Хорт хавдрыг эмчлэх МОНГОЛ эрдэмтний нээлт

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 08

Шинжлэх ухааны нээлт хийгээд содон баримтуудыг танилцуулах зорилго бүхий “Мэдлэг” буландаа Японд шагшигдаж буй нэгэн нээлтийн тухай монголчууддаа танилцуулж байна. Олон улсын “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн тус өгүүлэл нь анагаах ухаанд дэвшил авчирсан онцгой бүтээл болжээ.


ЭРДЭМТЭД ОЛОН УЛСАД НЭР ХҮНДТЭЙ ШИНЖЛЭХ УХААНЫ СЭТГҮҮЛД БҮТЭЭЛИЙНХЭЭ ТУХАЙ ХЭВЛҮҮЛСНЭЭР СУДАЛГААНЫХ НЬ АЖЛЫН ҮР ДҮНГ ДЭЛХИЙ НИЙТЭЭР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГ. ТЭГВЭЛ ЯПОНЫ RIKEN ҮНДЭСНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ ХҮРЭЭЛЭНД ДАРХЛАЛ СУДЛААЧААР АЖИЛЛАДАГ, АНАГААХ УХААНЫ ДОКТОР Д.НЯМБАЯР “NATURE” СЭТГҮҮЛД ТУХАЙН НЭЭЛТИЙН НЭГДҮГЭЭР ЗОХИОГЧ БУЮУ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨСЛИЙН ГОЛ УДИРДАГЧИЙН НЭРЭЭР БҮТЭЭЛЭЭ ХЭВЛҮҮЛСЭН БИЛЭЭ. МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ТҮҮХЭНД АНХ УДАА МОНГОЛ ХҮН УДИРДСАН ТӨСЛИЙНХӨӨ СУДАЛГААГ ХЭВЛҮҮЛСЭН НЬ ЭНЭ ЮМ.



 

Д.Нямбаяр 2001 онд Анагаах ухааны их сургуулийг эмч мэргэжлээр төгсөөд Японы Хокайдогийн их сургуулийн докторантурт элсэн орж, 2006 онд докторын зэрэг хамгаалсан байна. Түүнээс хойш шинжлэх ухааны №1 хүрээлэн, Японы Ёкохомо хотын RIKEN Үндэсний шинжлэх ухааны хүрээлэнгийн харшил дархлаа судлалын төвд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаа бөгөөд 2008 оноос Чиба Үндэсний их сургуулийн дархлаа судлалын тэнхимийн багш гэсэн давхар албыг хашиж байгаа аж. Анагаах ухааны доктор Д.Нямбаяр дархлааны эсийн нэгэн төрөл, байгалийн “алуурчин” Т эсийн ялгаран хөгжих арга замын талаар нээлт хийсэн юм. Энэ нь дархлааны эсийн ялгарах хөгжлийн онолыг сууриар нь өөрчилж, шинэ түвшинд гаргах нээлт юм байна. Түүнчлэн харшил үрэвсэл, дархлааны тогтолцооны элдэв эмгэг, хорт хавдрыг дархлааны эсээр эмчлэх аргад дэвшил гаргаж байгаа аж. Ингээд доктор Д.Нямбаярын анагаахын салбарт хийсэн гайхалтай нээлтийн талаар уншигчдадаа танилцуулахыг зорилоо. Түүний энэхүү бүтээл ирээдүйд хорт хавдрыг эмчлэхэд ихээхэн тус нэмэр болох магадлалтай юм.

 

 

Суурь шинжлэх ухааны мэдлэг хэрэглээний шинжлэх ухаанаар дамжин хүн төрөлхтний тусын тулд ямар нэг хэмжээгээр ашиглах материалыг бэлдэж, шинэ боломжуудыг нээдгээрээ чухал ач холбогдолтой. Байгалийн “алуурчин” Т (NKT) бол дархлалын системийн гол эсүүдийн нэг юм. Дархлал бол биеийг эрүүл байлгах нөхцөл бүрдүүлэн, гадаад болон дотоод “дайснаас” хамгаалдаг, цагдаа, цэргийн үүрэг гүйцэтгэдэг гэж болно. Энэ хамгаалах систем нарийн зохион байгуулалттай, одоог хүртэл тайлагдаагүй нууц ихтэй. Дархлалын тогтолцоог ерөнхийд нь өвөрмөц, өвөрмөц бус гэж хуваадаг. Өвөрмөц бус дархлалын эсүүдийг зүйрлэвэл, нум сум, сэлмээр зэвсэглэсэн цэргүүд. Биед нэвтэрсэн халдвар буюу “дайсныг” хамгийн түрүүнд илрүүлж, тэмцдэг боловч зэр зэвсэг нь хязгаарлагдмал.

 

 

Хуруунд өргөс орвол хэд хоногийн дараа хавдаж, идээлдэг. Энэ нь арьсанд орсон эмгэг төрөгч буюу “дайсныг” олон цэрэг бүсэлж, бүх биеэр тархахаас хамгаалан тулалдаж буйн илрэл. Өөрөөр хэлбэл, бие махбодын хамгийн эхний хамгаалалтын шугамд буй эсүүдийг өвөрмөц бус дархлалын систем гэнэ.

