Э.Оюунбилэгийн гоё зургуудын нууц - Найз залуу PIAA

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 16

Монголд анх удаа зохион байгуулагдсан "Mongolian Next Top Model" нэвтрүүлгийн хамгийн төгс биетэй оролцогчоор тодорсон модель бол загвар өмсөгч Э.Оюунбилэг. Сүүлийн үед гоолиг биеэ гайхуулж, сонирхолтой зураг авалтуудаараа сошиал орчныг шуугиулах болсон түүний нууц найз залуутай нь холбоотой байжээ. Загвар өмсөгч бүсгүйн найз залуугаар "PIAA PHOTOGRAPHY" арт студийг эрхэлдэг, гэрэл зурагчин Б.Очхүү тодроод буй. Piaa нэрээрээ залууст танигдсан авьяаслаг зурагчин Б.Очхүү high fashion чиглэлийн хөрөг зураг авалтуудаараа сүүлийн үед олны анхаарлыг татах болсон.  

Хамтдаа тэр бүр харагдаад байдаггүй хосууд "Томоож" киноны нээлтэд хүрэлцэн ирж, олны нүдийг хужирласан нь энэ. Э.Оюунбилэг улбар шар үстэй болж, гадаад төрхөө өөрчилжээ. Харин түүний найз залуу одоогоор "Mongolian Next Top Model" шоу нэвтрүүлгийн шинэ улирлын зураг авалтыг хариуцан ажиллаж байгаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top