Зээлийн өндөр хүү бизнес эрхлэгчдэд ч, иргэдэд ч хүндээр тусдаг. Тиймээс зээлийн хүүг бууруулах боломж байна уу гэдэг сэдэв үргэлж халуун байдаг. Монголбанкнаас боловсруулсан зээлийн хүүг бууруулах Үндэсний стратеги болон Ардчилсан намаас санаачлаад буй зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох хуулийн төслийн аль аль нь нийгмийн анхаарлын төвд байгаа. Тэгвэл Монголын банкны холбооны дэргэдэх Судлаачдын клубын зүгээс “Уг хоёр төслийн зорилго ижил ч, хүрэх зам нь өөр, хэн нэгэнтэйгээ уралдах бус хамтарч зүтгээд нэг үр дүнд хүрэх хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлж байна.
Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар зээлийн дундаж хүү 17.6 хувьтай байгаа бол жижиг, дунд бизнесийн зээлүүд үүнээс ч өндөр хувьтай. Нийслэл дэх зарим мөнгө хүүлэгчид өдрийн 10 хувь, жилийн 1200 хувийн хүүтэй зээл өгч байгааг мөн тус клубын зүгээс онцолж байна. Ер нь манай улсын зээлийн хүүгийн түвшин олон улстай харьцуулахад ямар түвшинд байна вэ? Зээлийн хүү өндөр байна гэдгийг хэрхэн харьцуулж мэдэх вэ гэдэгт судлаачид хариулахдаа “2017 оны байдлаар Монгол Улс орлого багатай орнуудтай харьцуулахад зээлийн хүүгийн түвшин бага, дунджаас доогуур орлоготой буюу өөртэйгээ ижил түвшний орнуудтай харьцуулахад 5 нэгж хувиар өндөр, бүс нутагтаа буюу Зүүн ази, Номхон далайн орнуудтай харьцуулахад 10 нэгж хувиар өндөр байна.Харин 2018 оны хоёрдугаар хагаст зээлийн хүү 3 пунктаар буурснаар дунджаас доогуур орлоготой орнуудтай ойролцоо түвшинд хүрээд байна” гэсэн тайлбарыг өгч байгаа юм.
Тэгвэл манай улс зээлийн хүүгийн түвшнийг бууруулахын тулд яг ямар арга замаар явах нь зохистой вэ гэдгийг олж харахын тулд өдгөө яригдаж буй баримт бичгүүд, хуулийн төсөлд анхаарал хандуулах хэрэгтэй болно.
Монголбанкнаас боловсруулсан зээлийн хүүг бууруулах Үндэсний стратеги биелэх боломжтой эсэхэд судлаачид байр сууриа илэрхийлэхдээ “Энэ хүрээнд хэд хэдэн зорилтуудыг тавьсан ч тэдний гарын үзүүр хүрч чадахгүй газар гэж бий. Инфляцийг тогтвортой байлгах, валютын нөөцийг нэмэгдүүлэх, бодлогын хүүний нөлөөг сайжруулах, зээлийн эрсдэлийг бууруулах, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг нь тэдний тэргүүлэх чиглэлд хийж чадах ажлуудын нэг. Харин эдийн засгийг төрөлжүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, засаглалыг сайжруулах зэрэг нь Монголбанкнаас төдийлөн хамаарахгүй зүйл юм. Ялангуяа төсвийн зардал нэмэгдэх л юм бол Монголбанкны дээр дурьдсан хөтөлбөр замхран одох болно. Ийм л эмзэг. Учир нь төсвийн зардал хэт нэмэгдсэнээр инфляци нэмэгдэж, төгрөгийн ханш суларч, зээлжих зэрэглэл буурах зэргээр эргээд л зээлийн хүү өндөр хэвээр байх болно. Тиймээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд бодлогын байгууллагуудын уялдаа холбоо маш чухал” гэж байна.
Зээлийн хүүг бууруулах Үндэсний стратегийн зорилтыг тодотгоход:
Тэгвэл С.Эрдэнэ нарын санаачлаад буй Зээлийн хүүд дээд хязгаар тавих тухай санал санаачлагыг судлаачид хэрхэн харж байна вэ?
“Банк, санхүүгийн байгууллагууд ашгийн төлөө байгууллага учраас бага хүүтэй зээл өгөхдөө хүрвэл илүү найдвартай зээлдэгчдэд өгнө. Ингэснээр санхүүгийн үйлчилгээ авч чаддаг байсан харилцагчдын зээл авах боломж багасч, улмаар нөгөө зогсолтгүй цикл рүү нэмэгдэж орох болно. Жишээ нь: Банк, санхүүгийн байгууллагад янз бүрийн хүүгээр зээл авч байгаа 100 зээлдэгч байдаг гэж үзвэл тэд эрсдэлийн түвшин өндөр зээлдэгч нартаа бага хүүтэй зээл олгохгүй. Жишээлбэл, 40 зээлдэгч нь ямар нэг хэмжээгээр зээл авах боломжгүй болсон гэж үзье. Тэгвэл тэрхүү 40 зээлдэгч бизнесээ өргөжүүлэх, хувийн амьдралаа дээшлүүлэхийн тулд хаана хандах вэ? Нөгөө л дээрх цикл рүү орж ломбард эсвэл өдрийн хүүтэй мөнгө хүүлэгчдээс авах уу? Манайх шиг далд эдийн засаг ихтэй улсад энэхүү 40 хүн илүү өндөр хүүтэй зээл авч, өрийн хавханд орох нөхцөл бий болдог. Өөрөөр хэлбэл захиргаадалтын хүү нь зах зээл дээрх хүмүүсийг санхүүгийн харилцаанд (зээл, хадгаламж гэх мэт) орох боломжийг нь хязгаарладаг. Гэтэл ядуурлын түвшин 30 хувьтай манай улсад зээл авч чадах хэсэг нь нийгмийнх цөөнх л байх болно” гэж байгаа юм.
АН-аас санаачилсан хуулийн төслийн зорилт нь:
Судлаачид ийм байр сууриудыг илэрхийлж байна. Тэгвэл зээлийн хүү буурах бодит нөхцөл шалтгаан хэзээ бүрдэх вэ гэдэг асуулт тавигдана. Харин судлаачид дараах хүчин зүйлсийг нэрлэжээ.
Зээлийн хүүг бууруулах чиглэлээр талууд ийн байр сууриа илэрхийлсээр байна. Олон байр суурь гарах нь, зөв шийдэлд хүрэх зам гэж харвал сайн л хэрэг. Гэхдээ хү буурах макро түвшний нөлөөллүүдийг сайжруулах чиглэлд төрийн зүгээс бодлоготой, зохицуулалттай ажиллахгүй л бол ямар ч санал хөөс болон хагарах нь ойрын эрсдэл юм.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 0 )