024 оны хөгжлийнхөө стратеги төлөвлөгөөг боловсруулж, үүнийхээ хүрээнд МУИС Кампус төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ талаар МУИС-ийн Хөгжил, Санхүү хариуцсан дэд захирал Ц.Болормаатай ярилцлаа.

-Юуны өмнө танд ойн баярын мэнд хүргэе. Танай хамт олон их сургуулийнхаа 75 жилийн ойг МУИС Кампус төсөлтэй угтаж байна. Тус төслийн ач холбогдол болоод хэрэгжүүлэх болсон шалтгааныг тайлбарлана уувал?

-Баярлалаа. Бид Манай сургуулийн алсын хараа бол “Дэлхийн түвшний их сургууль” болох юм. Үүний тулд 2024 он гэхэд судалгааны их сургууль болж, 2018-2024 ондАзийн шилдэг судалгааны их сургууль,Азийн шилдэг 100 Их сургуулийн нэгд орно эгнээнд орно гэсэн томоохон зорилтыг тавин ажиллаж байна. Бүсийнхээ шилдэг Их сургуулийн тоонд орохын тулд тэдний тавьдаг тодорхой шаардлага, шалгуурыг шаардлагыг хангасан байх ёстой. Тухайлбал, оюутанд суралцах сургалтын таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх нь дээрхийн хамгийн чухал үзүүлэлтүүдийн шалгууруудын нэг болдог. Тиймээс, 2018 2016-2024 онуудад МУИС хичээлийн зургаан байр, оюутны таван байрны барилгын ажил төлөвлөж, багш, оюутны эрэлт хэрэгцээг хангасан, нийгмийн асуудлыг шийдсэн иж бүрэн МУИС кампус төслийг боловсруулжлаа байна.

-МУИС-ийн одоогийн хүчин чадлын талаар мэдээлэл өгвөл?

-МУИС-ийн хичээлийн байруудын хамгийн эхнийх нь буюу нэгдүгээр байр 1944 онд ашиглалтад орсон. Хичээлийн бүх байр 55-60 жилийн насжилттай. Оюутны байр ч гэсэн мөн ялгаагүй өдий хэмжээний цаг хугацааг туулсан. Өнөөдрийн байдлаар оюутан, багш нарын суралцах, ажиллах таатай орчныг энэ эдгээр барилга байгууламж хангаж чадахааргүй болсон. Тиймээс, бид дээрх зорилгодоо хүрэхийн сацуу багш, суралцагч нарт ажиллах, суралцах тав тухтай, таатай орчинг бүрдүүлэхийн тулд зайлшгүй энэ төслийг эхлүүлэх шаардлага тулгарсан. МУИС-д энэ жилжилд дунджаар 16 мянга орчим бакалаврын оюутан, 3 мянга гаруй магистр, докторын оюутан суралцдагаж байна. Бид хичээлийн зургаан байр, оюутны таван байртай. Хичээлийн нэгдүгээр байрны тухайд 6265 мкв бүхий 1635 оюутны багтаамж, хичээлийн 28 анги, лекцийн дөрвөн танхим, 29 лаборатори, 45 оффис өрөөтэй. Хичээлийн хоёрдугаар байр 12551 мкв, 3003 оюутан, 67 хичээлийн танхим, 2 лекцийн заал, 30 гаруй лабораторитой.

-Барилгын ажил хэзээнээс эхлэх вэ? Хичээлийн байр тус бүрийн зураг төслийн төлөвлөлтөөс танилцуулбал?