Үүний дараагийн хамгаалалтын шугамд буй эсүүд нь хамгийн орчин үеийн зэвсэгтэй, тусгайлан бэлтгэгдсэн дайчид буюу нэлээд өндөр хөгжсөн хамгаалалтын тогтолцоо юм. Гадна төрх, нэр нь тодорхой дайсныг дарах үүрэг гүйцэтгэдэг ийм эсүүдийг өвөрмөц дархлалын тогтолцоо гэдэг. Ийм тогтолцооны Т лимфоцит эс нь сэрээ булчирхайд боловсордог. Байгалийн “алуурчин” Т (Натурал киллер Т) эс нь Т лимфоцитын нэгэн төрөл. Т эсээс ялгаатай нь өвөрмөц болон өвөрмөц бус дархлалын тогтолцооны гүүр болдог, хөлбөмбөгтэй зүйрлэвэл холбон тоглогчийн үүрэгтэй.

 

 

Бие махбодийн дархлаа зохицуулалтад чухал үүрэг гүйцэтгэдэг уг эсийг Д.Нямбаяр докторын судалгааны багийнхан 1986 онд нээжээ. Уг эс нь дархлалын тогтолцооны эмгэг, тэр дундаа харшил, үрэвсэл, аутоиммуны өвчнүүд, хорт хавдар зэргийн үед чухал ач холбогдолтой гэдгийг сүүлийн 30 орчим жилийн турш олон улсын эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүн нотолж байгаа юм.

 

 

Эрүүл хүний биед дархлалын эсийн тоо нарийн хяналт дор байдаг. Нас, хүйс, удамшил, гадна орчны нөлөө, өвчлөл гэх мэт олон хүчин зүйлээс болж тоо нь өөрчлөгддөг, тайлагдаагүй асуудал олон бий. NKT эс хэрхэн үүсэн, хөгждөг нь эрдэмтдийн дунд “халуун” сэдвүүдийн нэг байсаар ирсэн. 2001 онд Америкийн судалгааны багийнхан үүний ялгаран хөгжил хэрхэн явагддагийг анх судалж, томоохон бүтээл нийтэлсэн билээ.



ДОКТОР Д.НЯМБАЯР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ 2011 ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН, СУДЛААЧ ШАГНАЛЫГ ХҮРТСЭН ЮМ.

Уг онолоор бол, NKT нь бусад Т эсийн адил ялгаран хөгждөг хэмээн дүгнэсэн байдаг. Энэ нь NKT эсийн ялгаран хөгжлийн тулгуур онол болж, одоог хүртэл үүнийг дэлхий нийтээрээ мөрдөж ирсэн. Гэхдээ NKT-гийн бусад T эсээс ялгарах чухал онцлог, шинж чанарыг тайлбарлах боломжгүй, баригдмал онол байсан юм. 16 жил мөрдсөн уг онолыг өөрчилж, шинэчилсэн нээлтээ баталгаажуулан дэлхийн эрдэмтдээр хүлээн зөвшөөрүүлэхэд Д.Нямбаяр докторын багийнхан 10 жилийн хөдөлмөрөө зарцуулжээ. NKT нь Т эсүүдээс эрт ялгаран хөгждөг. Тиймээс Т эсүүдээс өөр онцлог, шинж чанартай болдог байж магадгүй гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа юм.

 

 

Д.Нямбаяр докторын багийнхны судалгааны дүнд нээсэн, ялгаран хөгжлийн шинэ замаар үүсэн бий болсон NKT эсүүд голчлон элгэнд байдаг бөгөөд энэ нь хавдрын эсийг устгах чадвар өндөртэй интерферон гамма цитокиныг ихээр ялгаруулдаг болохыг туршилтаар баталжээ. NKT эсийг идэвхжүүлэх замаар хорт хавдрын эсрэг дархлалын эсийн эмчилгээний аргыг Японд хэрэглэх зөвшөөрөл 2011 онд авч, судалгааны баг “Чиба” үндэсний их сургуулийн дэргэдэх эмнэлэгт профессор Накаяама, Мотохаши нартай хамтран туршилт хийж эхэлсэн байна. Одоо клиникийн туршилтын гуравдугаар фазын эмчилгээ, судалгаа эхлүүлэх гэж байгаа аж. Тухайн өвчтөнд агуулагдаж буй NKT эсийн тооноос уг эмчилгээний үр дүн хамаардаг нь тогтоогдсон бөгөөд ийм эс цөөхөнтэй өвчтөнүүдийн NKT-ийг өсгөх, лабораторийн нөхцөлд бүтээснийг нэмж биед нь оруулах замаар хавдрын эсрэг эсийн эмчилгээний үр дүнг сайжруулах арга зам эрэлхийлж, энэ чиглэлээр судалж байгаа юм байна. Энэхүү суурь судалгааны ажлын үр дүн хавдрын эсрэг үйлчилгээтэй уг эсийг олшруулах болон лабораторийн нөхцөлд өсгөх шинэ технологи боловсруулахад хэрэг болохуйц юм.


