М.Мөнхбаатар: "Эрдэнэт"-ээс хяналтгүй “идэх”, Стандарт банкны өрийг төлүүлэх гэсэн хоёр зорилго нь ил байна

2019 оны 03 сарын 25

Монголын зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатартай ярилцлаа.


-Эрдэнэт үйлдвэрийг улсын үйлдвэрийн газар болгох шийдвэр Засгийн газраас гаргалаа. Статус ингэж өөрчилснөөр дотоодод болон гадаадад ямар нөлөө үзүүлэх вэ?
-Юуны өмнө манай компани Эрдэнэт үйлдвэрийн хувьцаа эзэмшигч болсноор гарсан өөрчлөлтүүдийг хэлэх нь зүйтэй байх.Хоёр улсын гэрээгээр дөч шахам жил ажиллахдаа Монголын хууль тогтоомжид захирагддаггүй байсан.49 хувийг эх орондоо авчирснаар хууль мөрддөг болсон онцгой ач холбогдолтой.Бид энэ хоёр жилийн хугацаанд тендерийн журмаас эхлээд үйл ажиллагаанд мөрддөг 800 гаруй дүрэм, журмыг өөрчилж шинэчилсэн. 2017 оны есдүгээр сард Эрдэнэт үйлдвэр улсын онц чухал объект болсон тул харуул хамгаалалтыг сайжруулсан.
Одоо улс төрийн нөлөөлөл орж ирээд энэ бий болгосон сайн жишгийг үгүй хийх вий гэсэн болгоомжлол бий.Ц.Нямдорж сайд үйлдвэрийг ТУЗ-гүй болгож, үйлдвэрийн даргыг Засгийн газраас шууд томилно гэж хэллээ.Энэ бол ямар ч хяналтгүй болгосноо л зарласан хэрэг.Өмнө нь бид худалдан авалт хийхдээ эхлээд судалгаа хийж, дараа нь тендерийг нь зарлаж, шалгарсан компаниудтай гэрээ хийхдээ салбар нэгж бүр нээлттэй оролцдог байсан.Өнөөдөр ийм зүйл байхгүй болж байна.
Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрт ТУЗ-тэй байхдаа гүйцэтгэх захиралд 10 тэрбум төгрөгийн үнийн дүн дотор гэрээ хийх эрх олгож хязгаарладаг байсан.Гэтэл одоо энэ хязгаар үгүй болж, хэмжээлшгүй эрхэт хаантай болчихлоо.Жилдээ тендер зарлан худалдан авдаг бараа бүтээгдэхүүнээс 25-35 тэрбум төгрөгийн бодитой хэмнэлт гардаг байсан маань одоо үгүй болох байх.
 
-Онц байдал зарлах шийдвэр гаргасан тогтоолд хууль эрх зүйн хувьд алдаа гарсан талаар зарим хуульчид ярьж байна.Эрдэнэтийн 49 хувийг худалдан авах эрх олгосон өмнөх ЗГ-ын тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосноор энэ худалдан авалт цуцлагдаж, эргээд Оросын талд 49 хувь М.Мөнхбаатар: Эрдэнэт үйлдвэрээс хяналтгүй “идэх”, Стандарт банкны өрийг төлүүлэх гэсэн хоёр зорилго нь ил байнаочих эрх зүйн орчин бүрдчихлээ гэж байсан?
-Би тогтоолыг одоогоор олж хараагүй байна.Үнэхээр ийм шийдвэр гарсан бол Оросын талд 49 хувь буцаад очно.Оросын тал Эрдэнэт үйлдвэрт эзэмшиж байсан 49 хувиа зарах асуудал тавьсан, Монголын Засгийн газар хариуг нот бичгээр өгчихсөн.Хэрэв тэр хүчингүй болсон бол Оросын талын өмчлөл сэргэнэ.Энэ бол ОХУ-д ч, Монголд ч үйлчилдэг эрх зүйн орчин.
 
-УИХ-ын 23 дугаар тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлж байна гэж байр сууриа илэрхийлсэн л дээ?
-УИХ-ын 23 дугаар тогтоол дөрвөн заалттай. Хэрвээ 49 хувийг авах гэж байгаа бол Монголын зэс корпорацитай хэлцэл хийх замаар л ав гэж заасан шүү дээ.Гэтэл юун хэлцэл хийх, УИХ-ын тогтоолоо зөрчсөн, цаашлаад Үндсэн хууль, УИХ, Засгийн газрын тухай хууль гээд бусад маш олон хуулийг зөрчсөн шийдвэр Засгийн газар гаргалаа.
 