-Барилгын ажил 2018 оноос эхэлнэ. Ерөнхийдөө хичээлийн анги танхимын зориулалт өргөжиж, мөн хүчин чадал, багтаамжийг 2-3 дахин нэмэгдүүлэхээр тусгагдсан. Давхрын хувьд дунджаар 9 -12 давхар байна. Өнөөгийн МУИС-ийн ерөнхий өнгө төрхийг хадгалсан интьерьер загвартайгаар төлөвлөж байгаа. Хичээлийн нэгдүгээр байр соёлыг соёлын дурсгалт өвийг хадгалсан тул уламжлалт байдлыг хадгалж, нураахгүйгээр сэргээн засварлана. Харин ар талд нь 25 давхар өргөтгөл хичээлийн байр барина. Барилгын хэв маяг нь хичээлийн нэгдүгээр байрны өнгө төрхтэй нийцтэй байлгахыг зорьж байгаа. нэ. Мөн арын талбай хэсгийн ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг сүйтгэхгүйгээр улам сайжруулж, тохижуулна. байгуулна. Зориулалтын хувьд сургуулийн захиргаа, хичээлийн анги танхим, хурлын болон лекцийн танхим, урлагийн заал байна. Одоогийн хүчин чадлыг хоёр 2-3 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Харин хичээлийн хоёрдугаар байрны суурин дээр 15-18 давхар шинээр барилга шинээр барина. Хичээлийн анги танхимаас гадна сургалт, судалгааны зориулалт бүхий лабораториуд энд байна. Хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлнэ. Мөн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль болон Хуульзүйн сургуулийн барилгын суурин дээр 12-18 давхар тусдаа барилга барина. Хичээлийн дөрөвдүгээр байрны үндсэн барилгыг мөн 9-12 давхар болгоно. Хичээлийн анги танхим, лекцийн заалнаас гадна Бизнес консалтинг төв болон Судалгааны төв нээгдэнэ. Зүүн талын задгай талбайд Спорт цогцолбор барихаар төлөвлөгдсөн. Хичээлийн тавдугаар байр бол харьцангүй сүүлд баригдсан.

-Миний санаж байгаагаар, 2005 онд ашиглалтад орж байсан байх аа. Сэргээн засварлах уу эсвэл дахин шинээр барих уу?

-Тийм ээ. 2005 онд бид сургуулийнхаа дотоод нөөц хөрөнгөөр барьж байсан. Сэргээн засварлана. Шинээр баригдах хичээлийн дөрөвдүгээр байрны загвартай адил. Хичээлийн анги танхим, хурлын болон лекцийн заал, судалгааны төв мөн байрлана. Хүчин чадлын хувьд өмнөх шигээ хэвээр.

-Их сургууль бол оюутны хоёрдахь гэр. Амьдралынхаа дөрвөн жилийн ихэнх цаг хугацааг тэнд өнгөрөөдөг. Тиймээс сургуулийн орчин зүгээр л нэг дотор нь суралцах дөрвөн ханаар хязгаарлагдахаа больсон. Оюутнууд тэндээс номын дуу сонсохоос гадна өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа өнгөрөөх үйлчилгээг эрж хайдаг болсон. Тэгвэл энэ бүхнийг кампус төсөлд хэрхэн тусгасан бэ?

-Орчин үеийн сургалтын орчны үндсэн шаардлага нь ерөөсөө л дээрх юм. Өөрөөр хэлбэл, оюутны суралцах орчныг бүрдүүлэхээс гадна тэдний хэрэгцээг хангах чөлөөт орон зай, тав тухтай орчин, нэг цэгийн үйлчилгээг бий болгох. Тухайлбал, хичээлийн хоёрдугаар байрны арын талбайд 6 давхар барилга барина. Энэ барилгын 3-4-р давхарт оюутан, багш нарт үйлчлэх фитнесс төв, багш ажилчдын чөлөөт цаг, алжаал тайлах амралтын төв гэх мэт байрлана. Мөн 5-6- р давхарт багш, оюутны хоолны газар буюу , багш, ажилтны “Food court” нээнэбайгуулна. Шинээр баригдсан номын санд ч гэсэн оюутны амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх энэ бүхэн тусгагдсан. Тухайлбал, дөрвөн давхарт оюутнуудын чөлөөт цагаа өнгөрөөхсул орон зайг бий болгосон. Тэнд хэсэгтээ амарч байгаад хичээлээ давтах боломжтой байхаар тохижуулсан гэсэн үг.

