Уучлалт гуйх шаардлагагүй НАЙМАН нөхцөл байдал

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 16

 

Бусдад таагүй, буруу зүйл хийсэн бол уучлалт гуйх нь зүй ёсны хэрэг. Хүн өдөрт найман удаа уучлалт гуйдаг гэсэн судалгаа ч гарсан байдаг. Харин уучлалт гуйх шаардлагагүй найман нөхцөл байдал бий.

 

1. Бусдын тавьсан саналаас татгалзахдаа

Та завгүй, ядарсан бол яагаад заавал бусдын саналыг хүлээж авах ёстой гэж? Болзооны санал ч мөн адил. Хамгийн гол нь та эелдэгээр завгүй, амрах хэрэгтэй байна, дараа уулзъя гэдгээ л хэлчих. Уучлалт гуйх хэрэггүй.

 

2. Тусалж чадахгүй байх

Та үнэхээр тусалж чадахгүй зүйлдээ уучлалт гуйх хэрэггүй.  

 

3. Мэдрэмжээ илэрхийлэхдээ

Танд ямар мэдрэмж төрж, ямар санагдаж байгаагаа хэлэхдээ уучлалт гуйх хэрэггүй.

 

4. Үзэл бодлоо илэрхийлэхдээ

“Уучлаарай, би ингэж бодохгүй байна. Гэхдээ...” гэж хэлэх хэрэггүй. Та үзэл бодлоо илэрхийлэхдээ өөртөө үнэнч бус байж болохгүй.

 

5. Нөөц бололцоо байхгүй үед

“Уучлаарай, надад машин байхгүй”. Ингэж хэлэх огт шаардлагагүй. Танд бусдын гуйсан зүйл байгаагүйн төлөө уучлалт гуйх хэрэгтэй гэж үү?

 

6. И-мэйлд оройтож хариу бичихдээ

Хүн бүр өөрсдийн ажилтай, завгүй байх эрхтэй. Байнга и-мэйлээ шалгаад хариу бичээд суух боломж байхгүй учир та оройтож хариу бичиж байгаадаа уучлалт гуйх хэрэггүй.

 

7. Гадаад нөхцөл байдал

Таны суусан автобус эвдэрч, трамвай зогсох зэргээр гадаад нөхцөл байдал гарсан уу? Өөрөөс шалтгаалах зүйлээ хийгээгүй бол өөр. Шалтгаалаагүй зүйлийн төлөө уучлалт гуйх хэрэггүй.

 

8. Гэнэтийн өвчин

Шөнө гэнэт халуурч, хоолны хордлого болох зэргээр өвдсөн үү? Үүний төлөө уучлалт гуйх шаардлагагүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зорчигч (212.95.8.178) 2019 оны 01 сарын 17

Манайх уучилалт гуйж угийн сураагүй хүмүүс. Тийм болохоор гайхаж байна. Угийн ямар ч соёлтой улс оронд хамгийн түрүүнд уучилаарай гэж хэлэх нь. Энгийн сайн уу гэдэг шиг л байнга хэргэлдэг үг. Тайлбар тавихын оронд уучилаарай гэдэг үг богино бөгөөд тодорхой байдаг. Гэвч хэлж сураагүй дээрээ бас ёсгүй гэж үзэж байгаа бол. Харьцааны соёл бүүр хөгжихгүй болно доо!!!

2  |  0
Top