-Хэрвээ Оросын эзэмшилд буцлаа гэхэд улсын үйлдвэрийн газар болгох, удирдлагыг шууд томилох зэрэг гаргасан шийдвэр нь хэрэгжих эрх зүйн чадамж Монголын Засгийн газарт байх уу?
-Хууль зүйн хувьд ийм тодорхойгүй нөхцөл байдал үүсчихлээ. Хэлцэл хийгээгүй, яагаад хийгээгүй вэ гэдэг асуудлаар шүүх дээр маргаан үүссэн.УИХ-ын 23 дугаар тогтоолоо зөрчсөн учраас шүүх биднийг 49 хувийн хувьцаа эзэмшигч мөн гэж тогтоосон.Сүүлийн хэдэн долоо хоногт Засгийн газрын хийж байгаа алхамууд Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд би эргэлзэж байна. Мөн манай компанийн зүгээс эрх ашгаа хамгаалуулахаар Арбитрын шүүхэд хандахаар материалаа бэлдчихсэн.Өнөөдрийн болж байгаа процесс болгон нотлох баримтаар ороод яваа.
 
-Улсын үйлдвэрийн газруудын алдагдалтай ажилладаг жишээг бид хангалттай мэднэ.Эрдэнэт үйлдвэрийн хувьд танай компанийг орохоос өмнөх байдалдаа эргэж очих нь.Тухайн үеийн зарим баримтаас хэлж болох уу?
-Төрийн өмчит үйлдвэрийн газрууд 10 их наяд төгрөгийн алдагдалтай ажилладаг гэсэн тоо би харж байсан.Эрдэнэт үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгосон нь хяналтгүй зарцуулах эрх олгохоос гадна бас нэг том асуудал бий.Манай компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинг саатуулдаг өдөр Стандарт банкинд өр тавьсан “Жаст”-ын Ш.Батхүүтэй холбоотой хэргийн шүүх хурал болж, мөрдөн байцаалтад буцаасан.Үйл явдлууд ингэж давхцаж байгаа нь хардлага төрүүлэхээс өөр аргагүй.Өмнө Стандарт банкны өрийн асуудлаар ярьдаг байсан Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нарын гишүүд одоо яагаад таг чиг болчихов гэдэг нь ч үүнд хамаатай.
Монголын зэс энэ төлбөрийг үйлдвэрийн мөнгөөр төлөхийн эсрэг байсан.Магадгүй энэ байр сууринд хатуу зогссоныхоо горыг амсаж, өнөөдөр ийм байдалд хүрснийг үгүйсгэхгүй.Арбитрын шийдвэр 2016 оны есдүгээр сард цаасан хэлбэрээр ирсэн. Энэ үед 49 хувийн худалдан авалтыг шалгах ажлын хэсэг анх байгуулсан.Стандартын өрийн асуудлыг буруутай этгээдээр биш, төрийн мөнгөөр төлүүлэхийн төлөө л биднийг шахаж гаргах ажиллагаа эхэлсэн гэж хардаж байна.
 
-Нэр бүхий хуульчид онц байдал зарлахад хэрэглэсэн хуулийн заалтыг ҮХ зөрчсөн гэж үзэж, Цэцэд гомдол гаргасан гэсэн.Энэ талаар танд мэдээлэл бий юу?
-Манай компанийн зүгээс ҮХЦ-д хандаагүй.Зарим хуульчид энэ асуудлаар Цэцэд маргаан үүсгэхээр өгсөн тухай хэвлэлээс авсан мэдээлэлтэй л байна.
 
-Ц.Нямдорж сайд хийсэн мэдэгдэлдээ улсын мөнгөөр авсан гэж дахин хэлсэн. Харин энэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэж ойлгоод байгаа.Эсвэл хэргийг шалгаж дуусаад шүүхээр тогтоочихсон юм уу?
-Өнөөдөр хуулийн байгууллагаар буруутай эсэхийг эцэслэн шийдээгүй байхад гэм буруутай мэтээр үзэхийг хориглодог хуулийн орчин Монгол Улсад үйлчилдэг гэж ойлгодог.Гэтэл улстөрчид хувь хүн, компанийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр буруутгаж, ялладаг, шүүх, прокурорын байгууллагад нөлөөлөхийг оролддог байдал харагдаж байна.Ялангуяа ардчилсан Үндсэн хуулиа батлалцсан туршлагатай хуульч ийм мэдэгдэл хийсэнд харамсаж байна.
 