-Кампус төслийн эхлэл нь шинэ номын сан гэж хэлж болох уу. Олон улсын стандартад нийцсэн энэхүү номын санг барихад хэчнээн төгрөгийн хөрөнгө мөнгө зарцуулагдав. Номын сангийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-МУИС 75 жилийнхээ ойн босгон дээр зургаан давхар бүхий 700 хүний багтаамжтай номын сан ашиглалтад орууллаа. Нийт 16 17 тэрбум орчим төгрөгөөр боссон. Улсаас 1.,6 тэрбум төгрөгийн тусламж санхүүжилт үзүүлсэн. Үлдсэн нь сургуулийн дотоод нөөцөөс гарсан. Номын сангийн тухайд 1-4 дүгээр давхрын баруун жигүүрт уншлагын, зүүн жигүүрт хичээлийн танхим, харин 5, 6 дугаар давхарт лаборатори байна. Нийт зургаан уншлагын танхимтай, гэрээр ном олгох хэсэг болон бүлгээр ажиллах өрөөнүүдтэй. Өмнө нь МУИС-ийн номын сан зөвхөн сургуулийнхаа оюутнуудад үйлчилдэг байсан. Харин шинэ номын сангаар хүн бүрт тухайлбал, МУИС-д элсээгүй хүүхдүүд, насанд хүрэгчид хэнд ч байсан үйлчлүүлэх боломжтойоор хангагдаж байна гэсэн үг. .Номын сангийн үйлчилгээг чөлөөт сонголтын хэлбэрт шилжүүлж, Коха системийн шинэчлэлт хийх замаар цахим номын санг үүсгэсэн. Мөн нэг цонхны үйлчилгээ үзүүлэх тусгай зориулалтын заалтай. Өөрөөр хэлбэл Үүнээс гадна, номын сангаар үйлчлүүлж байгаа оюутнууд ном уншихын зэрэгцээ амарч, бусад хэрэгцээтэй үйлчилгээг авах боломжтой юмтой болж байгаа.

МОНГОЛ УЛСЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД МУИС ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСААР ИРСЭН

-Нэг барилга байгууламжид доод тал нь 17 25 тэрбум орчим төгрөг зарцуулна гэж тооцвол хичээлийн зургаан байр, оюутны таван байрыг засварлаж, шинэчлэхэд нэлээдгүй хөрөнгө санхүү орох нь тодорхой. Энэхүү төслийг улсаас хэр дэмжих бол?

-МУИС төрийн өмчийн харьяалалтай боловч улсын төсвөөс санхүүжилт бараг авдаггүй байхгүй гэж хэлж болно. Улсаас зөвхөн Ттогтмол зардал өгдөг, энэ нь манай буюу нийт зардлын хаа5-6 орчим хувь. Үүнийг ус, цахилгаан, дулаандаа зарцуулдаг. Үлдсэн 95 орчим хувь нь оюутнуудынхаа сургалтын төлбөр, үндсэн бус үйл ажиллагааны орлогоос өөс цалинжсанхүүждаэг. Улсаас мөнгө харвал юу ч хийж чадаххгүй гэдгийг бид өнгөрсөн хугацаанд ойлгосон. Иймээс дотоод нөөц бололцоо, бусад эх үүсвэрт тулгуурлан Кампус төслөө хэрэгжүүлэхээр зорьж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн уг төслийг боловсруулж, ажлын хэсэг байгуулагдан ерөнхий төлөвлөгөө болоод эдийн засгийн тооцооллыг гаргаад явж байна. Төслийн нээлтийг танилцуулгыг албан ёсоор танилцуулах зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 5-д зохион байгуулагдах хөрөнгө Хөрөнгө оруулалтын форумд анх удаа танилцуулна зохион байгуулна. Энэхүү форумд оролцох гадна, дотны төлөөлөгчид, хөрөнгө оруулагч нарт төслийн ач холбогдлыг танилцуулж, хөрөнгө оруулалт татах, санхүүжилт босгохыг зорино. Хэрэв сонирхогч талууд байвал бидэнтэй холбогдоход нээлттэй. Одоогийн байдлаар бид Япон, Орос, Хятад улсын Элчин сайдын яамдад хүсэлтээ хүргүүлсэн байгаа. Тухайн элчин сайдын яамтай ойролцоо байршил дахь оюутны байр, хичээлийн байрыг барихад туслалцаа үзүүлж, дэмжиж ажиллах байх гэж найдаж байнасонирхоно гэж бодож байгаа.

-МУИС-аар овоглодог, энэ сургуулийн бүтээгдэхүүн, эндээс ажил амьдралын гараагаа эхлүүлсэн олон мянган төгсөгчид бий. Магадгүй тэд бидний ярилцлагыг уншаад сургуулийнхаа энэхүү бүтээн байгуулалтад тус нэмэр болохыг үгүйсгэхгүй юм?

