Дуучин Нара буюу Мөнхтөрийн Нарантуяа гэх шавилхан бүсгүй бол олны танил дайчин бүсгүйчүүдийн нэг. Тэрээр 2016 оны сонгуулиар Баянгол дүүргээс УИХ-д нэр дэвшээд үзчихсэн эр зоригтой бүсгүй.
Тэр хэлье гэснээ хүнд шулуухан хэлчихдэг, жаахан ам түргэнтэйг эс тооцвол ер нь дажгүй шударга талдаа. Өөрийн олон нийтийн сүлжээ хуудсаар заримдаа нэлээн сонирхолтой мэдээлэл хуваалцдаг хүмүүсийн нэг тэрээр өнөөдөр ийнхүү бичжээ:
"Хүний мууд дурлаж өнгөрсөн баларсныг сөхөж ул шагайж явдаг гаруудаа, та нарыг өмхий амаараа орчныг бохирдуулж байхад би үүрээс үд болтол ажиллаж, байгаль дэлхийгээ чадахаараа сэргээж явдымаа. Намайг яаж ч харлуулах гэсэн, би мөрөөрөө, хөдөлмөрөөрөө амьдралаа босгож яваа хүн" хэмээн өгүүлээд, зөгийн аж ахуй дээрээ байгаа хэдэн зургаа нийтэлсэн байна.Тэр зөгийн аж ахуй эрхлэн, түүнийгээ өргөжүүлж алсдаа зөгийн үржлийн төв болгох томоохон зорилго тээж яваа аж.
Үнэхээр ч, хүний өнгөрсөн баларсныг худал үнэн цуурч, компьютерын keyboard-ны араас мундаг мундаг мэдэмхийрч суудаг хүмүүс их байдаг шүү. Тэгээд ч, Нарагийн өнгөрсөн баларсан ер нь хэнд хэрэгтэй юм бэ?! Тэрэнд орвол өөрсдийгөө хичээгээд явж байвал барав! Ер нь, өөрийн тань эрх ашиг ямар нэгэн байдлаар хөндөгдөөгүй л бол хэн нэгний хувийн амьдрал руу хошуу дүрж явдгаа больцгоовол хичнээн амар билээ, хэн хэндээ!
"Өөрөөс чинь дор хүмүүс л чамайг муулж байгаа. Өөрөөс чинь дээр хүмүүс бол юун чамайг муулахтай манатай яваа" гэсэн үнэн үгс ойрд соошлоор нэлээн яваад байсан. Иймд чамаас дор тэдгээр хүмүүсийн элдэв шалдар бульдар үгсэд мохож шантралгүй, зорьсон үйлсийнхээ төлөө зогсолтгүй зүтгээрэй хэмээн Нарадаа хүсье!
"Жингэр ноход хуцаж л байдаг. Жингийн цуваа явж л байдаг" гэсэн сайхан үг бий шүү...
Д.Мөрөн
Эх сурвалж: www.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 17 )
мундаг сэтгэлгээтэй ажилч шударга ээж шүү дээ
Сайхан л хүүхэн дээ. Нэг унтчих юм сан.
Сэтгүүл Д.Мөрөн гуай ямар пялдага юм бэ хахаа
ESTOI GOE HELSEN.ODOONII ENE ER EMGUI ESTOI NEG AJILGUI ARCHAAGUI AMAR ARGAAR MONGO OLOH GESEN HUUHNUUDEN HOGSHIN ERTEI YAVLADAAL ZALUUCHUUDAN HIGSHIN AVGAITAI UNTAJ HEVTEEL ODOEON HIIH YUMGUI NETIIN ARD HUN MUULJ KAIF AVAAL ARCHAAGUI NOVSHNUUD.YAJ MGOL ULS HOGJINOO NEEREE.BOGSOO UNELEN GEED SUUDAG HUMUUS OORSDOO UNELDEG BOLOOL HUNIIG GUTGEJ SUUDAG BAIH NOVSHNUUD.
Нара-г тв -ээр хардаг, ер нь хэлж ярьж байгаа , үйл хөдлөл, ажиллаж амьдарч бгаа нь шударга, ажилсаг, нээлттэй, ойлгомжтой санагддаг шүү. Эерэг санагддаг бас тусархуу бх гэж найдаж бна.
Тэр зөгий мөгий яахав цуйвин чинь л гоё харгадлаа
Тер гишуун гэхгуй бол ч болж байнаа
Tiim shuu hunii amidral hend hamaa bn
mundag busgui shuu amjilt husie.Hunii amidral hend hamaatai yum
Mundag ajilsag bysgyi bainaa Busdiin muulaxiin sonsox zavgyi yavnaa gedeg az jargal yum daa
NARA MINII BODLOOR MUNDAG BUSGUI SHIG SANAGDDAG. AMJILT HUSIYE.
БӨГСӨӨ ҮНЭЛЭХЭЭ БАЙЧИХВАЛ БОЛООДОО