-Дээд шүүхийн шийдвэр ЗГ-т нөлөөлөхгүй байна.Яг ямар шийд гаргасан бэ.ЗГ болон түүний харьяа байгууллагууд ямар үүрэг хүлээсэн бэ?
-Шүүхийн шийдвэр маш тодорхой гарсан шүү дээ.Хэлцэл хийгээгүй учраас 49 хувийн эзэмшил нь хэвээрээ байна л гэсэн шийдвэр гаргасан.Харин яагаад биелүүлэхгүй байна гэдгийг би мэдэхгүй.Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал гэсэн эн тэнцүү гурван багана дээр нийгмийн харилцаа тогтдог.Дөрөв дэх засаглал гэж хэвлэл мэдээллийнхнийг ч хэлдэг.Гэтэл нэг нь нөгөөгөө үгүйсгэх, нураах оролдлого өнөөдөр өндрөө авч, нийгмээрээ л түүн рүү даган хошуурч байна шүү дээ.
 
-Эрдэнэт үйлдвэрийн данснаас Стандарт банкинд хүү торгуулийг төлөөд эхэлсэн гэж сонссон?
-Үүнийг би мэдэхгүй.Харин Стандарт банканд төлөх ёстой 113 сая ам.доллар болсон гэж Х.Бадамсүрэн захирал бичиг ирүүлсэн тухай хэвлэлээс уншсан.Л.Оюун-Эрдэнэ сайд “Стандарт банкны асуудлыг 49 хувийнхан өөрсдөө гүйсээр байгаад унагачихсан” гэж ярьдаг.Эрүүл ухаанаар бодоод үз л дээ.Тал нь биднээс гарах гэж байгаа төлбөрийг өндөр байлгах гээд явах уу.Эрдэнэт үйлдвэрт Стандарт банктай холбоотой хэрэг дээр Х.Бадамсүрэн захирлаар ахлуулсан, манай талаас оролцсон ажлын хэсэг байгуулсан.Бүр эхнээс нь судалсан л даа.2006 онд Стандарт банкнаас зээл авснаас эхлээд хуурамч, хуурамч биш гэж яригдаад байгаа гэрээ гэх мэт бүгдийг гаргаж ирсэн.2013 оны наймдугаар сард эрүүгийн хэрэг үүсээд, 49 хувийн эзэмшил шилжих үед шүүхийн шийдвэр гарчихсан байсан. Өөрөөр хэлбэл Английн Арбитр энэ асуудлаар 2015 оны есдүгээр сараас 2016 оны тавдугаар сарын хооронд дөрвөн удаа хуралдаад шийдвэрээ гаргачихсан байсан. Монголд эрүүгийн хэрэг түдгэлзчихсэн байсныг нь манай ажлын хэсэг сэргээн шалгуулж эхэлсэн, ийм л учиртай.
 
-Ц.Нямдорж сайд өөрөө Эрдэнэтэд хүүгээрээ шахаа хийлгэснээ зарлаж байсан.Одоо улстөрчдийн шахаа ямар ч хяналтгүй явна байх?
-Би кэйс ярьж байхаар зүгээр л статистик тоо хэлье.2016 онд биднийг хувьцаа эзэмшигч болж очиход ердөө ганцхан ширхэг тендер зарлагдсан байсан. 2017 онд 370 орчим тендер зарлагдаж, 2018 онд бүр 700 гаруй болж ирсэн. Энэ бол компанийн сайн засаглалын хэлбэр.Одоо онцгой дэглэм нэрийн дор ТУЗ-ийн хяналтгүй болж, өөрсдийн хүнээ захирлаар томилуулна гэхээр юу болохыг би хэлэх ч хэрэггүй, бүгд мэдэж байгаа биз дээ.
 
-Сонгуулийн мөнгө босгох гэж байна гэж харддаг л даа?
-Хүн болгон л мэддэг шүү дээ.Саалийн үнээ гээд нэрлэчихсэн.Энэ бол Монголд саалиа өгдөг биш, улстөрчдөд өгдөг болохыг одоо хүн болгон ойлгодог болсон.Зургаан сарын дэглэм тогтоолоо гэж байгаа ч дараагийн сонгуульд хэн нь ялна, тэр нь бас л сааж эхэлнэ шүү дээ.
 