-Тэгэлгүй яахав. Монгол Улсын их сургууль нь Монголын дээд боловсролын ууган байгууллага. Монгол Улсад анх удаа дээд боловсролын үрийг тарьж, боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Их сургуулийн ойн баяр бол Ммонгол хүн бүрийн хний баяр гэж би хувьдаа бодож байна. Энэ ч утгаар МУИС хамгийн олон төгсөгчидтэй. МУИС-аас бусад төрийн өмчийн сургуулиуд төрөн гарсан байдаг. МУИС-ийн төгсөгчдөөс хандив босгох ажлыг “Төгсөгчдийн холбоо”-ны Бямбасайхан зохион байгуулж байгаа. Гадаадын их дээд сургуулиудад кампусын төсөл яаж хэрэгждэг вэ гэхээр төслөө олон нийтэд танилцуулж, хөрөнгө оруулалт татах төрөл бүрийн кампанит ажлуудыг зохион байгуулдаг. Бид ч гэсэн энэ л зарчмаар явна. Төслийн талаарх мэдээллийг сургуулийн вэб сайтдаа байршуулна. Өдгөө УИХ-ын гишүүд дотор манай сургуулийн 26 төгсөгч байна. Тэд маань ч гэсэн МУИС-ийн статусын тухай бие даасан хууль ийгболовсруулан батлах, Кампус төслийг ажил хэрэг болгоход ад дэм болоосой гэж хүсэж байна. Яагаад гэвэл, бид 2009 2010 оноос хойш үндэсний гэдэг утгаар МУИС-ийн статусын тухай бие даасан хуулийг баталж өгөөч гэдэг хүсэлтийг Засгийн газарт удаа дараа тавьж байсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдсэнгүй. Дэлхийн бусад үндэсний их сургуулиудыг аваад үзвэлхарахад, үндэсний тодотголтой сургуулиудын хууль эрхзүйн орчин нь бүрдсэнээс гадна санхүүжилтийн асуудлыгал нь бүрэн шийдэгдсэн байдаг. Жишээлбэл, АНУ-д хэрвээ үндэсний улсын их сургууль гэсэн тодотголтой их сургууль байх юм бол улсаасаа бараг 90 хувийн санхүүжилт авдагь санхүүждэг байх жишээтэй. Гэтэл манайд энэ жишиг эсрэгээрээ. Хэрэв ИИх сургуулийн тухай хуультай болчихвол санхүүжилтийн асуудал нь ч тодорхой тусгагдана байх гэж найдаж байна.

-Их, дээд сургуулиудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх тухай яригдаж байгаа. Та үүнд ямар бодолтой байна. Хэрэв шийдвэр нь гараад хэрэгжээд эхэлбэл Кампус төслийн бүтээн байгуулалтад хэрхэн нөлөөлөх бол?

-МУИС бол боловсролын томоохон институт. Бүх төрлийн салбар сургуулиудтай. Бусад их, дээд сургуулиудад бэлтгэдэггүй боловч зайлшгүй нийгмийн шаардлагаар бэлтгэх ёстой мэргэжлийг зөвхөн МУИС л бэлтгэдэг. Мөн манай сургуулийн нэг онцлог нь шинжлэх ухааны суурь судалгаа шинжилгээнд маш их хөрөнгө мөнгө зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, судалгаанд ашиглагддаг тоног төхөөрөмж, лаборатори өндөр өртөгтэй. Бусад их, дээд сургуулиудад суурь шинжлэх ухааны өндөр өртөг бүхий лабораторийн тоног төхөөрөмж худалдаж авч сургалтдаа ашиглах сонирхол төдийлөн байдаггүй. Монгол Улсын хөгжилд суурь шинжлэх ухаан хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Сүүлийн үед биотехнологи, наноатехнологи эрчимтэй хөгжиж байна. Эдгээр Нарийн, суурь шинжлэх ухааны судлаач, мэргэжилтнийг бид л бэлтгэдэг. Энэ мэт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд МУИС үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Мөн нөгөө талаар, манай сургууль чадварлаг боловсон хүчинг бэлтгэдэг их сургуулийн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын байгууллага гэж би хардаг. Эдгээр тал талынолон хүчин зүйлс, анхдагч, үндэсний статусыг аар нь аваад үзвэлхаргалзвал, МУИС нийслэлийнхээ төвд байрших нь зүйтэй юм. Дэлхийн бусад оронд үндэсний их сургуулиуд ч нь хотын төвдөө байрладаг. Яагаад гэвэл үндэсний гэдэг тодотгол давуу тал нь болдог. Тухайлбал, Москвагийн Их Сургууль, Сөүлийн Их Сургуулийг жишээ болгон дурдаж болно.

