2019 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, зохиолч Д.Урианхайг дахин нэр дэвшүүлэхээр болжээ.
Нобелийн шагналд зохиолчоо нэр дэвшүүлэх саналыг Шведийн нобелийн хорооноос Монгол Улсын Шинжлэх ухааны академид өнгөрсөн сард ирүүлээд байсан юм. Академи холбогдох хурлаараа нэр дэвшигчийн талаар хэлэлцээд, Д.Урианхайг сонгохоор санал нэгджээ. Шинжлэх ухааны академи энэхүү саналаа Монголын зохиолчдын эвлэлд хүргүүлсэн байгаа бөгөөд удахгүй тэд хуралдаж, баталгаажуулах юм байна. Нэгтгэсэн санал буюу нэр дэвшигчийн мэдүүлгийг 2019 оны нэгдүгээр сарын 31-ний дотор Шведийн нобелийн хороонд мэдэгдэх ёстой.
Нобелийн шагналд нэр дэвшүүлэх зохиолч нь орчин үеийн утга зохиолын төлөөлөгч байх бөгөөд эдүгээ амьд сэрүүн, уран бүтээлээ туурвиж байх шаардлагатай байдаг.
Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхайг 2018 онд мөн Нобелийн "Утга зохиолын шагнал"-д нэр дэвшүүлж байсан юм. Мөн тэрбээр 2017 онд БНСУ-д болсон “Азийн өглөө” фестивалиас “Азийн тэргүүн найрагч” цол хүртсэн билээ.
Сэтгэгдэл ( 41 )
Нэгэнт санал ирсэн бол дэвшүүлэх л хэрэгтэйш дээ. Амжилт хүсье.
Зөв хүнээ олж дэвшүүлжээ.Нийгмийн шилжилтийн ороо бусгаа энэ цаг үед Уранхай багш шиг шударга,шулуун хүнийг харсан.Тийм дээ ч Манай төр элдэв цол гуншингаа өгөхгүй,их гар татдаг.
МОНГОЛЧУУД СЭРСЭН ЧИНЬ ХОРВОО ЗӨВ ЭРГЭДЭГ БОЛЧИХ ЮМАА.....
Нобелийн шагнал хүртлээ яагаад гэвэл тэр 1. Бүтээлтэй. 2. Булган аймгийн хүн. Анхдагч болно шүү дээ. Д.О. Эрдэнэт
Амжилт хүсье. Шведийн академи 2018 онд Утга зохиолын төрөлд Нобелийн шагнал шалгаруулахгүй тухай зарласан. Нобелийн утга зохиолын хорооны гишүүдэд ёс зүйн хариуцлага хүлээлгэж бүрэлдэхүүнийг бүрэн өөрчлөх болсонтой холбогдуулан 2018 онд шагналыг өнжиж 2019 онд 2018, 2019 оны шагнатныг тодруулахаа албан ёсоор зарласан. Нобелийн шагналтнуудын тухай сонирхолтой баримтууд олон. Бидний сайн мэдэх Дөлгөөн Дон романы зохиолч М.Шолоховыг оросууд 8 удаа дэвшүүлсэн. Сартр Дөлгөөн Дон хэмээх алдарт зохиол бичсэн Шолохов аваагүй байхад би авч чадахгүй гээд Шолоховоос жилийн дараа Нобел авч байжээ.
Дэлхийд өрсөлдөх хүн өөр байхгүй ээ. Юуны тулд дэлхийн 7 оронд Урианхай судлалын академи гэж байдаг билээ. Хэн Азийн тэргүүн яруу найрагч боллоо. Дэлхийн Ганц номд монголоос хэний уран бүтээл хэвлэгдлээ. Энэ хүнээс өөр дэвших хүн монголд одоохондоо байхгүй. Түдэв гуай өмнө нь нэр дэвшээд авч чадаагүй одоо бүүр боломжгүй болсон байх
Bayr hurgey ene hunee olj devshuuljee amjilt...
Сэтгүүлчид маань мэдээллээ зөв авч, түүндээ цаг хөдөлмөр зарцуулж баймаар юмаа. Бичиг нь ШУА-аар дамжиж ирсэн болохоос Урианхай гуайг дэвшүүлэх шийдвэрийг 2018 онд МЗЭ-ийн Удирдах зөвлөл гаргасан юм шүү дээ. Хурал нь болоогүй шалтгаанаар дахин санал ирж дахин шийдвэр гаргасан нь энэ
Medeelel ni shal hudlaa bna. 2018 ond utga zohioliin salbart nobeliin shagnal olgoogui. Mun ene jil Galsan guaig ner dewshuuleed ali hediin bichig ni ybsan sh de
нэг ороод унсан хүнииг дахиж дэвшүүлэх шаардлага байнуу
Урианхайг уншиж ойлгоход тэвчээр хадсан солгой мэдрэмж хэрэг болдог.
Уг нь Л.Түдэв ,Ч.Галсан хоёрыг олны саналаар өрсөлдүүлэх байж. Энэ Урайнхай гэдэг хүний нэрийг нь мэдэх төдий юм
Нүдээ олсон нэр дэвшүүлэлт байна.
Урайнхай ах бол аргагүй дэлхийн хэмжээний энэрэнгүй их зохиолч монгол түмэн маань үнэхээр баяр баярлана даа
Urianhai guai devshuulsen ni zuv busdiin muu gej bga yum bish arai iluu dotood setgel bodit bdal ruu ni ene hun
Галсан гуай толгой холбосон хэдэн мөрт бичихээс өөр шалихгүй харин Урианхай бол өөр ертөнц шүү
дэлхийн утга зохиолын урлаг аль хэдийн шал өөр түвшинд очсон тэр шалгуурт тэнцэх байтугай дөхөх хүн Монголд Урианхай найрагчаас өөр байхгүй
Л. Түдэв эрдэмтнийг дэвшүүлсэн бол зүгээр байсан юм даа
Ч,Галсанг дэвшүүлсэн бол дээр байсан юм
Эзнээ олсон шагнал байнаа баяр хүргэе Амжилт Шагналаа авах болтугхй
Нобелийн шагнал хүртэх байхаа анхдагчидын өлгий нутагын минь сайхан буурал найрагч маань
Чинагийн Галсан гуайг дараа нь дэвшүүлээрэй, баталгаатай авах байхаа
ter khawdryn em neesen erdemtnee dewshuulbel yasan yum bol
ter khawdryn em neesen erdemtnee dewshuulbel yasan yum bol
ter khawdryn em neesen erdemtnee dewshuulbel yasan yum bol