АМГТГ-аас МХЕГ, ШӨХТГ, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд өнөөдөр /2018.12.10/ Шатахуун импортлогч компаниудын төлөөллийг оролцуулан шатахууны үнийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.
Хурлаар УУХҮЯ, АМГТГ-аас компаниудад Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний үнэ хангамж, үнийг тогтворжуулах зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн 2018 оны 1,2,3 дугаар хуралдаанаас гарсан Зөвлөмжид тусгагдсан “Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнийг эдийн засгийн зохистой түвшинд тогтвортой байлгах” заалтыг хэрэгжүүлэхээр мөн шатахууны хилийн үнэ буурсан үед шатахууны жижиглэнгийн үнийг буулгаж байх чиглэл хүргүүлсэний дагуу 2018 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн шатахууны үнэ 100 төгрөгөөр бууруулсан билээ. Энэ хугацаанд иргэдээс зарим компани үнээ буулгаагүй талаар мэдээлэл ирүүлсэний дагуу МХЕГ-аас ШТС-уудад хяналт шалгалтыг явуулж, өргөн хэрэглээний бараа худалдаалагч аж ахуйн нэгжүүдэд шатахууны үнэ буурсантай холбогдуулан бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах чиглэлээр албан даалгаврыг хүргүүлсэн талаар мэдээллээ.
АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр дараах мэдээллийг хийв.
ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны 2018 оны 12 дугаар сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 82-148 ам доллараар буурч, Аи-92 автобензин 617 ам.доллар/тн, дизелийн түлш 706ам.доллар/тн болоод байна.
Дэлхийн зах зээл дээрхи газрын тосны үнэ ОХУ, ОПЕК-ийн орнуудын бодлого болон олон улсын геополитикийн зөрчилдөөнөөс шалтгаалан 2018 оны эхнээс эхлэн өсч байсан боловч энэ оны аравдугаар сарын дунд үеэс газрын тосны үнэ огцом буурч 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн арилжаагаар “Brent” төрлийн газрын тосны үнэ тонн нь 451.78 ам.долл /баррель нь 59.46 ($)/, “WTI” төрлийнх 397.41 ам.долл /баррель нь 50.93($)/ ханштайгаар хаагдсан нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Brent” түүхий тос 1.26 хувиар, “WTI” төрлийн түүхий тос 0.57 хувиар тус тус буурсан байна. /Өнөөдрийн байдлаар “Брент” маркийн тосны үнэ 59,65 ам.доллар байна./
Сүүлийн арван долоо хоногийн турш АНУ-ын түүхий газрын тосны нөөц тасралтгүй нэмэгдэж байна. “Tradition Energy” компанийн маркетингийн албаны дэд ерөнхийлөгч Джин Макгиллиан өнгөрсөн долоо хоногт CNBC телевизэд ярилцлага өгсөн. Уг ярилцлагад түүхийн газрын тосны үнэ буурсаар байгаа гол шалтгаан нь дэлхийд нийлүүлэлт ихсэж, эрэлтийн хэмжээ буурсан гэж тайлбарласан байна.
Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай учраас дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй хилийн үнийн хэлбэлзэл нь манай улсын шатахууны жижиглэнгийн үнэнд шууд нөлөөлж ирсэн. Мөн манай шатахууны худалдаа эрхлэгч компаниуд шатахуун экспортлогч орнуудаас зөвхөн ам.доллароор төлбөр хийж худалдаа хийдэг тул ам. долларын төгрөгтэй харьцах ханшын өөрчлөлт ч шатахууны үнэнд нөлөөлж байдаг. /2018 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн байдлаар нэг ам. долларын төгрөгтэй харьцах ханш 2634,5 төгрөг болсон./
2018 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 35 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 118, Аи-92 автобензин 36, дизелийн түлш 26, ТС-1 онгоцны түлш 24 хоногийн нөөцтэй байна.
Цаашид шатахууны үнийг үе шаттайгаар бууруулах талаар арга хэмжээг авч ажиллах болно гэв.
Сэтгэгдэл ( 5 )
Udur 1 tsagt tulsh avsan une buugaagui bnaa 2385 tug bna daa
гол нь валютаа хяна бас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ хяна
Вальютын ханш яагаад өссөнг яаж ханшийг барихыг ЗГ мэддэг биз дээ. Хүрэлсүхийг гарсанаас хойш доллор,бензин хоёр гаарчсан шүү дээ. Одоо буулгах цаг болсон . Хэрэв буурсан юм бол энэ бол гавьяа биш тэдний хийх ёстой ажил юм шүү.
1930 байсан бол одоо 1880 болсон бна
СХД ийн ТАХИЛТ ийн клонкууд үнээ 100 р биш 50 төгрөгөөр буулгасан байнаа үүнийг шалгаачээ