АНУ-д хэрвээ улсын гэсэн тодотголтой их сургууль байх юм бол улсаасаа бараг 90 хувийн санхүүжилт авдаг байх жишээтэй. Гэтэл манайд энэ жишиг эсрэгээрээ. Хэрэв Их сургуулийн тухай хуультай болчихвол санхүүжилтийн асуудал нь ч тодорхой тусгагдана байх гэж найдаж байна.

-Аливаа бүтээн байгуулалт багагүй цаг хугацааны дараа баригдаж дуусдаг. Тэр тусмаа 12-15 давхар барилгыг барихад 2-3 жил зарцуулагдах нь дамжиггүй. Энэ хугацаанд тухайн сургуулийн оюутнуудын суралцах орчинд сөрөг нөлөө гарахыг үгүйсгэхгүй юм.

-Төсөл маань 2024 он цаашлаад2030 он хүртэл хэрэгжих учраас тодорхой цаг хугацаа, дарааллын дагуу засвар, шинэчлэлийн ажил явагдана. Хамгийн эхэнд хичээлийн 6 дугаар байрыг шинэчлэн барина. БНХАУ- ын зээлээр барилга баригдахаар болсон. Одоогийн байгаа хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлэхээр тусгасан. Энэ мэт өмнөх хүчин чадлыг хэд дахин нэмэгдүүлснээр тухайн засвар хийгдэж байгаа байрны оюутнуудыг хүлээн авах, ачаалал даах чадамжтай болно гэсэн үг. Нэгээс нөгөөд шилжүүлэх учраас оюутнуудад ямар ч хүндрэл гарахгүй.

-Оюутны байрыг мөн шинэчлэн барих талаар дээр дурдлаа. Зураг төслийн хувьд хэрхэн төлөвлөгдсөн бэ?

-Оюутны таван байрыг 12-15 давхар барилга болгоно. Оюутны хоёрдугаар байрны тухайд хичээлийн байртай нь холбосон хоолой хийж, дамжин ордог байхаар төлөвлөсөн. Хоолойд “Food court” ажиллуулна. Оюутны дөрөвдүгээр байр буюу гадаад оюутны байрыг шинэчилж 15 давхар барилга барина. Спортын задгай талбай, ногоон байгууламжийг шийдвэрлэнэ. Мөн гэр бүлийн, зочин судлаачдын гэсэн хэлбэрээр оюутны байрыг төрөлжүүлнэ.

-МУИС-ийн харьяа “Байгаль-Эх” лицей ахлах сургуулийн тухайд кампус төсөлд хамрагдах уу?

-МУИС-ийн харьяа “Байгаль-Эх” лицей ахлах сургууль нь байгаль шинжлэлийн төрөл хичээлүүдээр гүнзгийрсэн сургалт явуулдаг, Монгол Улсын цорын ганц ахлах сургууль. МУИС-ийн эрдэмтэн багш нар, сургалтын орчны нөөц боломжид түшиглэн өдгөө 17 жил болж байна. Хуучин барилгын суурин дээр 12 давхар барилга барина. Хичээлийн анги танхим, лекцийн заал, сургалтын лаборатори, спорт заал гээд одоогийн хүчин чадал гурав дахин нэмэгдэнэ. Хажууд нь Мөн МУИС-ийн багш, ажилчдын байр, багш, оюутны хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийгн хамт барихаар төлөвлөсөн. Түүнчлэн сурагчдын дотуур байр барина.

-МУИС хотын төвд байрладаг учир автомашины зогсоол оюутнуудын толгойн өвчин гэхэд хилсдэхгүй болов уу. Тэгвэл энэ асуудал кампус төслийн үр дүнд хэрхэн шийдэгдэх бол?

