Чэннинг Татум Жэсси Жэйтэй үерхэж буйгаа хүлээн зөвшөөрчээ

2018 оны 11 сарын 15

  Холливудын хамгийн сайхан хосуудын нэг байсан Чэннинг Татум, Женна Деван нар өнгөрсөн хавар есөн жилийн хамтын амьдралдаа цэг тавьсан билээ. Тэд найзууд хэвээр үлдэж, охин Эверлигийнхээ хүмүүжилд хамтран анхаарч байгаа аж.

Чэннинг, Женна нар одоо хоёулаа найз залуу, бүсгүйтэй болжээ. Женна 43 настай жүжигчин Стив Казитай болзож байгаа бол Чэннинг Татум 30 настай дуучин Жэсси Жэйтэй хамт явах болсон байна. Жэйсигийн найз нар нь тэднийг зүгээр л найзууд гэж ярьсан ч Чэннинг, Жэйси нар саяхан Сиэтл хотод болзож яваад олны хараанд өртжээ.

Чэннинг түүнчлэн Лос-Анжелест болсон Жэсси Жэйн тоглолтод таван настай охинтойгоо хамт очсон байна. Тоглолтын дараа Чэннинг цахим хуудсандаа Жэйси түүний сэтгэлийг их татаж байгаа талаар бичжээ. Үүнийг харсан фэнүүд нь жүжигчин, дуучин хоёрт баяр хүргэж, аз жаргал хүсч эхэлсэн байна.
Ченнинг Татум с дочкой

Джесси Джей

צ”אנינג טייטום, ג”נה דוואן

О.Саша

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
WWW333(202.72.245.122) 2018 оны 11 сарын 16

okhin ni yasan uruvdmuur yum ve!eleg buten baij chadakhgui aaviigaa ikh sanadag baikh daa.

Бла бла(66.181.161.36) 2018 оны 11 сарын 15

Чэннинг хэдэн настайн бол

Бла бла(66.181.161.36) 2018 оны 11 сарын 15

Чэннинг хэдэн настайн бол

Top