Их Британийн хатан хаан II Элизабетийн хүү Чарльз өчигдөр /2018.11.14/ 70 нас хүрсэн билээ. Түүний төрсөн өдөрт зориулан “ВBC” сувгаар “Ханхүү, хүү болон угсаа залгамжлагч: Чарльз 70 нас хүрлээ” нэртэй баримтат киног гаргажээ. Мөн Кенсингтоны ордны цахим хуудсанд хатан хааны гэр бүлийн шинэ зургийг албан ёсоор нийтэлсэн байна.
Зургийг хатан хааны хувийн зурагчин Крис Жексон авчээ.
Зураг дээр Чарльз болон түүний эхнэр Камилла, ханхүү Харри эхнэр Меган Марклтайгаа болон ханхүү Уильямын гэр бүл байгаа юм. Уильямын эхнэр Кэйт Миддлтон өнгөрсөн дөрөвдүгээр сард гурав дахь хүүхдээ төрүүлсэн билээ. Уильямын бага хүү, Кембрижийн ханхүү Луи Артур Чарльз нь Их Британийн хаан ширээ залгамжлах тав дахь хүн юм.
Сэтгэгдэл ( 0 )