ЯПОНЫ RIKEN СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН 1917 ОНД БАЙГУУЛАГДСАН БӨГӨӨД ФИЗИК, ХИМИ, АНАГААХ УХААН, БИОЛОГИ, ТЕХНОЛОГИ ЗЭРЭГ БАЙГАЛИЙН УХААНЫ БҮХИЙ Л САЛБАРЫГ ХАМАРСАН ЦОГЦ СУДАЛГААГ ЯВУУЛДАГ ЦОРЫН ГАНЦ ХҮРЭЭЛЭН ЮМ.

CD4, CD8 давхар сөрөг NKT эсийн идэвхжих зүй тогтол болон хорт хавдрыг эмчлэхэд чухал ач холбогдолтой NKT эсийн үүсгэгч эсийг тогтоосон доктор Д.Нямбаярын News.mn сайтад өгсөн тодруулгаас ишлэл татъя: - “Миний хийж байгаа ажил бол NKT эсийг хэрхэн үржүүлж, идэвхжүүлэх талаар, түүний үндэс суурь болсон судалгааг хийж байна. Энэ эсийн талаар дэлхий даяар нэлээд маргаантай байгаа. Миний боловсруулсан онолоор жирийн Т эсээс ялгаатай энэ NKT эс сэрээ булчирхайд хөгжихдөө жирийн Т эсээс өөр замаар хөгждөг. Өөр үүдэл эсээс үүсдэгийг тогтоосон. Энэ бол суурь судалгааны ажил. Японы Чиба үндэсний их сургуульд клиникийн хоёр дахь фазын туршилтыг хийж байна. Энэ эсийг хөгжүүлснээр хорт хавдрын эцсийн шатанд орсон 19 өвчтөнөөс тал хувь нь 3,5 жилээр амьдрах хугацаа нь уртасна гэдгийг тогтоосон. NKT эсийн агууламж сайтай өвчтөнүүдэд үр дүн сайн байгаа нь тогтоогдсон. NKT эсийн хөгжлийн зүй тогтлыг мэдсэний үндсэн дээр янз бүрийн арга замаар NKT эсийг хөгжүүлэх , бие махбодид ихэсгэх аргыг тогтооно” гэжээ.

 

БҮТЭЭЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙГ: http://www.nature.com/ni/journal/ v18/n3/full/ni.3668.html

 

2017-02 сар. “Зиндаа” сэтгүүл №3 /503/


Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дүүррэнжаргал(202.9.44.254) 2019 оны 04 сарын 12

Таныг магтья. ЭЗЭН ЕСҮС ТАНЫ ГАРЫГ ИВЭЭН,ЕРӨӨЖ, ХАМГААЛАХ БОЛТУГАЙ ГЭЖЗАЛБИРЧ БАЙНА. АМЕН

0  |  0
Zochin(103.26.193.60) 2019 оны 01 сарын 14

Японд судалгааны ажил хийх сайхан суурь, орчин, монгол залуугийн хөдөлмөр, чадвар нээлт хийх боломж олгов доо. Үр дүнг нь практикт хурдан нэвтрүүлэхийг хүсье.

1  |  0
Иргэн(182.160.0.181) 2019 оны 01 сарын 14

Мундаг залуу шүү, маш өндөр боловсролтой, хүнлэг хүн, японд уулзаж, бас монгллд лекцииг нь сонсож байсан

2  |  0
Маргад. (104.218.66.201) 2019 оны 01 сарын 10

Уржнан жил америкт , нодлин орост тв гээр ярьж байсан зүйл шиг л байхиймаа!? Хүний дархлааны эсийг хиймэлээр үржүүлж , буцааж хийгээд хавдарыг нь идүүлэх ухааны юм сонссон шүү! Юугаараа өөр юм болдоо?

0  |  0
soliot(64.119.27.223) 2019 оны 01 сарын 09

Mongold neelt hiigeed Nobel awsan hun negch bhguishu haha heden jiliin umnu mongol erdemten neelt hiilee gd 80sayaar shagnuulaad bsn shal hudlaaa zalilan hiigeed bhiin .Delhiin eruul mendiin gazart surahch ugui bn

0  |  0
Nara (103.212.117.248) 2019 оны 01 сарын 09

wonderful

1  |  0
Хандаа(73.111.110.117) 2019 оны 01 сарын 10

Мундаг эрдэмтэндээ баяр хүргэе. Амжилт нь улам бүр дэлгэрэх мөнхрөх болтугай

2  |  0
Dd(118.166.76.241) 2019 оны 01 сарын 09

Linkeer n orj bolohgui ym yaj orhu

1  |  0
Н(64.119.24.129) 2019 оны 01 сарын 09

Гайхалтай

1  |  0
b(66.181.168.8) 2019 оны 01 сарын 09

amjilt shuu

2  |  0
Zochin(66.181.167.140) 2019 оны 01 сарын 09

Nice

2  |  0
Top