ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал идээ ундаа элбэг олдоно

2019 оны 03 сарын 27

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН

ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2019.3.27, Лхагва гараг
  • Билгийн тооллын: 12
  • Наран ургах шингэх: 6.41-19.14
  • Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top