ШЕЗ: Ял шийтгүүлсэн ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН тоо хоёр дахин өсчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 30

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2019.01.30/ болж, Монгол Улсын шүүхийн 2018 оны шүүн таслах ажиллагааны тойм мэдээллийг танилцууллаа.

 

Захиргааны хэргийн шийдвэрлэлтийн талаар Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах мэдээлэл өгөв.

 

Тэрбээр “Монгол Улсын анхан шатны шүүхүүд 2018 онд эрүүгийн 12551 хэрэг, иргэний 48155 хэрэг, захиргааны 1638 хэрэг, нийт 62344 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 12904 зөрчил, зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулж, 1087 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 3747 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оны мөн үеэс 42.0 хувиар, иргэний хэрэг 6.5 хувиар тус тус өсөж, захиргааны хэрэг 14.1 хувиар буурсан байна” хэмээв.

 

 

Мөн үеэр Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн референт Э.Ганцэцэг эрүүгийн хэрэг шийдвэрлэлтийн талаар “Өнгөрөгч онд шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэрэг, зөрчил өсөх хандлагатай байлаа. Залилах, хүчиндэх, дээрэмдэх болон хар тамхи мансууруулах бодис хадгалсан худалдаалсан гэх хэргүүд өссөн дүн мэдээлэл байна” гэлээ.

 

Дээрх мэдээллийг тодруулбал, хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэргүүд өнгөрөгч оны мөн үеэс 50 хувиар, хүчирхийллийн хэрэг 42 хувь, залилах гэмт хэрэг 65 хувь, дээрмийн хэрэг 62 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ. Эдгээр гэмт хэргийн улмаас нийт 533 хүн нас барж, 8254 хүн хүнд хөнгөн гэмтсэн гэх тоон мэдээлэл байна.

 

Харин гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл авсан иргэдийн хувьд эмэгтэйчүүд холбогдсон хэргийн тоо 50 хувиар өссөн ба эдгээрийн дийлэнх нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу залилангийн хэрэг байжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тай(66.181.161.79) 2019 оны 01 сарын 31

Ер нь хүмүүсийг гэмт хэрэгтэн гэж хардаг, шийтгэдэг тогтолцоо бий болсон. Яагаад гэдгийг огтхон ч авч үздэггүй, тогтолцоог өөрчлөхийг хүсдэггүй. Шоронжсон улс л болж бн. Цаашид шорон нь хүрэлцэхгүй. Хүмүүс буруу тогтолцооны золиос болгож болохгүй. Шоронд хийх биш эдийн засгийн аргаар, боловсруулах байдлаар хандах хэрэгтэй бн даа.

0  |  0
Зочин(43.242.243.148) 2019 оны 01 сарын 30

Сая нөгөө цэргийг хэргийг гадны нөлаөгүй юм мэдэхгүй юмнууд хүүрийн толбыг мэдэхгүй баына гээд мэдээлэл өгөөд байсан хм төлөөлөгч хүүхэн ажлаа хийгээд ухуулгаа яриад яваад байгаа юу эсвэл арга хэмжээ авагдсан уу

0  |  0
Top