-Хичээлийн хоёрдугаар байрны ард баригдах 6 давхар барилга байгууламжийн хувьд 1-2 давхарт автомашины зогсоол барина. Хичээлийн байрууд бүрийн дор авто зогсоолын асуудлыг давхар шийдсэн байдлаар барилга байгууламжийн төслийн ажил хийгдэж байна. Ер нь бол Ккампус гэдэг нь цогц бүрэн үйлчилгээний нэгдэл. Үндсэндээ оюутан тэнд суралцахын зэрэгцээ хувийн хэрэгцээгээ хангах боломжийг бүрдүүлсэн байх юм. Тиймээс автомашины зогсоол, амралт чөлөөт цагаа өнгөрөөх гэх мэт олон талын үйлчилгээг бид бүрэн шийдвэрлэнэ. Хүний хэрэгцээ цөм бүрэн гэдэг шиг оюутны, багшийн хэрэгцээ цөм бүрдсэн “МУИС КАМПУС” кампус босгохын төлөө бид зорьж байна.

Танд баярлалаа.

Ярилцсан: Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.6) 2018 оны 04 сарын 04

Нүүлгэх хэрэгтэй. Хотоос гадагш гарга. Бусад нь барьцаад гарахгүй. Багш удирдлага нь хотод байх сонирхолтой учраас нүүхгүй байгаа юм. ИСПАНИЙН ууд хотынхоо гадна л байдаг. Тэнд нь их хурал, яамдыг төвлөрүүлсэн дээр. Иргэдэд хэрэгтэй. Талаар тарсан төрийн байгууллагууд руу очих гэж бөөн цаг түгжрэл.

0  |  0
1(202.179.27.86) 2018 оны 04 сарын 02

МУИС суралцагчдаа онолоор биш чадвараар цэнэглэх цаг болоогүй юу. Манай улсад жил бүр 10000 онол үзсэн эрдэмтэд биш харин ажлын байранд ажиллаж чадвартай ажилтан албан хаагчид хэрэгтэй шүү дээ. Мөн танай багш нар зөвхөн онолоор суралцагчдын бөмбөгдөх биш дадлагаар бөмбөгдөх, тэдийг чадваржуулах бааз суурьтай болох хэрэгтэй байх.

0  |  0
Зочин(195.206.47.120) 2018 оны 04 сарын 01

дээрх бусад асуудлуудыг шийдвэрлэхэд их дээд сургуулиудыг хотоос зайдуу кампус хэлбэрт зохион байгуулах нь зөв гэсэн байр сууриа хэвлэл мэдээлэлээр илэрхийлсэн. Гэтэл их дээд сургуулиуд нь хотын төвдөө улам том кампустай болно гэсэн төлөвлөгөө гаргаад хэрэгжүүлээд эхэлж байна. Иймд ард түмэнд дараах асуудал үүсэж байна: 1. Өмнөх өчнөөн мөнгө зарж хийсэн Багануур болон бусад газарт кампус барих төсөл, судалгаануудаа яах вэ? 2. Эсвэл тийм төсөл, төлөвлөгөө, судалгаа ерөөсөө байхгүй сонгуулын шоу байсан юм уу? ...

0  |  0
Зочин(195.206.47.120) 2018 оны 04 сарын 01

Нэг зүйлийг ойлгохгүй байна. Хотын түгжрэл, бохирдол, хүн амын нягтаршил, утаа зэргийг багасгахын тулд их дээд сургуулиудыг хотын төвөөс гадагш нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй гээд л нэг хэсэг хүмүүс яриад байгааг ард түмэн бүгд мэдэж байгаа. Тэр битгий хэл Багануур дүүрэгт их дээд сургуулиудыг төвлөрүүлж кампус барих төлөвлөгөө гаргаад зураг төсөл нь хийгдээд, инженер геологийн судалгаа хийгдээд барих л үлдээд байгаа мэдээлэлийг ард түмэнд өгсөн. Үүнд улсын төсөвөөс өчнөөн тэрбум төгрөг зарцуулсан байж таарна. Энэ нь татвар төлөгч бидний мөнгө. Ерөнхийлөгч хүртэл Улаанбаатар хотын түгжрэлийг болон

0  |  0
zass(66.181.161.7) 2018 оны 04 сарын 01

Malnuudaa baganuur luu nuu

0  |  0
Top