УТААТАЙ МЭДЭЭ| Улаанбаатарчуудын өмнө ЗУУХ буруутай юу?

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 21

 

2011 оноос хойш 176 мянган "Утаагүй зуух" тараажээ

Улаанбаатарын агаарын бохирдол 2006 оны үеэс эрчимтэй нэмэгджээ. Утааны гол “үйлдвэрлэгч” гэр хорооллын 210 мянга орчим өрх байна гэж ярьдаг. Гэр хорооллын тоог нэмэгдүүлэгдэгч нь орон нутгаас шилжин суурьшигчид. Хотын удирдлага орон нутгийн шилжилт хөдөлгөөнийг 2020 он хүртэл хориглосноор жилд 40-50 мянгаар нэмэгддэг “яндан”-гийн тоо 10 гаруй мянга болтлоо буураад байгаа аж. Эрх баригчид утаатай тэмцэхдээ хамгийн эхэнд сонгосон аргын нэгд утаагүй зуух орсон нь одоо ч моодноос гараагүй байгаа бололтой. Энэ бүхнийг эргээд харахад, Улаанбаатарын агаарын бохирдолд “Утаагүй зуух” буруутай юу гэсэн асуулт дахин дахин тавигддаг. Түүний өмнө багахан тайлбар хэрэгтэй байх. Бид алив зүйлийг амархан мартдаг. Шинэ зүйлээс дорхноо уйддаг “онцгой” хүмүүс. Хотын утаа бохирдлоосоо хэтэрч, гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг хаана хаанаа хүлээн зөвшөөрлөө. Үе үеийн Засгийн газрууд, хотын удирдлагууд агаарын бохирдлыг бууруулахад анхаарал хандуулна гэж амлаж ирлээ. Харин оновчтой байсан эсэх, мөнгө олох арга хэрэгсэл болгосон уу гээд олон асуулт одоо болтол хариултгүй л байна. Өнгөрсөн хугацаанд утааны эсрэг 800 тэрбум төгрөг зарцуулжээ. Үүнд Засгийн газар, Олон улсын байгууллагын санхүүжилт зэрэг хамаарна.  Үр дүнд нь “Онц байдал зарлах” хэмжээнд хүртлээ байдал хүндэрчихсэн байдаг. Ингэхэд утаатай тэмцсэн 10 гаруй жилийн нэгээхэн хэсэгт хэдэн мянган утаагүй зуух тараасан бэ? гэдгийг эргэж нэг хараад үзмээр...

2011-2014 он бол “Утаагүй зуух”-ны оргил үе байжээ. Тэр үед гэр хорооллын айлуудаас зуухыг нь хурааж аван, "Утаагүй зуух”-аа хямдралтай үнээр өгч байлаа. Эхлээд “М- Си-Эс” компани “Голомт” банкнаас арилжааны шугамаар авсан 17.8  тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтээр 76 мянган “утаагүй” зуухыг урьдчилан худалдан авах, тээвэрлэн авчрах, хадгалах, борлуулах, түгээх, суурилуулах бүхий л үйл ажиллагааг 2011-2014 онд хийсэн байдаг. “Сэлэнгэ констракшн” ХХК төсөлд хамрагдсан 100 мянган өрх айлаас зургаан дүүргийн 63 хорооны 75 мянган өрхөд “Хас”, “Өлзий” зуухыг хүргэсэн байдаг. “Утаагүй зуух”-ны үнэ янз бүр. Багадаа 25-30 мянган төгрөг. Зах дээр 250-300 мянган төгрөгөөр ч үнэлэгдэж байв. Зуухны санхүүжилтийн 50 хувийг Монгол Улсын Засгийн газрын "Цэвэр агаар сан", үлдсэн 50 хувийг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж байсан юм. Уг нь эдгээр зуух утааг 80 хувь бууруулж, түлшний зардлыг 30 хувь хэмнэнэ гэж тооцоолсон байдаг. Ингэж ч сурталчилсан. Харамсалтай нь, эсрэгээрээ утаа нэмэгдсэн. Иргэд “Утаагүй зуух”-аа  махаар хүртэл наймаалцан, худалдсан тохиолдол гарч л байлаа. Одоо бол алдарт "Утаагүй зуух"-ны үе нь өнгөрсөн бололтой. Утаа бүр илүү өтгөрч, хорт болжээ. Улаанбаатарчууд өглөө, оройдоо утаан манан дундуур гэлдэрч байгаадаа гутарч байна. "Утаагүй зуух"-ыг Турк улсаас хүртэл оруулж ирсэн. Нэмэр болоогүй. Монголын агаарын бохирдолд туркчуудыг буруутгалтай биш. Хэргийн гол нь зуухандаа биш энэ төслийг  “мөнгө” олох арга гэж харж,  хэрэгжүүлсэн “Уран аргатай” нөхдөд байсан гэх хардлагаас өөр зүйл үнэндээ алга.