-Онц дэглэм тогтоох замаар уу?
-Онц дэглэм тогтоох шаардлага Эрдэнэт үйлдвэрт байхгүй.Үйл ажиллагаа хэвийн явж байсан, үйлдвэрийн ашиг, улсад төлөх татвар түүхэнд байгаагүй өндөр гарч ирсэн.Ганцхан л гацаа байсан нь 49, 51 хувийн хувьцаа эзэмшигчдийг улсын бүртгэлд бүртгээд ТУЗ-ийг хуралдуулахгүй хүлээлгэж байсан.Өөр ямар ч асуудал Эрдэнэт үйлдвэрт байгаагүй.Онц байдал, онц дэглэм гэдэг хоёр өөр ойлголт.Онц байдлыг Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зарладаг.Онц дэглэм гэдэг нь Үндсэн хууль батлагдахаас өмнө Засгийн газарт эрх олгох тухай хууль.Эцэст нь хэлэхэд Үндсэн хуулийн зарчимд үл нийцсэн хууль хэрэглэж онц дэглэм тогтоосон нь хоёр л зорилготой. Хяналтгүйгээр мөнгө идэх, Стандарт банкны төлбөрийг үйлдвэрээс төлүүлэх… Энэ төлбөрийг бий болголцсон, ял завших гэсэн хүмүүст л ашигтай.Ил гарч, хоригдож байгаа хүн нь хоосорсон, хоёр чихийг минь ав гэж байгаа ч цаад эздэд нь завшсан мөнгө нь байж л байгаа шүү дээ.


П.САЙНЖАРГАЛ

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

 

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ГАХАЙ(202.179.26.38) 2019 оны 03 сарын 26

Монголыг залгина гэдэг хэтэрхий их шунал шүү.

0  |  0
зочин(103.229.123.9) 2019 оны 03 сарын 26

ингэж зууралдаж бтал 40 жил болоод Монгол унэгуй авах гэрээтэй штээ?! Гагцхуу Монголын луйвар сайн хийдэг дуракуудад Оросын тал хувьцаагаа зарах тухай туршилт санал тавьмагц эд нар шунал автагдан Луйвар лобби явуулж Эцэст нь МЗГ-н есайд Сайханбилэг нь давхар хальтирч унаж Одоо Оросын тал Монголд Луйварчид хучтэй Ард тумэн хяналт султай гэсэн гэсэн дугнэлттэй Менхбаатар гэг залууг Оросуудаар айлгаж бгаа зэргийг хараад Цаг уеийг Ашиглахыг л боддог бхдаа?!

0  |  0
Би(202.9.42.108) 2019 оны 03 сарын 25

Та нар бүүр дур зоргоороо идсэн 3жилийн дотор 400 битий хэл сая доллор хуссан гэсээн тэр нь ч үнэн байхаа

0  |  0
зочин (103.26.193.247) 2019 оны 03 сарын 25

хулгай нар худалаа солиорноо нэг л их хууль ярисан луйварчид үнэн илэрдэг юм

0  |  0
Bataa(150.129.140.229) 2019 оны 03 сарын 25

Ene neg gahai shig nuhur gui mun tom tom baaj bna gavya baiguulsan ym shig ard tumnii hurungig hulgailaj luivardaj mafdaad avchd muu nuschin huni gar hul bolj bgaaga medehgui l bna

0  |  0
Dave(64.119.19.196) 2019 оны 03 сарын 25

Avaad irsen yumiig zugeer ashiglaad baij chadahgui hemleldeed bga bol butsaagad Orosd ni og og pzda

0  |  0
Зочин(202.126.89.177) 2019 оны 03 сарын 25

Нүдээ бүлтэртэл гахайлжээ энэ нөхөр

0  |  0
батхүү(112.72.12.7) 2019 оны 03 сарын 25

Монголын ард түмний хөрөнгийг хулгайлж авчихаад мөнө ч их томрох юмдаа одоо та нарыг хамгаалдаг хууль шүүх иин томчууд чинь солигдохоор юу гэхийг чинь харах болно ичиж амьдарвал зүгээр юмдаа

