УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.03.27/ хуралдааныг 09:00 цагт зарлаад байсан ч 6 цагийн дараа буюу 15:00 цагт гишүүдийн ирц бүрдсэнээр хуралдаан эхэллээ.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан АТГ, прокурор, шүүхийн удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлөх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
Байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх юм.
Сэтгэгдэл ( 0 )