УИХ-ын гишүүн Л.Болд тойрогтоо ажиллалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 03 сарын 12

УИХ-ын гишүүн Л.Болд өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажиллалаа. Тэрбээр өөрийн сонгогдсон тойрог болох Хан-Уул дүүргийн IV, V, VI, VII, VIII хороонд ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзсан байна. Уулзалтад давхардсан тоогоор 1000 гаруй хүн оролцож, УИХ-ын гишүүн Л.Болдоос төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл сонссон юм. Өмнө нь Л.Болд гишүүний сонгогчтойгоо хийдэг ээлжит уулзалтад 500 орчим иргэн хүрэлцэн ирдэг байсан бол энэ жил хоёр дахин өссөн гэх судалгааг ажлын албанаас нь гаргажээ.

Тодруулбал, тэрбээр ойр ойрхон тойргоо эргэж иргэдтэйгээ уулздаг ч энэ удаагийнх нь өмнөх уулзалтуудаас илүү олон иргэд цугласан аж. Тэдний ихэнх нь УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын МАНАН дэглэмийг эсэргүүцэн жагссан жагсаалын талаар ам сайтай байжээ.

Тэгвэл уулзалтад хүрэлцэн ирсэн иргэд, сонгогчдынх нь хэлсэн үгийг тоймлон хүргэж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

-2020 онд та өөрөө нэр дэвшээрэй, ямар ч субьектээс нэр дэвшсэн бид чинь гараа өргөөд зуун хувь дэмжинэ шүү.   

-Та тавыг 100 хувь дэмжиж байгаа шүү. Энэ ажлаа эхлүүлсэн шигээ хойшдоо тасрлатгүй үргэлжлүүлээрэй.

-2020 онд нэр дэвшээд та тойрогтоо их ажил хийсэн юм чинь ялаад л гараад ирнэ. Тэр цагт Ардчилсан нам чинь тархиа шаана даа, тэгж байж буруу юм хийснээ ойлгоно цаадуул чинь.

-Та битгий бууж өгөөрэй, гүтгүүлж доромжлуулах тусмаа долоон бурхан шиг гялалзаж ямар хүн гэдгээ сайн харуулаарай”,

-“Таныг ирнэ гэж дуулаад амжиж ирлээ. Болд гишүүнээ, манай ээж 85-тай хөгшин байдаг. Өөрийн чинь ажил үйлс, хийж байгаа тэмцлийн талаар их ам сайтай байдаг. Хүнийг бурмаар тэтгэхээс урмаар тэтгэ гэдэг дээ, тиймээс 85-тай хөгшнийхөө урмын үгийг танд дуулгах гэж ирсэн юм.

-Хэвлэл мэдээллээр маш их стресс дагуулсан мэдээллүүд цацагдаж байна. Тунгалаг тамир кинон дээр Хатанбаатар  С.Магсаржав хэлдэг шдээ, Монгол хүн л юм бол Монголын төлөө цохилох зүрхтэй байх ёстой гэж, үүнийг төрийн түшээдэд сануулж өгөөч.

-Ардчилсан нам чинь сөнөсөн байна, та битгий дагаарай. Та ганцаараа бие даагаад л ир.

-С.Зоригийн хэрэгт л битгий шантраарай. Энэ АТГ, Прокурор, Дээд шүүхийн улсуудыг соль. Дарга нарыг бүгдийг нь соль, тэгж байж та нарын тэмцэл үр дүнд хүрнэ шүү. Хийгээд явж л байгаа үүнийгээ гүйцээгээрэй.

-Бидний аж амьдралаа өөд татахад саад болдог нэг л зүйл байна. Энэ бол манан бүлэглэл. Замын урдуур энэ том том барилгуудад инженерийн дэд бүтэц холбуулаад байна, тэгээд оффшорт нуусан хөрөнгөө авчирч тэндээ барилга болгож байна. Үүнийг та анхаарч өгөөрэй.

-“Ард түмнийхээ үгийг сонсох гэж ирдэг тан гишүүд ховор байна. Нэг ойлгохгүй байгаа зүйл байна. Танхимд нэгнээ элдвээр хэлдгээ болиосой. Одоо тэр О.Магнай юу хийсэндээ олон жил улс орондоо их зүйл хийж байгаа хүн рүү дайрна вэ.

-Болд гишүүндээ бид дэмжлэг үзүүлээд өгнө өө. Таныг сонгосондоо бид баяртай байна, манай яармагчууд монгол түмэндээ хэрэгтэй сонголт хийсэн гэдгээ одоо бүр сайн ойлгож байна.

-Долдугаар хороонд ажилладаг Улаан загалмайн нийгэмлэгийн байшинг эко амины орон сууцны төсөлд хамруулж өгөөч. Манай гудамжаар үерийн ус ордог, яг тэр хашаагаар дамжиж ордог учраас хундам нь хөгцрөөд танаас тусламж хүсч байна.

-Олон жил улсад ажиллаж, төр нийгэмдээ зүтгэсэн хүмүүсийн тэтгэврийг нэмэх тал дээр төрд үгийг минь хүргэж өгөөч. Олон жил улсад ажилласан хүмүүсийн тэтгэвэр маш бага байхад ойрын үед тэтгэвэрт гарч байгаа хүмүүс сүүлийн таван жилдээ нийгмийн даатгалаа өндөр төлсөн гээд бараг саяыг авч байна.

-Цэцэрлэгийн зүүн талд өөдөөс хараад машин засварын газар нээгдсэн ийм байж болохгүй, үүнийг хаалгамаар байна, маш их асуудалтай цэцэрлэг байсан, таны хүчин чармайлтаар олон улсын байгууллагын олон тусламж дэмжлэгээр бүгдийг нь шийдвэрлэж чадсан. Одоо өргөтгөлийн асуудал л  шаардлагатай байна, биеийн тамирын заал хэрэгтэй байна.

-Шахмал түлш илч муутай байна, та Засгийн газарт анхааруулж өгөөрэй.

-Шахмал түлш маш сайхан юм, долоо хоногт таван шуудай нүүрс түлдэг байсан бол гурван шуудай шахмал түлш одоо түлж болох юм байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.43.145) 2019 оны 03 сарын 12

болд гишүүндээ хайртай шүү

0  |  0
Зочин(112.72.15.78) 2019 оны 03 сарын 12

Болд гишүүнтэй хийсэн уулзалтад ч нэг их олон хүн ирээгүй нэг хороонд хэдэн хүн цугларсныг 3 талаас нь аваад тавьчихжээ.

0  |  0
Иргэн(203.91.119.94) 2019 оны 03 сарын 12

Муу хүнд үг бүү заа?! Мухар үхэрт худаг бүү үзүүл гэдэгдээ?! Энэ Болдыг дахиж сонгох хэрэггүйшдээ?!

0  |  0
Иргэн(66.181.176.186) 2019 оны 03 сарын 12

Ард түмнийхээ талд орсоноороо АН- ын эсэргүүн болж намын даргаа ихэд хэлэгнүүлэхэд хүргэсэн Болд. Батзандан гишүүддээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

0  |  0
зочин(202.9.45.116) 2019 оны 03 сарын 12

ганы сонгогдсон 4-р хороо Вива сити хороололд нэг ч улсын сургууль, цэцэрлэг байхгүй хүүхдээ холоос зөөхөд хүнд байна та улсын сургууль, цэцэрлэгтэй болгож өгөн гэж мөрийн хөтөлбөртөө оруулсан ажлаа хийж өгөөч ийм их байшин барилга байшин баригдаж байхад улсын сургууль, цэцэрлэг байхгүй байна

0  |  0
Top