Хэрэглээний ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ 30 сар болгосон нь иргэдэд хэрхэн нөлөөлөх вэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 11

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2017 оны зургадугаар сард хуралдаж, иргэдийн хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар байхаар шинэ журам гаргасан. Ирэх 2019 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэх шинэ журам ипотекээс бусад зээлд хамаарна. Шинэ журам өмнө нь зээл авсан, одоо зээлтэй байгаа иргэдэд хамаарахгүй. Хэрэглээний зээл олгож буй банкнууд зээл авагчийн сарын орлоготой уялдуулан зээл олгоно. Өөрөөр хэлбэл, иргэдийн татварын дараах орлогынхоо хамгийн ихдээ 70 гаруй хувийг зээлийн үндсэн болон хүүний төлбөрт төлнө гэсэн үг. 

Өрхийн өр, орлогын харьцааг алдагдуулахгүй байх нь эдийн засгийн өгөөж, иргэдийн бодит худалдан авах чадварыг нэмэгдүүлдэг нэг үндсэн шалгуур болдог учраас Монголбанкын Мөнгөний бодлогын хороо дээрх шийдвэрийг гаргасан. Судалгаагаар өрхийн нийт өр өмнөх оны мөн үеийнхээс 20 хувиар өсч, 10.5 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь нийт зээлийн 57 хувийг бүрдүүлж байгааг судлаачид хэлж байна.

Уул уурхайгаас өөр бүтээгч үйлдвэрлэлгүй, нэг салбараас дэндүү хараат Монгол Улсад хэрэглээний зээл сүүлийн долоон улирал дараалан өссөн баримт бий. Уул уурхайн салбарын түүхийн эдийн үнийн өсөлт, гадаад болон дотоод эрсдэл зэргээс хамаарч бусад салбарт ажиллах боловсон хүчин ихээхэн савалгаатай байдаг. Тиймээс нэг салбар нөгөө салбараас шалтгаалан хувь хүн ажилгүй болох магадлал өндөр байгаа нь иргэдэд ихээхэн дарамт болж байгаа юм. Хэрэглээний зээл нэмэгдэхийн хэрээр чанаргүй зээлийн тоо нэмэгдэж байгааг судалгаа харуулдаг. Үндэсний статистикийн газрын судалгаагаар хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 1.0 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 73.7 тэрбум төгрөгөөр өсөөд байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2.0 их наяд төгрөг болсон нь мөн л өмнөх оныхоос өссөн үзүүлэлт.

Тоо ийм зүйл хэлж байна. Олон улсын валютын сангаас дэлхийн эдийн засаг ихээхэн эмзэг болсныг хэд хэдэн сануулсан. Одоогоос арав гаруй жилийн өмнө буюу 2007-2008 онд дэлхийн эдийн засгийн хямралын давлагаа Монгол Улсыг ч тойрч гараагүй. Байгалийн баялгаараа дөнгөж танигдаж эхэлж байсан Монгол Улс энэ хямралыг харьцангуй хохирол багатай даван туулсан. Учир нь тухайн үед хэрэглээний зээл бага, өрхийн өрийн дарамт сул байсан. Хэрэглээний сүүлийн жил хагасын хугацаанд өсч байгаа энэ цагт дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал тохиолдвол Монгол Улсад хүнд тусах нь зүйн хэрэг.

"Орлогынхоо 70 гаруй хувийг зээлд төлж буй өрхийн нэг гишүүн ажилгүй болох эсвэл инфляц, ханшийн нөлөөгөөр орлого нь буурах тохиолдолд наад захын хэрэлгээгээ хангахад хүндрэлтэй болж хэрэглээгээ хумих, улмаар эдийн засгийн өсөлтийг сааруулах эрсдэлтэй" гэж Монголбанкны Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд ярьжээ. Монголбанк энэ эрсдэлээс сэргийлэхийн тулд журам гаргаж шийдвэрлэсэн.

Шинэ журмын дагуу хэрэглээний зээлийг 30 сар болгосон нь зарим аж ахуйн нэгж, үйлчилгээний газруудад нөлөөлөх магадлалтай.

Өндөр үнэтэй автомашин нийлүүлдэг байгууллагуудын борлуулалт буурна. Учир нь, "Таван богд", "Мөнххада" зэрэг байгууллагууд урт хугацааны зээлээр автомашин борлуулдаг тул сөргөөр нөлөөлнө гэж судлаачид үзэж байна. Хэрэглээний зээл нэгэнт 30 сар болж хугацаагаа бууруулсан тул үүнийгээ дагаад банк бус санхүүгийн байгууллагуудад хандах иргэдийн тоо өсөх тооцоо бий. Хэдийгээр банк бус санхүүгийн байгууллагыг Монголбанк хариуцахгүй ч Санхүүгийн зохицуулах хороотой бодлогын баримт бичгээ нэгтгэж санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь гарцаагүй.

Б.АЗАА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
enebish(66.181.161.58) 2019 оны 06 сарын 16

heregleenii zeeliin hugatsaa hemjeeg bagasagasanaar ajil erheldeg irgediin amidral ahuid mash muugaar nuluulj bn hvv undurtei bbus lombardiig uugsvvlj bn

0  |  0
Зочин(43.228.130.66) 2018 оны 12 сарын 12

Хуучин авсан байгаа зээлд энэ журам нөлөөлөх юм уу шинээр авбал энэ журмаар явах уу гэдгээ ялгаж салгамаар юмаа.Бүх зээлийн ийт болгоно гэвэл сарын төлөлт өндөр болж хэн ч төлж дийлэхгүй ш дээ.Хуучин зээлээ хуучинаар нь явуулаад шинэ зээлд энэ нөхцөлөө барьвал олон жил зэлийн дарамтанд явахгүй ,хязгаартай зүгээр юм.

0  |  0
Зочин(43.228.130.66) 2018 оны 12 сарын 12

Хуучин авсан байгаа зээлд энэ журам нөлөөлөх юм уу шинээр авбал энэ журмаар явах уу гэдгээ ялгаж салгамаар юмаа.Бүх зээлийн ийт болгоно гэвэл сарын төлөлт өндөр болж хэн ч төлж дийлэхгүй ш дээ.Хуучин зээлээ хуучинаар нь явуулаад шинэ зээлд энэ нөхцөлөө барьвал олон жил зэлийн дарамтанд явахгүй ,хязгаартай зүгээр юм.

0  |  0
Mongii(202.126.89.63) 2018 оны 12 сарын 11

Iim novshiin banktai irged urt hugatsaatai zeeliin huu bagatai zeel husej bhad ashigaa bodson hytadad sanaa novshuud boslogo gargah heregtei

0  |  0
Галаа(122.201.23.210) 2018 оны 12 сарын 11

ББСБ-руу иргэдийг түлхэж, ИХ-ын гишүүдийн далд орлогыг /ЖДҮ-ийн мөнгө зээлүүлдэг гэх мэт/ дэмжсэн асуудал биш гэж үү.

0  |  0
B(66.181.161.34) 2018 оны 12 сарын 11

Dawhar huug sn buuruulah heregtei mongol bank gol ni huun deeree ajilmaar bn daa

0  |  0
Top