0  |  0
Дандар(46.101.74.197) 2019 оны 03 сарын 25

Manai mongolchuud iim l teneg bolohoor uls oron maani hugjihgui baigaa yum.Turd 100 huwi ireed ulsad ymar ch ashig bhgui shuu dee harin shahaa nter ni bur ihseh ni todorhoi

0  |  0
Болортуяа (178.62.36.18) 2019 оны 03 сарын 25

Манай төрийнхөн ч үнэхээр чадварлаг улсууд шүү 51 хувийг хэн ч ярихгүй хэн ч сонирхохгүй болтол нь 49 хувийг хөөсрүүлж чадлаа шүү.Эдгээр залуучууд л хохирлоодоо явж2 хийе бүтээе гэсэн эрмэлззлэлтэй залуучуудаа ингээд ард түмнийхээ эсрэг турихраад монголын дайсан луйвирчин хулгайч болгоод өөрсдөө мундаг эх оронч ард түмний хүү болцгоох ч гэж

1  |  0
Irgen(198.199.64.130) 2019 оны 03 сарын 25

Door dandaa ym oilgohgui malnuud setgegdel bichjee.Ulsad 100 huvi ochood ta nart mungu uguh geed bnuu?51 huvi ni bhad barag aldaad yvuulj baihad.Odoo 100 huvi avaad bur dampuuruulj duusgana.Ternii orond huviin hevshil orood hamtarsan bol hamaagui deer hynalttai sain ajillana daa

0  |  0
зочин(103.57.92.254) 2019 оны 03 сарын 25

Энэ нөхөр лав манай талын биш ээ.

0  |  0
zochin(122.201.23.226) 2019 оны 03 сарын 25

odoo iimerhuu tarhi ugaaltand huurtagdahguie,harin oorsdiigoo l hichee

0  |  0
irgen(175.38.227.66) 2019 оны 03 сарын 26

neg l jul haruiltuud bn daa hend ch il bolson zuil aa Ulaan tsagaandaa garchee

1  |  0
ГАХАЙ(202.179.26.65) 2019 оны 03 сарын 25

МАНАНТААД БАЙ.

0  |  0
уншигч(103.212.118.119) 2019 оны 03 сарын 25

амныхаа зоргоор бүү чалч муу луйварчин. эрдэнэтэд ирээд чи юу хийсэн юм тарган болж хэтэвч чинь зузаарсан биздээ.өөрийгөө хэн гэж бодоод байгаа луйварчин бэ? чиний хуцдагтай адилгүй хүмүүс ажлаа хийж байгаа шүү.төрийн өмнөөс хуцдаг гахай минь болж үз, төр юмаа мэддэг юм. арван зургаан оноос хойш ярьсан ганц юм нь бичиг баримт бэлдсэн, худалдан авалтаас хэмнэлт гаргасан гэхээс өөр чамд ярих юм байхгүй ш дээ.муу луйварчин битгий ажил хийсэн хүмүүсийг доромжлоод бай харинч чам шиг луйварчин юу ч хийгээгүй байж бага шиг хуц

0  |  1
хх(66.181.182.106) 2019 оны 03 сарын 25

ѳѳрѳѳ ѳѳртэй асуулт тавиад хариулсан юм уу тэгж харагдаж бна хэ хэ

0  |  1
дээлээ бэлд(103.26.193.41) 2019 оны 03 сарын 25

Дулан дээлээ бэлдээрээ

0  |  1
Амьсгаа(66.181.183.132) 2019 оны 03 сарын 25

Орос ах нарт нь буцаагаад өгчихөө тэгээд юу гэж хуцахын нь харая амьсгаануудыг

1  |  0
ГАХАЙ МИНЪ ЖАНГАА ИД(192.82.65.56) 2019 оны 03 сарын 25

БОРДМОЛ ГАХАЙ ХХБ-ны УЯАНЫ ГӨЛӨГ МИНЪ ЧИ ЮУ Ч ГЭЖ ХУЦСАН ЖАНГАА ИДЭХ ЦАГ ИРСЭН ЗА!!! МУУ ӨЧҮҮХЭН ЛУЙВАРЧИН МИНЪ ЧИ НААД ҮГЭЭ ТЭР ЖАНГАА ИДЭХДЭЭ ХУЛГАРУУДАД ОЧИЖ ХЭЛ!!!

2  |  1
Top