"Цэвэр агаар" сан 4 жилийн хугацаанд 147 тэрбум төгрөг үржээ

Нэг л жишээ хэлье. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 2010 оны зургадугаар сарын 24-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, "Цэвэр агаар" гэх сайхан нэртэй санг байгуулж байжээ. Энэ сан 2011-2015 оны хугацаанд дөрвөн жил үйл ажиллагаа явуулахдаа агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд олон тэрбум төгрөг зарцуулсан. Харин 2015 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, тус санг татан буулгасан. Сайн ажиллаж, үүргээ биелүүллээ гэж чөлөөлсөн юм биш утаагүй буюу албаныхны хэлдгээр "Сайжруулсан зуух" тараах нэрийдлээр үр дүнгүй их мөнгө зарсан гэж буруутгаад өнгөрсөн билээ.

"Цэвэр агаар" гэх цэвэрхэн нэртэй, цэвэрхэн аргаар мөнгө олдог хэрэгсэл болж таарсан тус сангийн үйл ажиллагаа явуулж байсан үе АН-ын төрийн эрх барьж асан үетэй давхцдаг. Өөрөөр хэлбэл, АН-д хамаатай утааны эсрэг акц гэсэн үг. Харамсалтай нь, Шүүхээс "Цэвэр агаар" сангийн захирал асан Н.Хүрэлсүхэд  найман жил, нягтлан бодогч  М.Хуланд долоон жил, Х.Болдмаад  зургаан жил, аудит Б.Даваабаатарт  5.1 жил, БОЯ-ны Төрийн сангийн дарга асан Д.Цэцгээд 5.1 жил гэхчлэн энэ сангийн санхүүг атгаж асан 11 хүнд ял оноосноор үйл явдал өрнөсөн. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нэгэнтээ "Монгол Улс утаатай тэмцэх нэрээр дөрвөн жилийн хугацаанд 147 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн байна" гэж ярьсныг энд ишлээд утааны эсрэг төрийн явуулсан, санаачилсан ажил бүр өнөөдрийг хүртэл үргэлж буруудаж ирснийг хатуу сануулмаар байна.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

 

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
100 айл(122.201.20.190) 2018 оны 12 сарын 24

Энх Амгалан хужаа царайлчихаад хятад зуух хэрэгтэй гэх нээд байна уу

0  |  0
НАЙМААЧИНЫ НЬ БУРУУ(112.72.12.9) 2018 оны 12 сарын 23

ЗУУХЫГ УЛСЫН, ОЛНЫ ХӨРӨНГӨӨР АВЧ ИРЭЭД ОГТ УТАА ГАРДАГГҮЙ ХЭМЭЭН ЦУУРХАЛ ТАРААЖ АМИА БОРЛУУЛСАН АШИГ ОЛСОН МУУ ХУЛГАЙЧ НАР БУРУУТАЙ. ТЭДНИЙГ ОЛООД 1930 ХЭДЭН ОНЫГ БОДИТООР НЬ ҮЗҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

0  |  0
Хад(71.200.68.48) 2018 оны 12 сарын 23

Ядуурал яндангийн тоо нэмэгдэж байгаа болохоор утаа буурахгүы шүү дээ

0  |  0
Э(71.200.68.48) 2018 оны 12 сарын 23

Бүх зүйлийг үгүйсгэж болохгүй байхаа

0  |  0
Shouchin(66.181.161.77) 2018 оны 12 сарын 22

Энхамгалан худлаа хуцаад Эм СиЭс 147 тэрбумаар тоглосон ш дээ тэдний бууны нохой байж

0  |  0
Алтанхуяг(202.131.229.34) 2018 оны 12 сарын 21

Алтанхуяг сайд байхдаа хийсэн хулгай

0  |  0
Irgen(66.181.176.52) 2018 оны 12 сарын 21

MSC MONGOLIIN TUR, ZASGIIN ERH MEDLIIG GARTAA ATGASAN. TERIIN ORDONG EMNELEG SURGUULI BOLGOCHIHOOD MSC- IIN OFIS- D UDIRDAGCHID MAANI BUURIA SELGEED SUUCHIHVAL YASANIIM. TERTEI TERGVI TEND BVH ASUUDAL SHIIDEGDDEG YUM HOINO. UGAASAA MSC- IIN CAAD EZEN HUGSHIN HUJAA. MSC- D MONGOLCHUUD SHULUULAAD DUUSSAN. NEG TULUULUGCH NI L. ENHAMGALAN UIH- IIN DED DARGA BOLCHIHSON SUUJ BAINA.

0  |  0
ЗОЧИН(122.201.25.46) 2018 оны 12 сарын 21

MCS-н утаагүй зууханд үрсэн 46 сая долларын зарцуулалтыг шалгаж, буцаан төлүүлэх хэрэгтэй.

0  |  0
zochin(185.39.141.155) 2018 оны 12 сарын 21

odjargal munch ene ulsiig zuuhaar tonon deeremdsen dee . lalariig

0  |  0
Top