Ардчилсан нам Онц Их хурал зарлахаа мэдэгдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 26

Ардчилсан нам /АН/-ын дарга С.Эрдэнэ, дэд дарга Б.Пүрэвдорж, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд, ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин нарын АН-ын удирдлагууд дөнгөж сая мэдээлэл хийж, Монголын төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн оролдлоготой тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ. АН-ын зүгээс ардчиллын үнэт зүйлийг хамгаалахын төлөө тууштай зогсож, 2019.04.04-нд АН-ын Онц Их хурлыг зарлаж, 21 аймаг, 330 сум, нийслэлд байгаа гишүүдтэйгээ зөвлөлдөж, дараагийн шийдлээ олох аж.

АН-ын Онц Их хурлыг зарлах талаараа АН-ын дарга С.Эрдэнэ хэлэхдээ “Өнөөдөр Монгол Улсад төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авсан хоёр дахь том хууль бус үйлдэл болж байна. 2016 онд УИХ-ын болон орон нутгийн сонгуульд 60 тэрумын схем зохиож Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг хууль бусаар авсан үйл явдал болсон. Үүнийг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн зөвшөөрсөн. МАН-ын гишүүдийн дийлэнх нь үүнийг хүлээн зөвшөөрсөн. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хэн ч хариуцлага хүлээсэнгүй.

Хоёр дахь удаагаа өнөөдөр Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх замаар төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийлээ. Үүнтэй АН эвлэрч чадахгүй. Бид чуулганы хуралдааныг орхиж гарсан. Цаашлаад ардчиллын үнэт зүйлийг хадгалж үлдэх тэмцэлд орно.

Өнөөдрийг хүртэл МАН-ын хууль бус үйлдлийг бид тэвчиж ажилласан. Аливаад хэмжээ бий. Тиймээс бид улстөрийн дараагийн тэмцэлдээ шилжиж байгааг албан ёсоор мэдэгдэж байна. Төрийн хууль тогтоох эрх мэдэл эрх баригчдад байна. Гүйцэтгэх эрх мэдэл байна. Монгол Улсын Ерөнхийлөгч АН-аас нэр дэвшиж сонгогдсон ч харамсалтай нь эрх баригч намын хууль бус үйл ажиллагаанд татагдан орж байна” хэмээсэн юм.

Мөн АН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж “МАН-ын 60 тэрбумын схемийн дагуу өнөөгийн УИХ-ыг байгуулсан. Тэр хүнийг Ерөнхийлөгч болгохгүйн тулд би 21 удаа УИХ дээр шүүмжилж байсан боловч тухайн үеийн МАН-ын гишүүд эсэргүүцэж байсан. Төлбөрөө төлсөн УИХ-ын гишүүд юу ч хийсэн болно гэдгийн илрэл нь ЖДҮ-ийн асуудал. ЖДҮ-ийн гишүүд Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авахаар кнопоо дараад явж байна. 100 жилийн өмнө монголчуудын эрх чөлөөг хэдхэн ноёд Хятадад зарж байсан үйл явдлыг давтаж өнөөдөр ШХАБ-д элсэхэд бэлэн болж байна. ЖДҮ-д холбогдсон гишүүд үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын эсрэг ямар ч шийдвэр гаргахад бэлэн болсон гэдэг нь өнөөдөр харагдаж байна. ЖДҮ-чин гишүүдийг яаж аврах гэж байгаа юм бол би гайхдаг байсан. Гэтэл шүүх, хяналтын байгууллагын удирдлагуудыг өөрчлөх замаар аврах гэж байсан байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

АН-ын нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд “Өнөөдөр шүүх, хяналтын байгууллагад нөлөөлөх энэ хуулийг баталж байгаа хүмүүс баатар мэт харагдаж байж болно. Гэхдээ эх орноосоо урвагчид болж түүхэнд үлдэнэ. Тиймээс амьгүй албат мэт кноп дарах гэж байгаа МАН-ын гишүүд ичих хэрэгтэй. МАН дотор зөв бодолтой гишүүд байгаа нь харагдаж байна. АН-ын зүгээс ч асуудалтай хүн олон бий. Өнөөдөр АН-ын даргаар ажиллаж байсан хүмүүс АН руу хамгийн их нулимж байна. Тэд ардчиллын хамгийн том дайсан болж байна. Биднийг үгээ илэрхийллээ гээд хавчдаг, хорьдог байдал гарахыг үгүйсгэхгүй. 2019.04.04-нд олон чухал үзэл баримтлалын талаар ярилцах болно. АН нэгдмэл байж ардчилалд хайртай хүн болгоны хамтаар хууль бус үйлдэлтэй тэмцэх болно” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.179.24.7) 2019 оны 03 сарын 27

АН-ын их хурал нэрээр үхсэн хүнийг тэтгэврийг шаасан нийгмийн даатгалын эрдэний гэх хэдэн хүн цуглана. АН-ын дарга болоод нийгмийн даатгалын байцаагч нарыг энэ нэамд дүүргэчихсэн. Ичмээр юм.

0  |  0
Зочин(66.181.169.110) 2019 оны 03 сарын 27

Эрдэнэ вантан МАНАН арилж шоронд орор гээд сандарч байнаа

0  |  0
иргэн(59.153.115.190) 2019 оны 03 сарын 27

АН сөнөчихсөн байна ш дээ.

0  |  0
иргэн(59.153.115.190) 2019 оны 03 сарын 27

С.Эрдэнэ энд тэндээс хэдэн хүн мөнгөөр цуглуулах нь дээ. Эдэнэ гэгч АН-ыг сөнөөлөө. Хэдэн гудамж хянасан толгойлогч улс орон удирдана гэж юу байав.

0  |  0
Zochin(202.9.42.247) 2019 оны 03 сарын 27

Zadarsan ulsiig tsegtslex gexeer shantaaj xiij xutgadagaa boli doo. Odoo l nomond ni oruulaxgyi Bol boloxgyi bolood bgaag ard tymen xarj xyleej bn. Erunxiilugchiig demjij bn. Er ni ta nariin esreg bosoxod belen bn shy

0  |  0
зочин(202.9.42.25) 2019 оны 03 сарын 27

сэтгэгдэл устгаад новшнууд ан сөнөсөн нь үнэншдээ хэдий болтол өөрсдийгөө хуурах юм зайлцгаа та нар

0  |  0
МАНАН ДЭГЛЭМ(202.9.42.25) 2019 оны 03 сарын 27

АН ЭГЭЛ ЖИРИЙН ГИШҮҮД НАМАА АВАР , ЛУЙВАРЧ АЛУУРЧИД ТОЛГОЙДОО ГАРГАЦАН ЮУ БОЛООД БАЙГАА ЮМ ТА НАР. ЭНЭ ИЛ ЦАГААН ГАРСАН ХУЛГАЙЧДАА ЦЭГЦЭЛ. НАМ ЧИНЬ СӨНӨЛӨӨ. ЭРДЭНЭ ЭРДЭНЭБОЛД ТУВААН ПҮРЭВДОРЖ ТЭМҮҮЖИН ЭРДЭНЭБАТ ХУЛГАЙЧИД ХЭН ЮМ ИНГЭХЭД. ЗАЙЛУУЛЦГАА

0  |  0
zochin(64.119.20.62) 2019 оны 03 сарын 26

erdene songuuliin dun garsan oroy shig l yasan ikh khurdan sandarch baakhan ul medegdekh zaluus tsugluulchikhsan khural khiiji baynaa?

0  |  0
Top