"Хувьсал" продакшны бүтээл "Атганд үлдсэн эрдэнэ" (GOLDEN TREASURE) уран сайхны кино багийнхан энэ өдрүүдэд Энэтхэг улсад зохион байгуулагдаж буй FLO Film Forum олон улсын киноны уран бүтээлчдийн чуулга уулзалтад оролцож байна. Өчигдөр /2018.11.14/ "Хувьсал" продакшны захирал, Гавьяат жүжигчин У.Уранчимэг "Атганд үлдсэн эрдэнэ" бүтээлээрээ тус форумын үеэр олгодог "Амжилтын эзэн" тодотголтой олон улсын шагнал хүртлээ. Тэрбээр тус киноны зохиолч, ерөнхий найруулагч, жүжигчнээр ажилласан юм.
Холливуд, Болливудын алдартнууд чуулсан кино урлагийн чуулганд Монголын кино уран бүтээлчдийн төлөөлөл болон оролцсон "Атганд үлдсэн эрдэнэ" кино багийн уран бүтээлчдэд баяр хүргэе.
Сэтгэгдэл ( 0 )