”Тэрбумын хэрэг” киноныхон уучлал хүслээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 17

Жүжигчин Б.Шинэбаяр продюсерлэж, зохиолч, найруулагчаар нь А.Миеэгомбо ажилласан “Тэрбумын хэрэг” уран сайхны кино өчигдөр /2018.11.16/  "Корпорэйт конвеншн центр"-т нээлтээ хийх байв. Кино багийнхан бэлтгэл ажлаа хангаж, зочдоо урьсан боловч харамсалтай нь арын албанд ажилласан хэсэг залуусын хариуцлагагүй үйлдээс болж киноны нээлт товлосон цагтаа болсонгүй.

Киног “DCP” файлаар хувиргаж,  "Корпорэйт конвеншн центр"-ийн дэлгэцээр гаргах байсан боловч нээлт болохоос хэдхэн минутын өмнө энэ тухай мэдэгджээ. Гэвч уран бүтээлчид ирсэн зочдоо хүндэтгэх үүднээс шинэ бүтээлээ кино театруудад гарах хэмжээний чанарын өндөр түвшинд биш ч гэсэн тодорхой үзэх боломжоор ханган хүргэжээ. Мөн Ticket.mn-ээс тасалбар худалдан авсан үзэгчдээс уучлал хүсч, мөнгийг нь эргүүлэн төлнө гэдгээ мэдэгдлээ.

Б.Ойдовдорж: Хэсэг залуусын алдаатай үйлдлээс болж, харамсалтай байдалд хүрлээ


"Тэрбумын хэрэг" уран сайхны киноны маркетингийн албаны дарга Б.Ойдовдорж энэ талаар "Уран бүтээл маань бэлэн болсон хэдий ч хэсэг залуусын алдаа дутагдал, хариуцлагагүй байдлаас болж өргөн дэлгэц дээр үзүүлэхэд асуудал гарлаа. “DCP” гэдэг файл руу хувиргаж өгөх ёстой байсан боловч үүнийгээ нууж, кино эхлэхээс хэдхэн минутын өмнө кино багийнханд мэдэгдсэн юм. Тэрбумын хэрэг киног хийхийн төлөө олон уран бүтээлчид нойр, хоолгүй хонож ажилласан гэдгийг та бүхэн ойлгохыг хичээгээрэй. Кино үзэхээр зорьж ирсэн нийт үзэгчдээсээ уучлалт хүсье. Кино урлагт хамтдаа зүтгэдэг уран бүтээлчид та бүхэн ойлгоно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү кинонд хамтран ажилласан аж ахуйн нэгжүүдийн нэг "Корпорэйт конвеншн центрт"-ээс ямар нэгэн зүйл шалтгаалаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Та бүхэнд шалтаг тоочиж байгаа хэдий ч бидний хувьд маш их харамсалтай зүйл болж байна. Бид та бүхнийгээ хүндлээд киногоо үзүүлнэ. Гэхдээ өнөөдрийн тухайд кино театруудын стандарт хэмжээгээр гаргахгүй болсондоо хүлцэл өчье. Ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагууддаа баярлалаа. Маргаашнаас “DCP” файлдаа хувиргаж, ямар ч асуудалгүйгээр үзэгчдэдээ хүргэх болно. Мөн Ticket.mn-ээс билет худалдан авсан үзэгчдийнхээ билетийн мөнгийг бид эргүүлэн төлнө. Нийт арын алба, уран бүтээлчдийнхээ өмнөөс халуун баяр хүргэе. Өнөөдөр та бүхэн киноны утга агуулгыг нь ойлгоод, чин сэтгэлээсээ үзээсэй гэж хүсч байна" гэсэн тайлбарыг нээлтийн үеэр хэлсэн юм.

 

Д.ЦЭЦЭГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хэ хэ(202.179.25.57) 2018 оны 11 сарын 18

Сувд эмгэн чааваас амласан хэдэн цааснаас нь болж жүлэндүүлж нтр хэхэ таарсан ший-дээ готолж дээ

0  |  0
jujigchin nairuulagc(66.181.160.84) 2018 оны 11 сарын 17

ene oidov gej yamar ats bnaa harah tsarainii butehgui gar bna bi lav duulaagui yum bna suvd egch ochij ochij iim uchiraa medehgui batsaanuudtai zuuraldah gej dee

0  |  0
ИРГЭН(202.179.24.23) 2018 оны 11 сарын 17

МАНАЙХАН СҮҮЛИЙН ҮЕД БОГИНОХОН ЯЛААНЫ НАС ШИГ НАСТАЙ КИНО ШИЙ ХИЙЖ ХЭДЭН БОР ЮМ ОЛООД АВАХЫГ Л БОДСОН БОДЛООР НЭГ ИХ БУУ ШИЙДЭМ СЭЛЭМ ХУТГА АЛААН ХЯДААН ЗАВХАЙРАЛ МАВХАЙРЛЫГ ГАДНЫ КИНООНООС САНААГИЙ НЬ ХУЛГАЙЛЖ АВЧИХДАГ БОЛСОН ДУУРИАМАЛ ХЭТ ХИЙСВЭР БҮТЭЭЛЭРХҮҮ ЮМ БОЛДОГ БОЛСОН БОЛОХООР СҮР ДУУЛИАНТАЙ ЭХЛҮҮЛЭЭД ЭХЭНДЭЭ ХҮМҮҮСИЙГ МЭДЭХГҮЙ БАЙХАД НЬ ХЭДЭН ХҮНЭЭР РЕКЛАМДУУЛЖ ХЭДЭН БОР ЮМАА ОЛЖ АВААД ТЭР БҮҮТЭЭЛ НЬ ХОГИЙН САВАНД ҮҮРД БУЛШЛАГДАНА.ДЭНДҮҮ АМАРХАНААР НЭР ТӨР ОЛЖ АВАХ ГЭСЭН БЭРТЭГЧИНГҮҮД ДЭНДҮҮ ИХ БОЛСОН НЬ ХАРАМСАЛТАЙ.НОХОЙ ДОЛОО ГЭДЭГ Л ЦАГ ҮЕД ШАГНАЛ НЭР ТӨР 2 ҮНЭ ЦЭНЭГҮЙ БОЛСОН.

0  |  0
Top